Уншиж байна...
 
Элчин сайд Шэнь Миньжуань: БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсад сургалтын боломжийг цаашид нэмэгдүүлнэ“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлаа
Я.Содбаатар: ДНБ-ий НЭГ хувийг ойн салбарт зарцуулна

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод’’ үндэсний хөдөлгөөний хүрээнд ‘’Ойн салбарын үндэсний чуулган хоёр дахь өдрөө "Ойжуулалт, нөхөн сэргээлт" сэдвээр үргэлжилж байна. 

Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Я.Содбаатар: "Дэлхий дахин мод тарих, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах чиглэлд ажиллаж байна. Пакистан улс 10 тэрбум мод тарих зорилт тавиад одоогоор 3 тэрбумыг тарьчхаад байгаа. БНХАУ-ын цөлжилтийн эсрэг стратеги маш амжилттай өрнөж, Израиль, БНСУ-д ижил төстэй төслүүд хэрэгжсэн. Муу жишээнүүд ч бас бий. Тийм учраас бид үндэсний чадавхаа бэхжүүлэх ажлыг хэрхэн хэрэгжүүлэхээ чуулганы үеэр ярилцана гэж найдаж байна. 

Ойжуулалтыг дагаад олон салбар, үйлдвэрлэл хөгжинө. Олон эерэг үр дүнг дагуулах учраас холбогдох хуулиудад өөрчлөлт оруулж ДНБ-ий 1 хувийг ойн салбарт зарцуулъя гэж байгаа. Өнөөдөр ийм хуультай хоёр салбар байгаа нь эрүүл мэнд, боловсролын салбар юм" хэмээн хэллээ. 

Түймэр, хортон шавж, мод бэлтгэлээс үүдэлтэйгээр доройтсон ойн 83.6 хувь нь байгалийн аясаараа ургаж байна. Хангай, Хөвсгөлийн бүсэд шинэс, Хэнтийн бүсэд хуш буюу тухайн бүс нутгийн экосистемд зохицсон модод нөхөн сэргэх чадвар өндөртэй байгаа юм. Ойжуулах шаардлагатай бусад 17 орчим хувь нь 300 мянга орчим га талбайг эзэлж байна.

Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт ойгоор бүрхэгдсэн талбайн хэмжээг 2024 онд 8.6% -д хүргэж, мод тарьж ногоон хөгжилд хувь нэмэр оруулсан иргэд, аж ахуйн нэгжид мөнгөн урамшуулал олгох хууль, эрх зүйн орчныг бүрдүүлэх зорилтыг дэвшүүлсэн. Энэ зорилтыг хэрэгжүүлэхэд дараах арга хэмжээг хэрэгжүүлнэ. Үүнд:

  1. Зориудаар ойжуулах, байгалийн сэргэн ургалтыг дэмжих замаар доройтсон ойг нөхөн сэргээх, ойжуулалтын ажлын үр дүн, чанарыг сайжруулж, мод тарьж ургуулахад мөнгөн урамшуулал олгох эрх зүйн орчныг бүрдүүлнэ.
  2. Ойн хөнөөлт шавжийн голомттой ойн санд тэмцлийн ажил явуулж, ойг түймрээс урьдчилан сэргийлэх, хамгаалах менежментийг сайжруулж хомсдол, доройтлыг бууруулж, ойн төлөв байдлыг тогтмол үнэлнэ.
  3. Ойн тухай хууль, тогтоомжийн хэрэгжилтэд тавих хяналтыг сайжруулан, ойн арчилгаа, цэвэрлэгээний арга хэмжээг хэрэгжүүлнэ.
  4. Цөлжилтийг сааруулах элсний нүүлтээс хамгаалах, хамгаалалтын зурвас байгуулах зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com