Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
Хонгилын махны машинд өртсөн бүтээн байгуулагчдын үнэн түүх

Хонгилын махны машинд өртсөн бүтээн байгуулагчдын үнэн түүх

- Шударга ёсны төлөө тэмцэнэ гэсэн улс төр, хуулийнхан үүнд анхаарлаа хандуулна уу?

Олон улсын компаниудын санхүүжилтийн оролцоотой,  Монгол Улсын холбогдох бүхий л хууль тогтоомж, зөвшөөрлийг хуулийн дагуу авч үйл ажиллагаагаа явуулдаг компаниуд Монголын улс төр, хуулийнхны сүлжилдсэн хонгилынхны махны машинд хэрчүүлж буй түүхүүд олон байна. Энэ нь Монголын хөгжилд гол чөдөр тушаа болж ирсэн.

Үүний нэг тод жишээ болсон уул уурхайн нэгэн төслийг хэрхэн гацаанд оруулж, хийж бүтээх чин эрмэлзэлтэй бүтээн байгуулагч залуус хэрхэн хэлмэгдэж буй бодит үнэнийг хүргэе. Түүх ингэж эхэлдэг.

Монголдоо томоохон бүтээн байгуулалт хийсэн төслийг хэрэгжүүлэгч компани, гадны хөрөнгө оруулагч хоёр тал харилцан гэрээ, хэлцлийн хүрээнд үйл ажиллагаа явуулж байтал Монголын нэр бүхий улстөрч, түүнээс хамаарал бүхий хонгилын хуулийн зарим нэгэн хүмүүсийн дарамт шахалтаар хэрэгжиж байсан төсөл зогсч, гацсанаар эхэлсэн байдаг.

Тодруулбал, нэр бүхий улстөрч, Нийслэлийн прокурорын дарга асан Ш.Нямдорж тэргүүтэй хуулийн хүмүүс энэ төслийг гацаах, явуулахгүй байх ажлыг гардан зохион байгуулсан гэх бөгөөд хөрөнгө оруулалтын зээл олгогч гадны компани болон аж ахуйн нэгж хоёрын хооронд байгуулсан олон улсын гэрээг хэрэгжүүлэхгүй байдалд хүргэжээ. Хоёр тал маргаан үүссэн тохиолдолдд олон улсын хуулийн дагуу байгуулсан гэрээний дагуу Английн хуулиар буюу Арбитраар шийдүүлнэ гэж заасан байгаа боловч өдгөө Арбитрт хандах ёстой асуудалд хөндлөнгөөс хууль бусаар оролцож, хилс хэрэг үүсгэн яллах гэж улайрч байгаа нь анхаарал татдаг.

Бүтээн байгуулагчдыг хэрхэн дээрэмддэг вэ?

Бүтээн байгуулалтын бүхий л үйл ажиллагаа анх байгуулсан гэрээ хэлцлийн хүрээнд явах учиртай. Гэтэл манайд энэ эсрэгээрээ үйлчилсээр ирлээ. Гэрээ болон хуулийг уландаа гишгэж хогнгилын эзэн дуулгавартай гүйцэтгэгч, хуулийн түшмэлүүдийн гарын үсэг шийдвэрийн дагуу шийдэгдсээр ирлээ.  

Анхнаасаа бүх үйл явц нь гадны хөрөнгө оруулагч, зээл олгогчийн санал болгосноор буюу олон улсын нэртэй хуулийн фирмүүдээр гэрээ хэлцлээ байгуулж Монгол Улсын болон Олон улсын хууль тогтоомжийн дагуу үйл ажиллагаагаа хэвийн явуулж байсан нэгэн уул уурхайн төсөл дээр дотоодын нэр бүхий улс төрч, хонгилын гэх хуульчдын гараар орсноор энэ төсөл өнөөдөр таг зогсчихоод байна. Бүтээн байгуулагчдын үйл ажиллагааг хонгилдож зогсоогоод ханахгүй хөрөнгө оруулагчидаа хулхидсан гэх гүжир гүтгэлэгт унагаж цаад санаандаа “дээрэмдэн” авахаар улайран өнөөдрийг хүртэл элдэв явуулга явуулсаар ирлээ.

 Английн Ерөнхий сайдын дүү Макс Жонсоныг хулхидаж олон сая долларын хөрөнгө оруулалтыг завшсан, гадагшаа зугатсан, шалгагдаж байна гэх Монгол Улсын иргэдийн талаар нэлээн нарийн төлөвлөсөн зохиомол хэрэг өнөөдөр үнэн мэт хэвлэлийн хуудаснаа дурайх болжээ. Үүнийг нь цуурах дуртай нийгмийн сүлжээ үнэн мэт сэвсээр байна.

Энэ бүхэн цаг хугацааны эрхээр үнэнд гүйцэгдэж, нэр холбогдоод буй хүмүүсийн бодит үнэн баримтаар тодорно. Энэхүү мэдээллийн талаар дор дурдъя.

             Дорноговь аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаагаа явуулдаг “Засаг чандмань майнз” ХХК, Хонгконгт байрлалтай “Жэймс Лимитэд” компани нь олон улсын хууль хэлцлийнхээ дагуу аливаа үүссэн асуудлыг шийдвэрлэхийн оронд энэ төслийг булаах гэсэн санаа агуулсан Монголын нэр бүхий улстөрчтэй хамтран хуулиас давсан үйлдэл хийж эхэлжээ. Энэхүү хонгилддог улстөрчийн талаар хуульгүй, дүрэмгүй үйл ажиллагааны талаар дараа дэлгэрэнгүй хүргэе.

Одоо яригдаад байгаа “Жэймс Лимитед” компанийг төлөөлж буй гэх Английн Ерөнхий сайдын дүү гэгддэг Макс Жонсон нь “Засаг чандмань майнз” ХХК-ийн талаар үнэнд нийцэхгүй ташаа мэдээлэлтэй ярилцлага өгснөөр нь харагддаг. Дээрх нэр дурдагдсан Макс Жонсон нь хонгилын улстөрч, хонгилын хуулийнхантай хэрхэн холбогдож сүлбэлдсэнийг мөн л жичдээ хүргэе.

Зээл олгогч болон хонгилынхон “Засаг чандмань майнз” компанийг 19 сая ам. доллар аваад юу ч хийгээгүй гэх мэтээр гүтгэж буй нь үнэнд нийцэхгүй юм. Тэднийг ямар бүтээн байгуулалт хийснийг зарим хэвлэл тухайн үедээ газар дээрээс нь мэдээлж байсан. Тус компанийн үйл ажиллагаа явуулж байсан уурхай дээр 2016 оноос хойш хоёр жил гаруй хугацаанд нүдэнд харагдахуйц асар их бүтээн байгуулалт хийгдсэн байдаг. Цоо шинээр баригдаж ашиглалтад орсон томоохон үйлдвэр, эрчим хүч, барилга байгууламж нь Монгол Улсын холбогдох мэргэжлийн яам байгууллагуудын хүлээн авсан дүгнэлтээр ч батлагдана. Олон улсын БДО аудитын дүгнэлтээр зөвхөн 2015-2018 оны хооронд 60 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт энэ төсөлд орсныг нотолсон. Тэгээд ч томоохон бүтээн байгуулалт нь орон нутаг, аймаг, сум түмэн олны нүдэн дээр өдгөө ил бий. “Жэймс Лимитид” компанийг төлөөлж буй гэх эрхэм тухайн бүтээн байгуулалтад өөрийн биеэр нэг ч удаа очиж нүдээр үзээгүй аж. Иймдээ ч хонгилынхны турхиралтад автаж илт андуу ташаа ярилцлага өгчээ. Магад ирээд нүдээр үзвэл ярьсандаа харамсах биз ээ.

Энэ бүтээн байгуулалт хонгилынхны шахалтад орж үйл ажиллагаа нь зогсоогүй бол Монголын хичнээн мянган айл өрхийн амьдрал нь баталгаажиж, хичнээн мянган залуус ажлын байраар хангагдаж, Монгол Улсад хичнээн их татвар төвлөрөх байсан гэж бодохоор даанч харамсам.

Бүтээн байгуулалт ид өрнөн ажлын талбар дээр бүтээгдэхүүнээ гаргаж эхлэх үед Монголын хөгжилд чөдөр тушаа болдог өнөөх хонгил гээчээрээ улс төрч, хуулийнхан оруулаад нам зогсоосон юм.

“Жеймс Лимитид” компани нь анхнаасаа Монгол дахь ТУЗ-даа хоёр төлөөлөлтэй буюу хоёр захиралтай байсан. Банкин дахь дансаа тэд өөрсдөө 1, 2 дугаар гарын үсэг эзэмшдэгийн хувьд бүхий л үйл ажиллагааны явцад хяналт тавин шийдвэрээ гаргаж байсан. Мөн сар бүр ТУЗ-ийн хурлыг хуралдуулж уурхай руу тогтмол очиж ажлыг газар дээр нь хянадаг байсныг орон нутгийнхан, олон зуун ажилчид бүгд гэрчилнэ. Гэтэл одоо “Хөрөнгө оруулалтын зээлийг бид мэдэхгүй, хянаагүй, “Засаг чандмань майнз” компанийн эрх бүхий хүмүүс зарцуулсан мэтээр худал мэдээллийг “Жеймс Лимитид” компанийг төлөөлж байгаа гэх Макс Жонсон ярьж булзах нь юуны учир вэ. Хэний хатгаас вэ?

Монгол Улсын болон Олон улсын хууль тогтоомжийн дагуу байгуулсан гэрээнд “Жэймс Лимитид” компани, “Нобель ресурс” компани “Засаг чандмань майнз” ХХК-тай гэрээ байгуулахдаа дэлхийн нэр хүнд бүхий гурван хуулийн фирмийг ажиллуулж баталсан байдаг. Энэ гэрээнд аливаа асуудлыг Английн хуулиар олон улсын Арбитрт хандаж хоорондын маргаанаа шийдвэрлэнэ гэж тодорхой заасан. Гэтэл энэ гэрээгээ өнөөдөр мөрдөхгүйгээр Монголын нөлөө бүхий улстөрч, хонгилын гэх хууль хяналтын байгууллагын сүлжээнд автаж, эх орондоо бүтээн байгуулалт хийж явсан залууст хилсээр хэрэг тохохоор оролдож байгаа нь тодорхой байна.

Нийслэлийн прокурорын дарга асан Ш.Нямдорж маш олон хууль бус үйлдэлтэй нэр холбогддог хүн. Олон нийт түүнийг хонгилын прокурор хэмээн халагласаар өнөөдрийг хүрлээ.

Энэ хэргийн прокурор нь өнөөх Ш.Нямдорж байж таарлаа. Санаандгүй юм гэж байх уу.

Ямартаа ч олон нийтийн эсэргүүцэл, хэвлэл мэдээллийн байгууллагын олонтаа дурдсан баримт зэрэг дээр үндэслэн прокурорын байгууллагын шударга тэргүүн Б.Жаргалсайхан Ш.Нямдорж тэргүүтэй хууль бус прокурор нарт хариуцлага тооцсон билээ. Харин түүний ард турхирч, өөрийн гар хөлөө болгож байсан улстөрчид хэн хариуцлага тооцох вэ?

 Шударга бусын хонгил эхнээсээ бүрэн нурж, илэрхий хууль бус үндэслэлгүйгээр үүсгэсэн энэ мэт зохиомол хэргүүд хуулийн шударга хяналтаар орж,  үнэн удахгүй тогтоогдож олон олон аж ахуйн нэгж, бүтээн байгуулах монгол залуусын санаа амрах өдөр ирнэ гэдэгт эргэлзэхгүй. 

Ер нь Монголд нэгэн технологи бий болсныг улстөрчид, томоохон нийтлэлчид бичиж хэлдэг болов. Энэ нь дотоодын маргаан, хувийн шуналаа гүйцэлдүүлэхдээ захиалгатайгаар гадны хэвлэлд элдэв мэдээлэл гаргуулан түүнийгээ үнэн мэтээр, баримт мэтээр Монголдоо чирж авчирч сошиалд цацдаг. Бүр цаашлаад гадны нэр бүхий улстөрчдийн ч нэрийг хутган хэн нэгэн Жонсоноор яриулах нь энүүхэнд болжээ. Үнэн гэж тархи угаагаад андуу ташаа мэдээлэл гаргах тусам тухай бүрт нь бодит баримтаар няцаах болно.

 

Эх сурвалж: Өдрийн сонин

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com