Уншиж байна...
 
Элчин сайд Шэнь Миньжуань: БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсад сургалтын боломжийг цаашид нэмэгдүүлнэ“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлаа
Санал солилцох уулзалт зохион байгууллаа
Өнөөдөр Барилгын хөгжлийн төвийн удирдлагууд Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын газрын удирдлагуудыг хүлээн авч уулзан санал солилцлоо.
Барилгын хөгжлийн төвийн захирал Ц.Амарсанаа, дэд захирал О.Одбаяр болон бусад хэлтсийн дарга нар, Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын газрын дарга С.Төмөрдулам, орлогч дарга О.Оджаргал болон бусад холбогдох албаны хүмүүс оролцсон юм.
Хотын стандартын хууль эрхзүйн орчин, барилга байгууламжийг ашиглалтад оруулах үйл ажиллагааны явц, стандарт норм дүрэм, орчны аюулгүй байдлын судалгааг танилцуулж, цаашид хоёр байгууллагын хамтран ажиллах чиглэл болон үйл ажиллагааны явцад гарч буй хүндрэл, тулгамдсан асуудлуудын талаар ярилцаж, мэдээлэл солилцлоо.
Барилгын хөгжлийн төвийн захирал Ц.Амарсанаа “Манай хоёр байгууллага бодлого нэгтэй, зорилго нэгтэй хамтран ажиллах ёстой. Монгол Улсын барилгын салбар 100 хувь хувийн хэвшилд шилжсэн. Улсаас оролцож байгаа оролцоо нь улсын төсвийн хөрөнгө оруулалттай барилга байгууламж, улсын комисс ажиллахад оролцож байна. Хотын аюулгүй байдлыг хангуулах, барилга байгууламжийн чанар стандартыг мөрдүүлэх тал дээр бид илүү анхаарах ёстой. Нөгөө талаас 2021 оны долдугаар сарын 20-нд Улсын комисс ажиллах дүрмэнд өөрчлөлт орсон. Энэ өөрчлөлтийг дагаж мөрдөн, албан байгууллага, аж ахуйн нэгжүүдийг хүндрүүлэхгүй, төрийн үйлчилгээг хурдан шуурхай үзүүлж ажиллах нь чухал байна” гэж уулзалтын үеэр хэлсэн үгэндээ онцлов.
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com