Уншиж байна...
 
Элчин сайд Шэнь Миньжуань: БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсад сургалтын боломжийг цаашид нэмэгдүүлнэ“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлаа
НЗДТГ, Удирдлагын академийн хамтын ажиллагаа өргөжиж байна

НЗДТГ, Удирдлагын академитай байгуулсан санамж бичгийн хүрээнд Төрийн албаны тухай хуулийн 29 дүгээр зүйлийн хэрэгжилтийг хангах, Засгийн газрын 2019 оны “Сургалтын агуулга, хөтөлбөр батлах тухай” 299 дүгээр тогтоолын дагуу төрийн албанд анх томилогдсон албан хаагчдад зориулсан богино хугацааны чиглүүлэх багц сургалтыг хамтран зохион байгуулахаар гэрээ байгуулсан. Гэрээний дагуу хамтарсан сургалтыг удирдан явуулах Сургагч багш бэлтгэх сургалтыг зохион байгуулж, НЗДТГ-ын Сургалт, судалгааны төвийн 53 сургагч багш хамрагдлаа. Сургалтаа амжилттай дүүргэсэн сургагч багш нарт Удирдлагын академийн багц сургалтын үнэмлэх гардуулах үйл ажиллагаа өнөөдөр болж, Удирдлагын академийн захирал Д.Сүрэнчимэг, НЗДТГ-ын дарга Т.Оюунчимэг нар оролцлоо.

Энэхүү үйл ажиллагааны үр дүнд НЗДТГ-ын Сургалт, судалгааны төв төрийн албанд анх томилогдсон албан хаагчдад зориулсан богино хугацааны чиглүүлэх багц сургалтыг Удирдлагын академитай хамтран зохион байгуулах эхлэл тавигдсан. Хамтарсан сургалтыг зохион байгуулснаар төрийн албанд анх томилогдсон албан хаагчдад зориулсан богино хугацааны чиглүүлэх багц сургалтын хүртээмж нэмэгдэх ач холбогдолтой юм.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com