Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
​Г.Жанлавцогзол: Сонгинохайрхан, Чингэлтэй дүүргийн иргэд газраа байраар солих тохироог НОСК-тай хийх боломжтой

“Гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төслийн ерөнхий инженер Г.Жанлавцогзолтой ярилцлаа.

-Баянхошуу болон Сэлбэ дэд төвийн ажил хэдэн хувьтай үргэлжилж байна вэ?

-Улаанбаатар хотод таван удаа ерөнхий төлөвлөгөө боловсруулахад хамгийн сүүлд 2013 онд УИХ-аар баталсан төлөвлөгөөнд гэр хорооллын асуудал анх удаа багтсан байдаг. Үүнээс өмнө дандаа л хотын төвөө сайжруулах талаар анхаарч байсан юм билээ. Тэр үеэс хотын захад эдийн засаг, соёл, өөрөө хөгжүүлэх чиглэлээр дэд төв байгуулах санал оруулж, өнөөдөр үр шимээ өгөхөд бэлэн болоод байна. Нийт найман дэд төвтэй байхаар төлөвлөсөн. Хамгийн эхнийх нь Баянхошуу болон Сэлбэ дэд төв гэсэн үг. Баянхошуу, Сэлбэ дэд төвийг инженерийн бэлтгэл арга хэмжээ үерийн хамгаалалтын далан суваг хийх, авто зам болон явган хүний замын доор инженерийн суурь болох дулаан хангамж, цэвэр, бохир усны шугам, цахилгаан холбоо зэрэг гэр хорооллын дэд бүтцийг сайжруулахад чиглэсэн юм. Одоогоор Сэлбэ дэд төвийн ажил 79 хувь, Баянхошуу дэд төв 62 хувийн гүйцэтгэлтэй байна. Эдгээр дэд төвүүд 2020 ондоо багтаан ашиглалтад оруулна. Бусад улс орнуудын туршлагаас харахад дэд төвүүдээ зэрэг барих тохиолдол байдаг ч манай улсын хувьд төсөв санхүүгээ тооцоолж, шат дараатайгаар ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа нь энэ юм.

-Бүтээн байгуулалт хийх хугацаанд хэчнээн айлыг нүүлгэн шилжүүлсэн бэ?

-Газар дээрх бүтээн байгуулалтаас гадна шугам сүлжээ татах ажлаа хийхийн тулд 1000 орчим айлыг нүүлгэн шилжүүлсэн. Баянхошуу дэд төвийн бүтээн байгуулалтад зориулж Москва хорооллын урд талаас магистрал авч байгаа юм. Цэвэр усны шугам татахад зүүн дүүргийн усан сангаас Тасганы усан сан хүртэл. Тасганаас баруун дүүргийн усан станц хүртэл 11 километр цэвэр усны шугам татсан.

-“Ногоон орон” сууц байгуулах тухай ярьж байсан. Энэ нь хэдэн айлын ямар орон сууц байх юм бэ?

-Энэ нь хотыг дахин шинэчлэн зохион байгуулах төслийн нэг хэсэг юм. Энэхүү төслийг хэрэгжүүлэх зээлийн хэлэлцээр өнгөрсөн намар УИХ-аар батлагдаж, Нийслэлийн орон сууцны коропорацийн дэргэд төсөл хэрэгжүүлэх нэгж байгуулсан байгаа. Нийт 10 мянган айлын орон сууц барих юм. Харин манай төслийн хувьд тэрхүү төслийн загвар болгож, 20 айлын орон сууцыг барина. Ингэхдээ дөрвөн айлын газрыг чөлөөлж, газраа орон сууцаар солих аргаар хэрэгжих юм. Тэгэхээр ерөнхий төслийг НОСК, загвар төслийг манайх хариуцаж байгаа гэсэн үг. Ер нь манай “Гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” нь олон орон сууц барилга байгууламж барих боломжийг хангах дэд бүтэц байгуулах боломжийг бий болгож байгаагаараа урьд өмнө хэрэгжиж байгаагүй төсөл юм.

-Тэгвэл Бизнес төв, хүүхдийн цэцэрлэг гээд бүтээн байгуулалтын ажил ямар явцтай байгаа бол?

-Баянхошуу дэд төвийн 240 хүүхдийн цэцэрлэгийг 2018 оны арван хоёрдугаар сард Сонгинохайрхан дүүргийн наймдугаар хороонд  барьж, ашиглалтад өгсөн. Бизнес инкубатор, сургалтын төвийн барилгын ажил дууссан байгаа. Гэхдээ коронавирусийн улмаас нээлтээ хийж чадахгүй байгаа юм. Ерөнхийдөө Баянхошуу, Сэлбэ дэд төвийн Бизнес инкубатор төвд нэг цэгийн үйлчилгээ байх учир иргэд хотын төв болон Драгон, Дүнжингарав зэрэг оршин суугаа газраасаа хол газар явалгүй дэргэдээсээ төрийн үйлчилгээг авах боломжтой болж байгаа хэрэг. Мөн төслийн хоёрдугаар шатанд Баянхошуу дэд төвд дахиад 240 хүүхдийн цэцэрлэг, Олон нийтийн хөгжлийн төв, Спорт цогцолбор, Гал унтраах аврах 29 дугаар ангийг өргөтгөж байгаа. Түүнчлэн Сонгинохайрхан уулын бэлийн хоёр га газарт цэцэрлэг хүрээлэн барихаар зураг төслөө боловсруулаад байна. Харин Сэлбэ дэд төвийн хүүхдийн цэцэрлэг, бизнес инкубатор төвийн барилгын ажил 90 орчим хувьтай байна. Тавдугаар сарын сүүлээр комиссын хяналтад орж, нээхэд бэлэн болсон. 

-Иргэд хашааруугаа цэвэр, бохир усны шугам, дулаан татах боломжтой юу?

-Иргэд дэд төвүүд ашиглалтад орсноор байшиндаа шууд л шугам сүлжээ татуулж болно гэж ойлгоод байна. Гэхдээ тийм биш. Манай төслийн ерөхий төлөвлөгөөгөөр орон сууц, үйлчилгээний газар, таун хаус зэрэг байгууламж байна гэж төлөвлөсөн. Тиймээс иргэд аль болох бүлгийн зохион байгуулалтад орж НОСК-д хандаж, газраа байраар солих хэрэгтэй. Ингэж байж илүү хурдан, зардал багатайгаар байртай болно. Хэрэв нэг айл хашаа руугаа шугам сүлжээ татуулах гэвэл тухайн айлд маш их зардал гадна. Тухайлбал, нойлын өрөө барих, шугам сүлжээний хөлс төлөх гэх мэт. Мөн бидний зүгээс барьж өгөхөд иргэдийн байшин дулаан алдагдалттай, өрөөний буруу зохион байгуулалттай зэрэг асуудал байдаг учир эдийн засгийн үр ашиг, шугамын найдвартай ажилгаа талаасаа шаардлага хангахгүй байгаа юм.   

Тиймээс Сонгинохайрхан дүүргийн 7, 8, 9, 10, 11, 28, 40 дүгээр хорооны иргэд, Сүхбаатар дүүргийн 13, 14 дүгээр хороо, Чингэлтэй дүүргийн 14, 18 дугаар хорооны иргэд газраа байраар солих хэлбэрээр НОСК-д хандах хэрэгтэй.

-Би энэ оны тавдугаар сараас дэд төвүүдийг бүрэн ашиглалтад оруулна гэж сонссон. Ажлын явц удаашралтай байх шиг?

-Эдгээр дэд төвийн ажил 2018 оноос эхлэсэн. Бид юун түрүүнд иргэдийн газрыг чөлөөлсөн бөгөөд газар чөлөөлөлтөд зориулж өгөх нөхөн олговрыг нийслэлээс өгдөг юм. Ингэхдээ нэлээд олон хүнээр гарын үсэг цуглуулах, олон шат дамжлага байснаас гадна, иргэд ч мөнгөө авсны дараа газраа чөлөөлөх хүсэлтэй байсан нь барилга угсралтын ажил хугацаанд нөлөөлсөн.

-Төслийн дараагийн шатанд хийхээр болсон Дэнжийн 1000, Дамбадаржаа дэд төвийн ажлийг хэзээ эхлэх вэ?

-Дамбадаржаа дэд төв нь Сүхбаатар дүүргийн 16, 17 дугаар хороо, Дэнжийн 1000 нь Чингэлтэй дүүргийн 10, 11, 12, 13 дугаар хорооны хэсэгт байгуулахаар болсон. Одоогийн байдлаар зураг төслийг хийж, батлуулж, ашиглагч байгууллагуудтай зөвшилцөх, техникийн нөхцөл олгодог байгууллагуудаас зөвшөөрөл авах гэх мэт ажлийг гүйцэтгэж байна. 

-Ярилцсанд баярлалаа.

 
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com