Уншиж байна...
 
Элчин сайд Шэнь Миньжуань: БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсад сургалтын боломжийг цаашид нэмэгдүүлнэ“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлаа
“Налайхын Барилгын материалын үйлдвэрлэл технологийн парк” ОНӨААТҮГ-тай холбоотой үүссэн нөхцөл байдлыг судлах ажлын хэсэг хуралдлаа

Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалангийн захирамжаар “Налайхын Барилгын материалын үйлдвэрлэл технологийн парк” ОНӨААТҮГ-тай холбоотой үүссэн нөхцөл байдлыг судлах,  санал дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлыг хэсгийг байгуулсан билээ. Ажлын хэсгийг нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч , Хурлын хот байгуулалт, дэд бүтцийн хорооны дарга М.Говьсайхан ахалж байгаа юм. 

Ажлын хэсгийн ээлжит хурал өчигдөр болж, Налайхын Барилгын материалын үйлдвэрлэл технологийн парк орчмын ерөнхий болон хэсэгчилсэн төлөвлөгөө, нийслэлийн хэмжээнд тэсэрч, дэлбэрэх бодисын үйлдвэр, агуулахын үйл ажиллагааг төвлөрүүлэхээр төлөвлөгдсөн байршил, тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн үйлдвэрийн болон хадгалах байр, агуулахын аюулгүйн бүс нь тус парк болон бусад байгууллагын эзэмшлийн газартай давхацсан эсэх талаар мэдээлэл сонсов.

Түүнчлэн цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцэж санал солилцлоо. Тодруулбал, 

“Барилгын материалын үйлдвэрлэл технологийн парк”  ОНӨААТҮГ-ын орчимд тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн агуулах болон үйлдвэрлэлийн үйл ажиллагаа явуулдаг 4 аж ахуй нэгж байгаа юм.

Гэхдээ энэ чиглэлийн үйл ажиллагаа явуулахад аюулгүйн бүсийн хэмжээг стандартаар зааж өгсөн байдаг. Тиймээс уг байршилд “Барилгын материалын үйлдвэрлэл технологийн парк” ОНӨААТҮГ үйл ажиллагаагаа явуулах эсэх, мөн эдгээр дөрвөн байгууллага үйл ажиллагаа явуулах эсэх дээр зөрчил үүсээд байгаа аж.

Хурлын үеэр уг ажлын хэсгийн ахлагч М.Говьсайхан “Хотын ерөнхий төлөвлөлтөөр тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн үйлдвэр, агуулахын үйл ажиллагааг Багахангай дүүрэгт  явуулахаар төлөвлөсөн байдаг. Гэтэл эдгээр байгууллагууд төлөвлөлтөөс өмнө суурьшлын бүсэд үйл ажиллагаа явуулаад 10 гаруй жил болсон байна. Аж ахуй нэгжүүдийг яаж хохирол багатайгаар хотын ерөнхий төлөвлөлттэй уялдуулах вэ гэдэг дээр ажлын хэсэг санал, дүгнэлтээ боловсруулна” гэдгийг хэллээ.

Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com