Сүхбаатар аймгийн Наран суманд баригдаж байсан 50 ортой сурагчдын дотуур байрны барилга угсралтын ажил дуусч, Улсын комисс ажиллан ашиглалтад хүлээж авлаа. Тус сумын хуучин дотуур байрны тухайд 1979 онд ашиглалтад орж, дахин ашиглах боломжгүй болсон байна.
БШУЯ-ны захиалгаар, "Цаст богд" ХХК-ийн зургаар, "Ай Ди Си проперти" ХХК барилга угсралтын ажлыг гүйцэтгэж, Барилгын хөгжлийн төв захиалагчийн хяналтыг хэрэгжүүлэн ажиллалаа.