Уншиж байна...
 
Элчин сайд Шэнь Миньжуань: БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсад сургалтын боломжийг цаашид нэмэгдүүлнэ“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлаа
“110 хүнд амьдрал бэлэглэе” аяны хүрээнд алба хаагчид цусаа хандивлалаа
Хууль зүй, дотоод хэргийн салбар үүсэж хөгжсөний 110 жилийн ойг угтаж Хууль зүй, дотоод хэргийн яамнаас “110 хүнд амьдрал бэлэглэе, цус хандивлая” сайн үйлсийн аянг санаачлан зохион байгуулж байна.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчид тус аянд нэгдэж, 2021 оны арваннэгдүгээр сарын 03-ны өдөр Цус сэлбэлт судлалын үндэсний төвд сайн дураараа цусаа хандивлалаа.
Албаныхны хэлж байгаагаар нэг хүний бэлэглэсэн 350-400 грамм цусаар 3 хүний амийг авардаг бөгөөд ковид 19 цар тахлын улмаас улс орон даяар цусны нөөц багассан байжээ. Харин төрийн болон төрийн бус байгууллага, оюутан залуус, хүндэт доноруудын дэмжлэгтэйгээр өнөөдрийн байдлаар цусны нөөц хэвийн хэмжээнд хүрснийг онцолж байна.
Мөн Цус сэлбэлт судлалын үндэсний төвийн хамт олны зүгээс Хууль зүй, дотоод хэргийн яам болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчдыг сайн дураараа нэгдэн цусаа хандивлаж байгаад талархаж байгаагаа илэрхийллээ.
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com