Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
Боломжийг бодитоор хөдөөгийн эмэгтэйчүүд ашиглаж байна

Айл төсөл хэрэгжээд багагүй хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд УИХ-ын гишүүн, Айл төслийг санаачлагч З.Нарантуяа, УИХ-ын гишүүн асан С.Одонтуяа болон Нийслэлийн Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн Б.Пунсалмаа нар нийгэмд тулгамдсан олон асуудлыг хөндсөн. Энэ удаад төслийг санаачлагчид хөдөөгийн эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийн талаар Завхан аймгаас бэлтгэсэн сурвалжлагыг манай сонин албан ёсны эрхтэйгээр тоймлон хүргэж байна. 

Б.Пунсалмаа: Эх орноо гэсэн сэтгэл өрх гэрээс эхэлдэг.
С.Одонтуяа: Айл гэр бүл амгалан, өрх гэр эрүүл бол улс орон хүчирхэг байна.
З.Нарантуяа: Манайх гэдэг өрх гэрийн хөгжлөөс Монгол Улсын хөгжил шалтгаална.
Айл гэрийн ирээдүй ямар байхаас Монгол гэдэг их айлын ирээдүй хамаарна.
УИХ-ын гишүүн, Айл төслийг санаачлагч З.Нарантуяа, хэлэхдээ “ Манай улс өргөн уудам нутагтай болохоор хүн ам нь 21 аймаг 330 гаруй суманд тархан суурьшсан.

Тийм учраас хөдөө орон нутгийн суманд амьдарч байгаа иргэдийн өмнө тулгамддаг томоохон асуудал бол ажлын байр юм. Суманд нь ажлын байр хангалттай байдаггүйгээс тэнд амьдарч байгаа иргэдийн өрхийн орлогын бодит байдал, ядуурлын түвшин доогуур байна.
Бид хөгжлийн тухай ярихдаа хөгжлийг хөдөөнөөс гэсэн байр суурийг илүү хөнддөг. Тиймээс хөдөө орон нутагт амьдарч байгаа эмэгтэйчүүд ажлын байр бий болгохын төлөө, тоог нь нэмэгдүүлэхийн тулд өөрсдөө хэрхэн ажиллаж байна. Тэдэнд ямар боломж байна. Бусад эмэгтэйчүүдэд ямар санал, санаачилга, сэдэл өгч байна гэх мэт олон асуудлын талаар бид ярилцсан. Өнгөрсөн хугацаанд хөдөө орон нутагт ажиллаж байхад эмэгтэйчүүд хоёр төрлөөр хөдөлмөр эрхэлж байна. Өөрсдөө аж ахуй эрхэлдэг нэг хэсэг байхад, нэг хэсэг нь өөр газар ажиллаж цалин авч байна. Хөдөө орон нутагт 40-өөс дээш насны эмэгтэйчүүдэд цалинтай ажил олдохоо больсон. Энэ нь айл өрх орлоготой байх гэсэн хамгийн чухал зүйлийн эсрэг явдал юм” гэв. Ингээд Завхан аймагт эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийн байдал ямар байгааг сурвалжилснаа хүргэе.

 

Завхан аймгийн талаарх товч мэдээлэл

Улсын минь баруун хязгаарт орших Завхан аймаг нь баруун талаараа Ховд, Увс хойд талаараа Тува Улс, Зүүн талаараа Хөвсгөл, Архангай, урд талаараа Баянхонгор, Говь-Алтай аймгуудтай хиллэдэг. Нийт хүн амын тоо 73 мянгад хүрээд байгаа юм. 21800 гаруй өрх айлтай. Нийт хүн амын нь 49 хувийг эрчүүд эзэлдэг бол, үлдсэн 51 хувийг нь эмэгтэйчүүд эзэлдэг. Завхан аймгийн төв Улиастай хотод 16.500 гаруй хүн ам амьдардаг. Худалдаа үйлчилгээний салбараа түшиглэсэн хот юм. Хөдөлмөр эрхлэлтийн гол салбар нь худалдаа үйлчилгээнээс бүрддэг. Хүнсний цөөн тооны үйлдвэр ажилладаг. Алслагдсан сумд олон учраас малчин өрх олонтой аж

 

Сургалтад сууснаасаа хойш ноосоор бүх төрлийн бүтээгдэхүүн хийж болох юм байна гэж бодсон

Хөдөө орон нутгийн бүсгүйчүүд хамтын хүчээр эвлэлдэж чадвал хөгжих боломж байгааг олон жишээгээр харуулсан байна. Завхан аймгийн Улиастай хотод “Хамтын хүч-Хөгжлийн гарц” нэртэй бизнес эрхлэгчдийг дэмжих хөгжлийн төв ажилладаг. Тус төвд үйл ажиллагаа явуулж байгаа “Уран ноос” компанийн үйл ажиллагаатай танилцсан юм. Тэд эсгийгээр төрөл бүрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, гадаад дотоодын зах зээлд нийлүүлдэг. Өнгөрсөн жил гэхэд эсгийгээр гутал хийж зах зээлд гаргасан байна. Уран ноос компанийн захирал С.Лхагвасүрэн хэлэхдээ “Би хоёр жилийн өмнө ажилгүй байх хугацаандаа эмэгтэйчүүдийн холбооноос зохион байгуулсан эсгийний сургалтад хамрагдсан. Тэр сургалтад хамрагдсанаасаа хойш ноосыг хаяхаа больсон. Ингээд компани байгуулаад одоогоор найман хүнийг ажлын байраар хангаж, хамтдаа ноосоор төрөл бүрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн борлуулж байна. Тухайлбал, эсгий гутал, таавчиг үйлдвэрлэж байна. Бүтээгдэхүүнийг маань худалдан авч хэрэглэх хэрэглэгчийн тоо ч өссөн. Гадаадаас хүртэл эсгий таавчиг, малгайг захиалж авдаг. Мөн дөнгөж төрсөн нярайд зориулсан эсгий бойтог маань ч эрэлт ихтэй байгаа. Өнөөдөр дэлхий даяар арьс, ширэн эдлэлэээс илүүтэй ноосон бүтээгдэхүүнийг хэрэглэх хандлага их болж байна. Хэдийгээр би нарийн мэргэжлийн хүн биш боловч ноосыг эсгийрүүлэх сургалтад сууснаасаа хойш ноосоор бүх төрлийн бүтээгдэхүүн хийж болох юм байна гэж бодсон. Ноосыг олон дамжлагаар боловсруулдаг. Хэр сайн боловсруулснаасаа шалтгаалаад үнэ нь өөр өөр байдаг. Гараар ноосыг эсгийрүүлэхийн тулд эхлээд ноосоо гараараа зулах хэрэгтэй. Манай ажилчид анх орохдоо ноосыг эсгийрүүлэх талаар анхнны мэдэгдэхүүн байхгүй байсан. Гэсэн ч богино хугацаанд ажилдаа гаршсан.

 

Хөдөөгийн эмэгтэйчүүдийн ажил эрхлэлтийг төрөөс нэгдсэн бодлогоор дэмжих ёстой

Хөдөөгийн эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн хүндэт ерөнхийлөгч Ч.Отгонбаяр “НҮБ-аас гаргасан тогтовортой хөгжлийн зорилт 2030”-д тусгасан зорилтуудад хүрэхийн тулд манай улс өөрийн орны тогтвортой хөгжлийнхөө зорилтыг тодорхойлох ёстой. Эмэгтэйчүүдийн тэр дундаа хөдөөгийн эмэгтэйчүүдийн ажил эрхлэлтийг төрөөс нэгдсэн бодлогоор дэмжих тал дээр дутагдалтай байна. Хөдөөгийн эмэгтэйчүүдийн хөдөлмөрийг дэмжих сан төрийн бус байгууллагын хувьд өнгөрсөн 25 жилийн хугацаанд тэдэнд зориулсан олон сургалт, хурал зөвлөгөөн зохион байгуулсан. Биднийг төрөөс дэмжсэн зүйл байхгүй. Бид дандаа гадаадаас сайн дурын байгууллагаас төсөл хөтөлбөр бичиж хамрагдах, хөрөнгө санхүү босгох байдлаар явж байна. Уг нь Засгийн газрын тухай хуульд “Төрийн тодорхой чиг үүргийг төрийн бус байгууллагаар дамжуулан гүйцэтгүүлнэ” хэмээн заачихсан байгаа. Гэтэл энэ заалт тэр болгон хэрэгжихгүй байна. 40-өөс дээш насныхан хотод ч, хөдөө ч хөдөлмөр эрхэлж чадахгүй байна. Гэтэл эдгээр хүмүүс чинь ажиллах дур сонирхолтой, ажиллах туршлага хуримталчихсан, мэдлэгтэй чадвартай хүмүүс хөдөлмөр эрхэлж чадахгүй байгаа нь харамсалтай. Тиймээс энэ тал дээр төрийн бодлого зайлшгүй хэрэгтэй. Эмэгтэйчүүдийг нас харгалзахгүй ажлын байртай болгох асуудал бол зөвхөн эмэгтэйчүүдэд хамаатай асуудал биш юм. Энэ бол гэр бүлийн хөгжлийн, орлого санхүүгийн цаашлаад хүүхдийн амар тайван амьдрах эрхийн асуудал учраас зайлшгүй дэмжих ёстой. Хийе, хэрэгжүүлье гэвэл гарц олон бий. Тухайлбал жижиг дунд бизнес эрхэлж байгаа эмэгтэйчүүдийг татвараас хөнгөлөх, зээлээс нь хөнгөлөх гэх мэт дэмжлэг урамшуулал байх хэрэгтэй.

 

Бүтээлээ урлаж дуусаад өлгүүрт өлгөх ч завдал өгөхгүй хэрэглэгчийн гар дээр очиж байна

Монгол Улсын мастер оёдолчин С.Алтанцэцэг “Эмэгтэй хүн бизнес эрхлээд явна гэдэг тийм ч амар зүйл биш. Заримдаа шантрах үе олон тохиолдоно.Гэсэн хэдий ч хүнд сэтгэл зүтгэл байхад болно гэж боддог. Анх бүхнийг тэгээс эхлэх хэцүү байсан. Эргэлтийнхээ хөрөнгийг олох гэхээр банк зээл гаргаж өгдөггүй байлаа. Харин одоо бол өөр. Та хэрэглээнийхээ зээлийг аваарай хэмээн урьдаг болсон. Өнөөдрийн энэ амжилтанд хүрэхийн тулд бэрхшээлтэй зүйл олон байсан. Хамгийн наад зах нь чадавхжаагүй байлаа. Үйлчлүүлэгчийнхээ хүсэлд нийцсэн бүтээгдэхүүн урлаж чадахгүй уйлаад суух үе ч байсан. Гэтэл өнөөдөр бүтээлээ урлаж дуусаад өлгүүрт өлгөх ч завдал өгөхгүй хэрэглэгчийн гар дээр очиж байна. Зарим нь хүлээж байгаад танаар л оёулна гэдэг юм. Өчигдөр нэг эмэгтэй танд материалаа өгөөд гурван сар боллоо гэж хэлсэн. Надад, манайд итгэхийн хэрээр чанартай, сайн бүтээгдэхүүн урлаж өгөхийг хичээдэг дээ. Энэ оёдлын машиныг хүмүүс орж ирээд хэдэн оных юм болоо гээд асуудаг. Ээж маань ч хэдэн оных гэдгийг нь мэддэггүй юм шиг байгаа юм. Гэсэн ч өнөөдөр намайг хоолны захад хүргэж өгсөн, надад бол алтнаас ч үнэтэй нандин эд байгаа юм” гэв.

 

Боломжийг бодит болгосон З.Нарантуяа гишүүний санаачилга

Хүн бүрт боломж бий. Боломжийг бодит болгох, бодит үр дүнд ойртуулахад юу хэрэгтэй вэ гэдгийг нээж, олж харж чадсан газрыг тус аймагт УИХ-ын гишүүн З.Нарантуяагийн санаачилгаар байгуулсан нь “Боломж” сургалтын төв юм. Тус төв нь охид эмэгтэйчүүдэд чиглэсэн өргөн цар хүрээтэй, цаг үеэ олсон сургалтууд явуулдаг. Боломж төвд суралцсан эмэгтэйчүүдийг ажлын байраар хангахаас гадна бичил бизнес эрхлэхэд нь тусалдаг хэмээн Завхан аймгийн Боломж төвийн дарга Ч.Дэлгэрмаа ярьсан юм. Манай төвийн гол зорилго нь өрх бүрт санхүүгийн боломж олгох боломж олгохыг зорьж байгаагаараа онцлогтой. Манай төвийн үүд хаалга охид, эмэгтэйчүүд, хүүхдүүд гээд хэн бүхэнд нээлттэйгээр үйл ажиллагаагаа явуулдаг. Нэг давхартаа хувь хүний хөгжлийг дэмжсэн уулзалт сургалт явуулдаг бол, хоёр давхартаа оёдлын чиглэлээр тохижуулсан. Чөлөөт цагаараа эмэгтэйчүүд ирж гар урлал, сүлжмэл, оёдлоо хийх гэх мэтээр өөрсдийнхөө чаддаг зүйлсийг харилцан бие биеэсээ суралцах боломжийг нь нээж өгсөн. Мөн Улаанбаатар хотоос Завхан аймгийн иргэд худалдаж аваад байгаа хатгамалтай дээлийг өөрсдөө аймагтаа урладаг байхын тулд манай төвийн эмэгтэйчүүдийг дэмжиж SINGER брэндийн хатгамалын оёдлын машинаар төвөө тохижуулсан. Тэгэхээр манай төвийн эмэгтэйчүүдэд хатгамалтай оёдлын захиалга ороод ирэхэд төвийнхөө машиныг ашиглаад оёх боломж нь бий.

 

Хамгийн гол тулгамдаад байгаа асуудал нь эмэгтэйчүүдийг чадавхжуулах

Завхан аймгийн Монголын эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн Х.Даваахүү “Хамгийн гол тулгамдаад байгаа асуудал нь эмэгтэйчүүдийг чадавхжуулах асуудал болоод байна. Тухайн хүн өөрөө чадвартай, чадамжтай байж бүх асуудлаа шийдвэрлэх, түүнд гарц гаргалгаа гаргах боломж бүрдэнэ. Тиймээс хамгийн түрүүнд эмэгтэйчүүдийгээ чадавхжуулах тал дээр анхаарч байгаа. Өнөөдөр ажил амьдралдаа амжилттай яваа олон эмэгтэйчүүд байна. Гэтэл эсрэгээрээ өдөр тутмынхаа ариун цэврийн хэрэгслээ авч дийлэхгүй байгаа бүсгүйчүүд ч бас байна. Тэр хүмүүс яаж багшид мөнгө төлж хувь хүнийхээ хөгжилд анхаарах юм. Энэ асуудлыг хаа хаанаа бодох л ёстой. Анх таван жилийн өмнө эмэгтэйчүүдэд зориулсан сургалт явуулдаг байхад сум суманд нь , бараг гэр гэрт нь очиж сургалтаа заах юм болдог байлаа. Харин өнөөдөр аймгийн төвд ийм төрлийн сургалт явуулна гэхэд сум суурин газраасаа зорьж ирж хамрагддаг хүмүүсийн тоо олон болсон байна. Энэ нь иргэдийн хандлага, ухамсарт өөрчлөлт гарсны илрэл. Саяхан З.Нарантуяа сангаас 40 хүн, Хүлэмжийн сангаас 20 хүн нийт 60 хүнийг хүлэмжийн сургалтад хамруулсан. Сургалтад суусан хүмүүс нэгдэж хүлэмжийн холбоо байгуулаад зогсохгүй нарийн ногооны ургацыг сайжруулах тал дээр хэрхэн хамтарч ажиллах, мэргэжлийн агрономич, технологичдыг олж зөвлөгөө авах хамтарч ажиллахад анхаарч байна. Үүний үр дүнд гадаа -40 хэмийн хүйтэн байхад, дотор +25 хэмийн дулаанхан хүлэмжийн аж ахуй бий болгож ургацаа амжилттай авч байна” гэв


Орон нутгийн эмэгтэйчүүдэд ямар боломж байна вэ . Тэр боломжоо ухаалгаар, идэвхтэй ашиглаж чадвал амжилтад хүрч, өөрийн гэсэн бизнесээ эхлүүлж, өөрөө бизнес эрхлэхийн зэрэгцээ бусдыгаа шинэ зүйл рүү манлайлах боломж бүсгүйчүүдэд байна. Энэ боломжуудаа ашиглаж чадвал хамгийн бодит боломж хөдөө орон нутагт байна. Хөдөө орон нутагт ажиллаж амьдарч байгаа эмэгтэйчүүдийг нүүдлийн болон суурьшмал гэж нэрлэдэг. Хөдөөгийн хүн ам Монгол Улсын нийт хүн амын 46 хувийг эзэлдэг. Тэд эдийн засгийн идэвхтэй хүн амын 50.7 хувийг эзэлж байна. Энэ нь нийслэл хоттой харьцуулахад бага үзүүлэлт. Хөдөөгийн эмэгтэйчүүдийн 50 гаруй хувь нь мал маллаж амьдарч байгаа бол 30-аас дээш хувь нь бичил бизнес тэр дундаа малын гаралтай бүтээгдэхүүнээр хийсэн үйлдвэрлэлийг түлхүү хөгжүүлж байгаа юм. Гэтэл бид тэдний хөдөлмөрийг дутуу үнэлдэг нь харамсалтай. Угтаа бол тэд жижиг дунд үйлдвэрлэлийг бодитоор хөгжүүлж, өрх гэртээ, өөрсдөдөө бодит боломжийг бий болгож байгаа хүмүүс юм.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com