Уншиж байна...
 
Элчин сайд Шэнь Миньжуань: БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсад сургалтын боломжийг цаашид нэмэгдүүлнэ“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлаа
Сургууль, цэцэрлэгийн дулаан алдагдлыг бүрэн шийджээ

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгтэй хамтран “Монгол дахь барилга байгууламжийн эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх төсөл”-ийг Сонгинохайрхан дүүргийн 65 дугаар сургууль, 80 дугаар цэцэрлэгт хэрэгжүүлээд байна. Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн, төслийн захирал Дуняа Хоффманн нар төслийн хэрэгжилттэй өнөөдөр танилцлаа.  65 дугаар сургууль нь 1975 онд байгуулагдсан бөгөөд хичээлийн хоёр байртай. А байр 960, Б байр 480 хүүхэд суралцах хүчин чадалтай бол 80 дугаар цэцэрлэг нь 16 бүлэгт 480 гаруй хүүхэд хамруулах хүчин чадалтай юм. Төсөл хэрэгжүүлэхээс өмнө тус сургууль, цэцэрлэгийн барилгын суурь цуурсан, цонхны амлагаа сийрэгжсэн, барилгын хана хагарч, дээврээс ус гоожихын дээр  цонх нь дулаан алдагдал ихтэй байсан юм. “Монгол дахь барилга байгууламжийн эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлснээр дээрх асуудлууд бүрэн шийдэгджээ.

Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн “Энэхүү төслийг 18 сургууль, цэцэрлэгт хэрэгжүүлсэн. Бид дахин дөрвөн сургууль, цэцэрлэгт хэрэгжүүлнэ. Дээрх төсөл нь дулаалгын цогц шийдлийг бүрэн харуулсан төсөл юм. Хамгийн гол нь дулаалга, эрчим хүчний цогц байдлыг харуулж бусад байгууллагуудад үлгэрлэх боломжтой болж байна. Мөн дулаалга, эрчим хүчний хэмнэлтийг хэрхэн зөв хийх талаарх гарын авлага гаргасан. Зөвхөн байшин барилга засаад зогсохгүй сургалтын орчин, дотоод зохион байгуулалтыг сайжруулах, эцэг эхчүүдийн оролцоог нэмэгдүүлж байгаа нь төслийн бас нэгэн онцлог юм” гэлээ.

Төслийн хүрээнд цэцэрлэгийн барилгын дотоод орчны агаарын чанар, хүүхдийн амьсгалын замын өвчлөлд үзүүлэх нөлөөллийн судалгааг хийж, 20 барилгад дулаан, техникийн засвар шинэчлэлийг Монгол Улсын өнөөгийн норм стандартын шаардлагад нийцүүлэн гүйцэтгэсэн ба ариун цэврийн байгууламжийг ч сайжруулсан байна.  

 НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com