МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш, доктор Д.Янжинхорлоог хуулийн байгууллагаас шалгаж байгаа гэх мэдээлэл гарсаар байна. Түүний холбогдон хэрэгт УЕП-ын орлогч М.Чинбат тэргүүтэй прокурорууд нэр холбогдосон нь олны анхаарлыг ихээр татаж байгаа юм.
Хуульч, прокурор холбогдсон энэ хэргийг Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайхан энэ хэргийг анхааралдаа авч “Д.Янжинхорлоод холбогдох хэрэг дээр М.Чинбат прокурорын гаргасан шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шалгуулахаар мөрдөх байгууллагад хүргүүлэх” шийдвэрийг гаргаж байсан ч энэ хэрэг одоо замхраад байна...