Уншиж байна...
 
Элчин сайд Шэнь Миньжуань: БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсад сургалтын боломжийг цаашид нэмэгдүүлнэ“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлаа
Ц.Амарсанаа: Улс орны нийгэм эдийн засгийн хөгжлийн хурдацыг хангах бүтээн байгуулалтыг өрнүүлэхэд хувь нэмрээ оруулсан ахмадууддаа эрүүл энхийг хүсье
Монгол Улсын Нийтийн аж ахуйн салбарын үйл ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд хөдөлмөр зүтгэлээ зориулж ирсэн үе үеийн ахмадууд болон тэдний үйл хэргийг манлайлан түүчээлж яваа инженер техникийн ажилтан, албан хаагчид, нийт хэрэглэгч түмэндээ Монгол Улсад Нийтийн аж ахуйн салбар үүсэж хөгжсөний 90 жилийн ойн баярын мэндийг өргөн дэвшүүлье. Та бүхний хичээл зүтгэл, хөдөлмөрийн үрээр нийтийн аж ахуйн салбарын түүхэн хөгжлийн өнөөгийн үнэ цэн бүрэлдэж, хөгжин дэвшсээр байгаа билээ.
 
Нийтийн аж ахуйн салбарт хөрөнгө оруулалт нэмэгдсэн, бүтээн байгуулалт өрнөсөн он жилүүд үргэлжилж байна. Улаанбаатар хотод Төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих төсөл хэрэгжиж байгаа бол хөдөө орон нутагт Архангай, Өвөрхангай, Өмнөговь, Булган, Хөвсгөл, Хэнтий аймагт шинэ цэвэрлэх байгууламжийг ашиглалтад орууллаа. Дундговь, Сүхбаатар, Дорноговь, Дархан-Уул, Орхон аймгийн цэвэрлэх байгууламжийг энэ ондоо багтаан ашиглалтад оруулахаар ажиллаж байгаагаас гадна нийслэлийн ундны усны хангамжийг сайжруулах, нэмэгдүүлэх үүднээс Улаанбаатар хотод “Ус гүн цэвэршүүлэх” үйлдвэр баригдаж эхэлсэн гэх зэрэг бүтээн байгуулалтуудыг энд онцолж болно. Мөн сумдыг инженерийн дэд бүтцэд холбох, орон нутгийн иргэдийн тав тухтай орчин нөхцөлд ажиллаж амьдрах боломжийг бүрдүүлэх зорилготой “Сумын хөгжил: Инженерийн дэд бүтцийн хангамж” төсөл, арга хэмжээг боловсруулж Засгийн газраар батлууллаа. Төслийн хүрээнд 19 аймгийн 59 сумыг дэд бүтэцтэй болгох юм. Барилгын хөгжлийн төв нь ажил үүргийнхээ хүрээнд барилга нийтийн аж ахуйн чиглэлээр төр засгийн бодлого шийдвэрийн хэрэгжилтийг зохион байгуулахад хяналт тавьж, салбарын хөгжлийн төсөл хөтөлбөрүүдийг боловсруулан хэрэгжүүлж, норм, дүрэм стандартын баримт бичгүүдийг шинээр боловсруулан нэвтрүүлж ажиллахаас гадна, салбарын инженер техникийн ажилтнуудыг мэргэшүүлэх, мэргэжилтэй ажилтанг бэлтгэх сургалтуудыг тогтмол зохион байгуулж, мөн салбарын хөрөнгө оруулалтуудад захиалагчийн хяналтыг тавин ажиллаж байна.
 
Улс орны нийгэм эдийн засгийн хөгжлийн хурдацыг хангах бүтээн байгуулалтыг өрнүүлэхэд хувь нэмрээ оруулж, Нийтийн аж ахуйн салбарын хөгжлийг орчин үеийн шинэ шатанд гаргах үйлсийн төлөө хичээн зүтгэж байгаа Та бүхэндээ эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
 
Сайн үйлс дэлгэрч, нийтийн аж ахуйн үйлчилгээний салбар амжилт бүтээлээр арвин байх болтугай.
 
БАРИЛГЫН ХӨГЖЛИЙН ТӨВИЙН ЗАХИРАЛ Ц.АМАРСАНАА
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com