Уншиж байна...
 
ЭРДМИЙН ЗӨВЛӨЛ ДҮРМИЙН ДАГУУ АЖЛАА АЛБАН ЁСООР ЭХЭЛЛЭЭЯпон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Мсарү Игавахараг хүлээн авч уулзлааХӨЛБӨМБӨГИЙН ХОЛБОО ба ХӨШИГНИЙ ЦААДАХ ӨРНӨЛОлон улсын спортын хутга шидэлтийн холбоо манай улсад сургалт зохион байгуулж байнаИМАРТ ДРАГОН салбар энэ сарын 20–ны өдөр нээлтээ хийнэЛ.Төр-Од: УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин танхимын ерөнхийлөгч байхдаа ОХУ-тай чөлөөт худалдааны түр хэлэлцээр байгуулахад бэлэн гэдгээ илэрхийлчихсэн#СБД: Жендэрийн дэд салбар хороо 2024 онд хэрэгжүүлсэн ажлынхаа үр дүнг хэлэлцэв#СБД: Албан хаагчид түүхий нүүрсний хэрэглээнд хяналт тавьж ажилланаТөрийн өмчийн 36 цэцэрлэгт хүүхдийн хөгжлийг дэмжих сургалтын хэрэглэгдэхүүн нийлүүллээ‘‘Имарт драгон’’ салбар энэ сарын 11-нд нээлтээ хийнэМонголд бурхан шашныг дэлгэрүүлхэд гүйцэтгэж буй Энэтхэгийн нөлөөСҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВ
БНСУ-ын Сөүл хотын Мапо дүүрэгт Монголын соёлтой танилцах өдөрлөгийг зохион байгууллаа

Өнгөрсөн 11-р сарын 11, 12-ны өдрүүдэд Сөүл хотын Мапо дүүрэг дэх Санам Соёлын талбайд зохион байгуулагдсан "WONDER FRAME "-д 2500 орчим хүн Тайланд, Монголын соёлтой танилцах өдөрлөгт оролцож, уг өдөрлөг маань амжилттай зохион байгуулагдлаа. Энэхүү "WONDER FRAME "-г үзэхээр ирсэн бүх хүмүүсийн халууныг шалгаж, QR болон вакцин хийлгэсэн лавлагаа зэргийг шалгаж аюулгүйгээр зохион байгуулж өндөрлөв.

Үүнээс гадна "Бодит мэт контентоор дамжуулан гадаадад аялах" гэсэн санааг илэрхийлсэн нь ирсэн хүмүүсээс маш өндөр талархлыг авсан. Тус газрыг зорьж ирсэн хүмүүст дурсгалын паспорт олгож, янз бүрийн үзэсгэлэн болон бодитоор туршиж үзэх боломжтой хэсгүүдээр үйлчлүүлэн пасспортон дээрээ тамга даруулж, янз бүрийн хөтөлбөрүүдийг үзэж сонирхсон өдөр байлаа. Мөн түүнчлэн тайзан дээр олны танил youtuber-ууд шууд нэвтрүүлэг хийн ирсэн зочидтой уулзан ярилцлага аван мэдээллийг олон нийтэд түгээж байв. Аялал жуулчлалыг сурталчлан танилцуулах павилонуудад Солонгос дахь Тайланд, Монголын байгууллага, олон нийтийн албаны хүмүүс оролцож, хоёр орны соёлыг үр дүнтэйгээр танилцуулан мэдүүлсэн байна.

Тайландын Аялал жуулчлалын газрын Сөүл дэх төлөөлөгчийн газрын олон нийттэй харилцах менежер Ким Сү Жин “Тайланд руу аялсан мэт сэтгэгдлийг төрүүлэм загвар дизайнтай павилоныг чухалчилсан” гэж хэллээ. Монгол Улаанбаатар хотын соёлыг сурталчлах төвийн дарга Парк Хёнок “Солонгост Монголын орчин үеийн уламжлалт гэр баригдсан байгаа нь харах үнэхээр сэтгэл хөдөлгөм байсан” хэмээн ярилаа.

Мөн Солонгост оршин суудаг Тайланд, Монгол иргэдэд уулзаж харилцан мэдээлэл солилцох боломжийг бүрдүүлж өгсөн нь бас нэг том амжилт дэвшилт байлаа.

Шууд нэвтрүүлгийн шоунд оролцсон Тайланд улсын YouTuber Haiphrae "Эх орныхоо соёлыг үзэгчиддээ танилцуулах боломж олгосон утга учиртай цаг хугацаа байлаа цаашид ч ийм төрлийн үйл ажиллагаа их болж Солонгос хүмүүст гадны орнуудын тухай мэдээлэл авах боломжийг илүү нээлттэй болгоосой гэж хүсэж байна” хэмээв.

Талбай дээр явуулсан сэтгэл ханамжийн судалгаагаар ирсэн зочид "Санаснаас олон зүйл үзэх нь хөгжилтэй байсан", "Корона 19 дуусмагц Тайланд, Монгол руу аялахыг хүсч байна" гэх мэт сэтгэл ханамжийн үзүүлэлтийг үзүүллээ.

Энэхүү арга хэмжээг зохион байгуулсан Солонгосын Олон улсын соёлын солилцооны агентлагийн захирал Жонг Гил-Хва “Энэхүү арга хэмжээний үр дүнд үндэслэн бид ирэх жилийн WONDER FRAME-р харилцаа холбоо, эв нэгдлийг улам бэхжүүлэх болно” гэж мэдэгдэв.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
ХАЙРЫН «ХООЛ»
2 сарын өмнөөмнө
Маргааш “Celebrity match”-тай
2 сарын өмнөөмнө
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com