Уншиж байна...
 
Элчин сайд Шэнь Миньжуань: БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсад сургалтын боломжийг цаашид нэмэгдүүлнэ“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлаа
Ц.Амарсанаа: Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж байгаа төсөл арга хэмжээнүүд дээр барилгын материалын үнийн өөрчлөлтийн асуудал хурцаар яригдаж байна
Барилга, хот байгуулалтын яам, барилгын хөгжлийн төвөөс хэвлэлийн бага хурал хийлээ.
Барилга, барилгын материалын үйлдвэрлэлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Гантулга: Цар тахлын дараах эдийн засгийн өсөлтөөс шалтгаалан бүтээн байгуулалтын ажлууд идэвхжих, олон улсын тээвэр ложистик, барилгын материалын үнэ ханшны өөрчлөлт, хомсдол бусад хүчин зүйлсээс хамааран барилгын төсөвт өртөг өсч байна.
Арматур, төмөр хийц, дулаалгын материалуудын үнэ өндөр байна. Арматур л гэхэд 81 хувь, дулаалгын материалууд 92 хувь, тоосго 52 хувь, мод модон материал 69 хувийн өсөлттэй байна.
Үнийн өсөлтийн шалтгаан дээр дүн шинжилгээ хийсэн. Нэгдүгээрт, манай барилгын материалын салбар импортын бараанаас хамааралтай байна. Цар тахлын эхний жил гадны инженер техникийн ажилчид орж ирээгүй учир цементний үйлдвэр зогсч, хомсдол үүсч, үнэ өссөн. Дараа нь, хил хаагдсантай холбоотой импортын барааны үнэ нэмэгдсэн. Гадаад зах зээлд төмрийн үнэ өссөн. Импортын арматурын үнэ их өссөн. Эхний ээлжинд улсын төсвөөр хэрэгжиж буй барилга байгууламж дээр үнийн өсөлтийг хэрхэн тооцох вэ гэдгийг урьдчилан тооцолсон. 2021 оны үнийн өсөлтийн индексийг тодорхойлсон. Статистикийн газраас 1.36 гэж гаргасан бол яамнаас 1.45 гэж гаргасан. Үнэхээр үнэ өссөн эсэхийг тооцох гэж, хоёрдугаарт, өсөлт юунаас шалтгаалсан бэ гэдгийг олох гэж хоёр аргаар тооцоо хийсэн. 2021 оны нэгдүгээр сараас өмнө ажил нь эхэлсэн 2022,2023 онуудад урт удаан үргэлжлэх төслүүд дээр энэ индексээ бариад явна. Энэ жил барилгын ажил нь эхэлсэн төслүүд дээр материалын үнийн өсөлтөө тооцоолж, цаашаагаа энэ индексээр бодоод явъя гэсэн байдалтай байна.
Барилгын хөгжлийн төвийн захирал Ц.Амарсанаа: Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж байгаа төсөл арга хэмжээнүүд дээр барилгын материалын үнийн өөрчлөлтийн асуудал хурцаар яригдаж байна. Монгол Улсад гэлтгүй дэлхий дахинд барилгын материалын үнэ өсөлттэй байгаа. Барилгын материалын үнийн өсөлтөөс шалтгаалан Монгол Улсад төсвийн хөрөнгө оруулалтаар баригдаж байгаа барилга байгууламжийн ажлууд удаашралтай байна. Барилга, хот байгуулалтын яам жил бүр барилгын материалын үнийн индексийг тооцож гарган, баталдаг. Энэ жилийн хувьд үнийн индексэд 1.45 хувийн өөрчлөлт гарлаа.
Барилга, хот байгуулалтын яамнаас гаргасан статистик тоо Үндэсний статистикийн хорооноос гаргасан тоо хоорондоо ойролцоо байна. Мөн 2019 онд шинэчлэгдэн батлагдсан барилгын салбарын жишиг хөдөлмөр зарцуулалтын нормыг 2021 оны нэгдүгээр сарын 1-нээс дагаж мөрдөнө. Анх 2009 онд батлагдсан байсан Барилгын салбарын хөдөлмөр зарцуулалтын норм 10 жилийн дараа ийнхүү өөрчлөлт орж байгаа нь энэ юм. Энэ нь мөн цар тахлын үетэй давхцаж байгаа нь барилгын төсөвт өртөг өөрчлөгдөх хүчин зүйлийн нэг болж байна.
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com