Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
Н.Цэрэнбат: Наадам үзэх 15 мянган жуулчны 1500-д нь тасалбар олгосон

Байгаль орчин, аялал жуулчлалын (БОАЖЯ) сайд Н.Цэрэнбат өчигдөр Үндэсний их баяр наадмаар “Цэвэрхэн наадацгаая” аян өрнүүлж, уралдаан зарлаж байгаа талаар мэдээллээ. Тэрбээр:

-БОАЖЯ зүгээс Үндэсний их баяр наадмаар “Цэвэрхэн наадацгаая” аян өрнүүлэхээр уралдаан зарлаж байна. Өнгөрсөн жил бидэнтэй хамтарч, байгаль дэлхийгээ хог хаягдалгүй байлгахад 200 гаруй залуу сайн дураараа нэгдэж, 30 гаруй тонн хог цэвэрлэсэн. Энэ жилийн аянд хувийн хэвшлийн олон компани аянд нэгдэхээр саналаа ирүүллээ. Ард иргэддээ баяр наадмаараа хоггүй цэвэрхэн наадацгаая гэж уриалмаар байна. Хог хаягдлыг зөв зохистой ашиглах үүднээс хогийг ангилан ялгах менежментийг дэмжиж, салбар яам улсын төсвөөс 450 гаруй сая төгрөгийг хувийн хэвшлүүдэд олгож байгаа. Энэ ажлын эхний үр дүн ирэх есдүгээр сараас гарч эхэлнэ. Мөн Үндэсний хөгжл

ийн газар төр, хувийн хэвшлийн концессын шугамаар хог хаягдал боловсруулах үйлдвэр байгуулах гэрээг удахгүй үзэглэх байх. Ингэснээр Монгол Улс хог хаягдлаа ангилж, боловсруулдаг болно.
Манай улсаас жуулчдад танигдсан брэнд бол Үндэсний их баяр наадам. Ийм ч учраас долдугаар сард Монгол Улсад зочлох жуулчдын тоо харьцангуй нэмэгддэг. Жилд дунджаар 100 орчим мянган жуулчин ирдэг тооцоо бий. Нийслэлийн аялал жуулчлалын газарт ирсэн саналын дагуу нийт 15000 орчим жуулчин наадам үзэх хүсэлтээ илэрхийлсэн байна. Гэвч гаднын жуулчдад үзүүлэх наадмын арга хэмжээний билет 1500 олгосон. Билетийн хүрэлцээ муу байна. Энэ асуудал дээр Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас баяр наадмыг зохион байгуулах үндэсний хороо руу “жуулчдад олгох билетийнхээ тоог нэмж өгөөч” гэсэн албан тоот хүргүүлсэн. Гэхдээ билетийг хамгийн дээд талдаа 500-гаар нэмэх боломжтой гэсэн хариу өгсөн. Төв цэнгэлдэх хүрээлэн 13500 хүний суудалтай. Бидний байгаа боломж л ийм байна. Үндэсний их баяр наадмын нээлтийг үзэх хүсэлтэй бүх жуулчныг Төв цэнгэлдэхэд оруулбал монголчууд маань өөрсдөө баяр наадмаа үзэж чадахгүйд хүрнэ. Тийм учраас томоохон стадионтой болтлоо байгаа савныхаа хэмжээгээр зохицож ажиллана гэдгийг хэлье. Хоёр, гурван жилийн дотор энэ асуудал бүрэн шийдэгдэж чадахгүй шүү дээ.


Бид 2020 он гэхэд гадаадын нэг сая жуулчин хүлээн авахаар зорьж байна. Ийм боломж ч бий. Монгол Улсынхаа талаар таагүй мэдээлэл гаргах болгонд ирэх жуулчдын тоо багасна гэдгийг ойлгох хэрэгтэй. Гэхдээ бид сайхан байгаа гэж хэлж чадахгүй ч дэвшил ахиц гарч байна. Аялал жуулчлалын бүсүүдэд ариун цэврийн байгууламжийн чанар стандартыг сайжруулсан. Гэхдээ хангалттай түвшинд хүрч чадаагүй байгааг хэлье гэв.

 

БОАЖЯ-ны Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын албаны дарга С.Баясгалан:


-Монгол Улс 2020 он гэхэд нэг сая гадаад жуулчин хүлээн авах зорилт тавиад байна. Энэ зорилтдоо хүрэхийн тулд бид 2019, 2020 онд 30 орчим хувиар жуулчдынхаа тоог жил бүр шат дараатайгаар нэмэгдүүлэх шаардлагатай байгаа юм. Энэ оны эхний дөрвөн сарын байдлаар, жуулчдын тоо 10 орчим хувиар нэмэгдсэн. Зургадугаар сараас эхлэн жуулчдын тоо эрс нэмэгдэж, олон улсын агаарын тээврийн зорчигчдын тоо нэмэгдээд явж байна. Хамгийн гол нь жуулчдын тоог нэмэгдүүлэхэд тулгамдаж буй асуудлын нэг бол агаарын тээврийн орцны асуудал. Өнгөрсөн жил нэг сая зорчигч урсгал хүлээн авах хүчин чадалтай байсан. Тэгэхээр энэ урсгалыг нэмэхгүйгээр жуулчдын тоог нэмэх боломжгүй юм. Салбар яамнаас Зам тээврийн хөгжлийн яамтай хамтран агаарын тээврийн орцыг нэмэгдүүлэх тал дээр ажиллаж байна.


Энэ жилийн төгсгөлд жуулчдынхаа тоог 20 хувиар нэмэгдүүлэх боломж бүрдэнэ. Мөн жуулчдын визний асуудал тулгардаг. Монгол Улсад 2019 оны байдлаар дэлхийн 20 орчим орны иргэн визгүй зорчдог. Үүний тав, зургаан улс нь аялал жуулчлалын зорилтот бүлгийн улс. Тэгэхээр бид хил орчмын аялал жуулчлалыг эрчимтэй хөгжүүлэх, визний хөнгөлөлттэй нөхцөлөөр үйлчлэх хэрэгтэй байна. Зорилтот зах зээлийн орны жуулчдыг хилийн боомтууд дээрээс виз авах нөхцөлөөр бүрдүүлснээр аялал жуулчлалаараа олон улсад өрсөлдөх боломжтой болно хэмээн мэдээллээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com