Уншиж байна...
 
Элчин сайд Шэнь Миньжуань: БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсад сургалтын боломжийг цаашид нэмэгдүүлнэ“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлаа
Б.Мөнхбаатар: Шинэ Зуунмод хотын хөгжлийн “ЗУРАГЛАЛ”-ыг бодит ажил хэрэг болголоо

Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатараар ахлуулсан ажлын хэсэг Төв аймгийн Зуунмод хотод ажиллалаа. Хөшигийн хөндийн шинэ дагуул хотуудын нэгдсэн төлөвлөлтийн хүрээнд Зуунмод хотыг төвийн бүсийн тулгуур төв болгон хөгжүүлэхээр төлөвлөж байгаа юм. Олон улсын шинэ нисэх онгоцны буудлыг даган хөгжих Шинэ Зуунмод хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг Засгийн газрын 2019 оны 29-р тогтоолоор, Төв аймгийн төв Зуунмод хотын ерөнхий төлөвлөгөөг Засгийн газрын 2019 оны 30-р тогтоолоор тус тус баталсан юм. 

 

Уулзалтаар Зуунмод хотын хөгжлийн төлөвлөлт болоод дэд бүтэц, зам тээврийг дагасан бүтээн байгуулалтын талаар хэлэлцэн, шийдвэрлэх ажлуудын талаар санал солилцлоо. 

“Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудлаас найм км-ын зайд Зуунмод хот байрладаг бөгөөд Шинэ Зуунмод дагуул хотыг цогцоор нь төлөвлөнө. Ингэхийн тулд хамгийн түрүүнд усны асуудлыг нарийн судлах, газар доор бүтээн байгуулалтыг зураглалыг гаргах ёстойг Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар онцлон хэлсэн юм.  \

Зуунмод хотын сургууль, цэцэрлэгийн өргөтгөлийг хийх, Баруун Зуунмод, Баянхошуу багийг дэд бүтцэд бүрэн холбох, зуунмод голын цэцэрлэгт хүрээлэн, тээвэрчдийн талбай, авто болон явган зам, усан бассейн зэрэг ажлуудын зураг төсвийг хийж, хэрэгжүүлэхээр боллоо. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com