Уншиж байна...
 
Элчин сайд Шэнь Миньжуань: БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсад сургалтын боломжийг цаашид нэмэгдүүлнэ“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлаа
"Барилгын талбай дээр аюулгүй ажиллах Япон улсын тэргүүн туршлага" үзүүлэх сургалт боллоо
ЖАЙКА олон улсын байгууллагаас Монгол Улсын Барилгын салбарын ХАБ-ын менежментийн чадавхыг бэхжүүлэх төслийг 2017 оноос хойш хэрэгжүүлэн ажиллаж байна. Төслийн хүрээнд өнөөдөр “Монгол Улсын барилгын салбарт Япон Улсын туршлагыг хэрхэн хэрэгжүүлэх вэ” сэдэвтэй үзүүлэх сургалт “Грэйттаур констракшн”ХХК -ийн барилгын талбайд зохион байгуулагдлаа. Үзүүлэх сургалтыг нээж Барилгын хөгжлийн төвийн дэд захирал М.Ибрай хэлсэн үгэндээ “Барилгын хөгжлийн төв нь ЖАЙКА Японы олон улсын байгууллагатай хамтран Барилгын салбарын хөдөлмөрийн аюулгүй байдлын менежментийн чадавхыг бэхжүүлэх төсөл хэрэгжүүлж, төсөл амжилттай үргэлжилж байна. Монгол Улсын Засгийн газар Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудалд ихээхэн ач холбогдол өгч, хууль эрх зүйн орчныг сайжруулах, бие даасан үндэсний хөтөлбөрийг хөгжүүлэх замаар, өндөр хөгжилтэй улс орнуудаас туршлагыг судлах зэргээр олон улсын байгууллагуудтай хамтран ажиллаж байна. Барилгын салбарын эрүүл аюулгүй ажлын байрыг бий болгох, аюулгүйн ажиллагааны дадлыг эзэмшүүлэх, ажилчдын үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх зорилгоор ийнхүү Япон улсын хөдөлмөрийн аюулгүй байдлын туршлагыг нэвтрүүлэн тогтмол сургалтуудыг хийж байна. Мөн ЖАЙКА-гаас Барилгын хөгжлийн төвийн дэргэд хөдөлмөрийн аюулгүй байдлын жишиг танхим нээж өгсөнд энэ дашрамд талархлаа илэрхийлмээр байна. Энэхүү жишиг танхимаар барилгын инженер, техникийн ажилтнууд маань орж үйлчлүүлэх нь нээлттэй” хэмээлээ.
 
ЖАЙКА төсөл өнгөрсөн хугацаанд манай барилгын салбарт хийж хэрэгжүүлсэн томоохон ажлуудаас дурдвал, Үйлдвэрлэлийн ослоос урьдчилан сэргийлэхийн тулд төрийн албан хаагчид болон хувийн хэвшлийн инженер техникийн ажилтнуудад зориулсан ХАБ-ын мэдлэгийг дээшлүүлсэн сургалт зохион байгуулах, хөдөлмөрийн аюулгүй байдлын сургагч багш нарын бэлтгэн сургаснаас гадна МХЕГ-ын дэргэд барилгын туршилтын хамгаалах хэрэгслийн лабораторийг байгуулж өгч байгаа юм.
“Жайка” төслийн Сургагч багш, МУ-ын Зөвлөх инженер Ч.Чинзориг “Монгол Улсын хөгжилд ЖАЙКА цаашид ч хувь нэмрээ оруулж ажиллах болно. Барилга барих нь ганц хүний гавьяа бус багийн амжилт бүтээл байдаг тул аюулгүй байдлыг ханган ажиллах нь сайтар төлөвлөсөн хөдөлмөр зохион байгуулалтын ажлаас шууд хамаардаг. Ийм учраас барилгын талбайд явагдах өдөр тутмын хөдөлмөрийн үйл явц нь өглөөний цугларалт болох дасгал хөдөлгөөнөөр эхлэн, оройн ажлын байрны цэвэрлэгээ хийж хамгийн сүүлийн хүн дээд шатны удирдах ажилтандаа илтгэснээр дуусгавар болдог” юм гэдгийг хэллээ.
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com