Уншиж байна...
 
Гуравдагч хөршид дургүй сайдтай гэж дэлхийд харагдмааргүй байнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэД.Батлут: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлж, үндэсний дархлааг бүх түвшинд төлөвшүүлэх бодлого барьж ажилланаЭрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэвУЛСЫН ХЭМЖЭЭНД 5 АЙМГИЙН 9 СУМАНД ГАРСАН 14 ОЙ, ХЭЭРИЙН ГАЛ ТҮЙМРИЙГ УНТРААХААР АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНАМОНГОЛЫН ВОЛЕЙБОЛЫН ИДЭРЧҮҮДИЙН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ДУНДГОВЬ АЙМАГТ БОЛЖ БАЙНАОнцгой байдлын байгууллагын алба хаагчид 45.153 хүний амь нас, 1.6 их наяд төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллааН.Учралын урвалт буюу орчин цагийн Исмэл сайд“Төгрөг-100” ойн хүрээнд сурагчдын дунд зохион байгуулсан уралдааны шилдгүүд тодорчээДаланзадгад сумын иргэдийг эрт илрүүлгийн шинжилгээнд хамрууллааХүүхдийн төлөө зөвлөл хуралдлаа“Шугаман эргүүл, цагийн менежмент” хяналт шалгалт, нөлөөллийн арга хэмжээг зохион байгуулж байна
Гэр бүлийн хүчирхийллээс сэргийлэх илтгэлийн уралдааны дүн гарлаа

Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, түүнтэй тэмцэх ажлын хүрээнд “Асуудал шийдэл” илтгэл, ур чадварын уралдааныг зохион байгууллаа. Ур чадварын уралдаанд нийслэлийн есөн дүүргийн хороодоос шалгарсан шилдэг хамтарсан багууд өрсөлдөж  тэргүүн, дэд, гутгаар, тусгай байрыг тус тус шалгаруулж, шилдэг таван илтгэлийг хэлэлцүүлжээ.

Ур чадварын уралдааны тэргүүн байранд  Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, дэд байранд Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо, гутгаар байранд Сонгинохайрхан дүүргийн 36 дугаар хорооны хамтарсан баг  шалгарсан бол Баянгол, Багахангай дүүргийн багууд тусгай байрын эзэд болжээ. “2021 оны шилдэг нийгмийн ажилтан”-аар Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны нийгмийн ажилтан Ц.Наран-Эрдэнэ шалгарсан байна.

Харин Налайх дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн мэргэжилтэн Н.Билгүүний бэлтгэсэн “Залуу гэр бүлүүдэд тулгамдаж буй асуудал” илтгэл тэргүүн байранд шалгарсан бол Хан-Уул дүүргийн зургаадугаар хорооны нийгмийн ажилтан Ц.Энхсаруул “Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх нь”, Багануур дүүргийн хоёрдугаар хорооны нийгмийн ажилтан Ш.Шүрэнцэцэгийн “Залуу гэр бүлүүдэд тулгамдаж буй асуудал” илтгэлүүд удаалжээ.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com