Уншиж байна...
 
НҮБ-ын ХХААБ-аас шүлхийн SAT-1 хэвшлийн өвчний хариу арга хэмжээг дэмжиж лабораторийн оношлуур хүлээлгэн өглөөӨвлийн улиралд замын хөдөлгөөнд онцгой анхаарал, болгоомжтой оролцохыг анхааруулж байнаХуеон Юу: Ц.Элбэгдорж, П.Цагаан нарын харилцсан гэх вайбэр чат хуурамч, эвлүүлэг байсанСумдын номын санд “Сонгогчийн булан” ажиллаж эхэллээХүлээн авсан өргөдөл, гомдол, мэдээллийн 55.0 хувь нь гэмт хэргийн шинжтэй байвTestЭлчин сайд Шэнь Миньжуань: БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсад сургалтын боломжийг цаашид нэмэгдүүлнэ“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарай
Хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэн цэцэг өргөлөө

Хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдрийг тохиолдуулан Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ-ын дарга  Г.Занданшатар, Ерөнхий сайд  Л.Оюун-Эрдэнэ,  УИХ-ын дэд дарга бөгөөд Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах Улсын  комиссын дарга С.Одонтуяа,  Нийслэлийн ИТХ-ын  дарга бөгөөд Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах Нийслэлийн салбар комиссын дарга Ж.Батбаясгалан болон албаны бусад хүмүүс, хэлмэгдсдийн ар гэр, төрөл төрөгсдийн хамт  “Хэлмэгдэгсдийн хөшөө”-нд  цэцэг өргөлөө. 

Цаг хугацаа улирахын хэрээр түүхийн эрээн бараан үйл явдал бүдгэрч, ирээдүйн сайн сайхны төлөөх сургамж, ухаарал болон үлддэг жамтай. Тэртээх 1930-аад оны хэлмэгдүүлэлт бол Монголын түүхэнд үлдэх гашуун сургамж байлаа.

Монголын төр жил бүр хэлмэгдсэн иргэд, тэдний ар гэр, үр удам төдийгүй ард түмнээсээ уучлал гуйж, мэхийн хүндэтгэл үзүүлдэг билээ. УИХ-аас баталсан хуулийн дагуу 1998 оноос эхлэн жил бүрийн есдүгээр сарын 10-ны өдөр улс төрийн болон сэхээтнүүдийн хэлмэгдэлтэд өртөж байсан олон мянган хүний гэгээн дурсгалыг хүндэтгэж ирлээ. 1922-1990 он хүртэлх хугацаанд хэлмэгдсэн хүний тоо 37 мянга гаруй байснаас 30 мянга нь хилс хэрэгт гүтгэгдсэн болохыг нь тогтоон цагаатгажээ.

Хэлмэгдүүлэлтийн үеэр Монголын насанд хүрсэн эрэгтэйчүүдийн 10.9 хувь, нийт ард түмний таван хувь нь өртсөн гэдэг.Монгол Улсын хөгжлийн түүхийг чангааж, ард түмэн элгэн садан эмтрэн шаналсан он жилүүдийг БИД МАРТАХ ЁСГҮЙ!

Өнөөдөр ардчилсан, шударга нийгмийг цогцлоох эрхэм зорилгоо Үндсэн хуулиараа тунхагласан ард түмэн. УИХ нийгэмд шударга ёсыг тогтоох, хүний эрхийг дээдлэхийг хууль тогтоох бүхий л үйл ажиллагаандаа шингээж ажиллахыг зорьж байна. Түүхийн хар мөрийг бид өнөө цагт ч эргэн санаж, сургамжлан чандалж явах учиртай. Хэлмэгдүүлэлтийн гашуун түүх дахин хэзээ ч давтагдах ёсгүй гэж УИХ-ын дарга Г.Занданшатар хэллээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
zz test
1 өдрийн өмнө
Test
5 сарын өмнөөмнө
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com