Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
Саарал ус хэрэглэх санхүүгийн чадамжтай авто угаалга байхгүй

Улаанбаатар хотын хүн ам өсөхийн хэрээр цэвэр усны хэрэглээ нэмэгдэж байна. Тиймээс гүний усны нөөцийг хамгаалах, хэрэглээг бууруулах шаардлага жилээс жилд нэмэгдэж байна. Ундны уснаас бусад хэрэглээнд гадаргын ус, цэвэршүүлсэн усыг ашиглах, усны зарцуулалт багатай, техник технологийг нэвтрүүлэх замаар дээрх асуудлыг шийдвэрлэх боломжтой аж. Тиймээс Нийслэлийн байгаль орчны газраас нийслэл хотод үйл ажиллагаа явуулж байгаа 90 гаруй авто угаалгын газруудын удирдлагуудад зориулан “Дахин ашиглах цэвэрлэсэн ус, техникийн ерөнхий шаардлага” MNS6734:2018 стандартыг нэвтрүүлэх, стандарт нэвтрүүлсэн газрын туршлагыг хуваалцах уулзалт сургалт боллоо. Нэг автомашиныг угаахад дунджаар 40-50 литр цэвэр ус ашигладаг байна. Энэ нь Улаанбаатар хотын хэмжээнд байгаа 600 мянган авто машиныг нэг удаа угаахад 36.000.000 литр цэвэр ус ашиглах тооцоо гарч байна. Тиймээс өдрөөс өдөрт багасч байгаа цэвэр усны нөөцөө хэмнэхийн тулд авто угаалгын газрууд ашигласан усаа саарал ус болгож дахин ашиглах нь чухал болоод байна. Харин энэ асуудал бодит байдал дээр ямар байгаа талаар авто угаалгын газрын удирдлагууд ийнхүү ярьж байна. 

 

Ямар замаар, ямар технологи ашиглаж, ямар дэмжлэгтэйгээр алхам хийх нь бүрхэг байна

Зүмбэр авто угаалгын захирал Д.Төрболд хэлэхдээ “Авто угаалгын газар ажиллуулж байгаа хүний хувьд саарал усыг гаргаж авах, цэвэрлэх байгууламжийг ямар норм дүрэм журам, стандарт барих нь тодорхойгүй байна. Тэр технологийг хаанаас яаж оруулж ирж суурилуулах гэх мэт тодорхойгүй асуудлууд олон байна даа. Авто угаалгын газруудыг ашигласан усаа дахин боловсруулж саарал ус хэрэглэх талаар ярьж байгаа нь зөв. Цэвэр усны нөөц жилээс жилд багасч байгаа болохоор бид ч гэсэн аль болох байгаль дэлхийд хор хөнөөл багатайгаар үйл ажиллагаагаа явуулах талаар бодож байна. Хэрэв энэ тогтолцоонд шилжиж чадвал нэгдүгээрт, усны төлбөрөө багасгах, хоёрдугаарт цэвэр усны хэрэглээг хэмнэх гэх мэтчилэн олон давуу тал байгааг ойлгож байна. Гэхдээ бидэнд энэ тогтолцоонд шилжихийн тулд хэрхэн яаж гэдэг гарц гаргалгаа, шийдэл нь алга. Биднийг саарал ус хэрэглэ гээд байгаа боловч ямар замаар, ямар технологи ашиглаж, ямар дэмжлэгтэйгээр ийм алхам хийх нь бүрхэг байна. Яг ийм сайн жишээг нэвтрүүлсэн газар манай улсад одоогоор алга. Сайн жишээн дээр тухайлбал “Мөнх хада” гэх газрын туршлагыг ярьж байна. Гэтэл тухайн газрын нэвтрүүлсэн тоног төхөөрөмж нь 40-50 мянган ам.долларын өртөгтэй байх жишээтэй. Ийм хэмжээний өртөгтэй тоног төхөөрөмжийг нэвтрүүлэх санхүүгийн чадамжтай авто угаалгын газар манай улсад байхгүй. Цэвэр усыг саарал ус болгох технологийг нэвтрүүлэхийг оролдож байгаа 2-3 газартай очиж танилцахад саарал ус болгож чадахгүй байна. Энэ талаар эзэд нь ч хэлж байсан. Үнэр гэж авах юм байхгүй. Хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх хэмжээтэй байна. Үйлчлүүлэгчид тийм усаар машинаа угаалгахгүй гэдэг.

Гэтэл дээрх хоёр компани 4.5-10 сая төгрөгийн үнэ бүхий технологи оруулж ирсэн байгаа юм. Гэтэл энэ нь хүссэн үр дүнг үзүүлэхгүй байгаа учраас энэ хэмжээний мөнгийг салхинд хийсгэснээс ялгаагүй боллоо. Мөн MCS компани цэвэр усыг саарал ус болгосон сайн туршлагыг авто угаалгын газар ажиллуулдаг бидэнд танилцуулах нь тэнгэр газар шиг зөрүүтэй. Тус компани өдөрт 400-500 куб метр ус хэрэглэж байгаа. Гэтэл авто угаалгын газрууд өдөрт нэг куб метр ус ч хэрэглэдэггүй. Манай авто угаалгын газар ачааллаасаа хамаараад өдөрт ихдээ 50-60 машин, багадаа 20-30 машин угаадаг. Өдөрт хамгийн ихдээ дунджаар 1-1.5 тонн ус хэрэглэдэг. Арав гаруй жил авто угаалгын салбарт ажиллаж байгаагийн хувьд хамгийн томд тооцогдох угаалгын газар ихдээ 2-3 тонн ус хэрэглэж байгаа гэдэгт итгэлтэй байна. Нэг куб метр цэвэр ус хэрэглэсний төлбөрт 1350 төгрөг төлдөг байсан бол сая 1580 төгрөг болсон. Харин бохир ус хэрэглэсний төлбөр нэг метр куб нь 2050 төгрөг төлж байна. Манай угаалгын газар төвийн шугамд холбогдсон цөөн тооны угаалгын газруудын нэг. Тэгсэн мөртлөө цэвэр усаа яаж саарал ус болгож дахин ашиглах гарц, шийдлээ олж чадахгүй байна. Харин граж, подвольд үйл ажиллагаагаа явуулдаг, төвийн шугаманд холбогдоогүй, түрээсийн жижигхэн авто угаалгын газруудад энэ асуудал хэрхэн тусч, яаж биеллээ олохыг төсөөлөхгүй байна. Энэ тал дээр төрийн нэгдсэн бодлого зайлшгүй хэрэгтэй. Үнэхээр өндөр өртөгтэй тоног төхөөрөмж оруулж ирэхээс нааш энэ асуудалд төгс шийдэл олдохгүй байгаа бол төр, хувийн хэвшлийнхэн хамтарч ажиллахаас өөр аргагүй. Та хэдэн жилийн зайтай хөнгөлттэй зээлийн нөхцөлд хамрагдаад тэдэнд жилийн дотор төлнө гэх мэтчилэн дэмжлэгийн хөшүүрэг зайлшгүй хэрэгтэй” гэв

 

Авто угаалгын газруудын тоог цөөлж, нэг сүлжээ болгох нь зүйтэй

Сансар авто угаалгын захирал Ж.Болбаатар хэлэхдээ “Улаанбаатар хотын хэмжээнд 280 гаруй авто угаалгын газар бий. Үүнээс 104 нь Ус сувгийн удирдах газарт харьяалагддаг. Тус газарт өөрт хамаардаг эдгээр газрууддаа хяналт сайн тавьдаг. Үлдсэн газруудаа хаячихдаг. Усыг зүй зохистой хэрэглэхгүй байгаа асуудал тэнд л байгаа. Цэвэр усыг ашиглаад гарсан хаягдал усыг нь саарал ус болгож дахин ашигладаг болохын тулд олон сая төгрөгийн хөрөнгө хэрэгтэй. Энэ бол өндөр технологи. Одоо үйл ажиллагаа явуулж байгаа авто угаалгын газруудын 10-20 нь өөрсдийн хөрөнгөөр энэ систем рүү шилжлээ гэхэд үлдсэн газруудыг нь зээл тусламжинд хамруулахаас өөр арга байхгүй. Машин угаалгын газрууд хүн харахад ус их хэрэглэж байгаа мэт харагддаг боловч, тоосруулдаг учраас бодит байдал дээр нэг машин угаахад 50-80 литр ус хэрэглэдэг. Тэгэхэд хоногт тонн орчим ус хэрэглэдэг. Гэтэл айлын жорлонгоос ус зогсоо зайгүй алдахад хоногт 10 тонн ус гоождог. Тэгэхээр зөвхөн авто угаалгын газрууд цэвэр усаа хэмнэхээс илүү хүн бүр хэрэглээндээ анхаарах нь зүйтэй. Саарал усыг хэрэглэхэд эсэргүүцээд байх зүйлгүй. Хамгийн гол нь аргаа олохгүй, тоног төхөөрөмжөө шийдэж, хөрөнгө оруулалт хийж чадахгүйдээ л гацаанд орчхоод байна. Саарал усаар машин угаах талаар сурталчилж өгөх нь зүйтэй.

Харин саарал ус ашигладаг болвол гараар угаах нь эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй байж болзошгүй. Тиймээс техникээ сайжруулах хэрэгтэй. Ийм техниктэй болохын тулд 100-150 сая төгрөг хэрэгтэй. Тиймээс төрөөс хөнгөлттэй, урт хугацааны зээл олгох талаар дэмжлэг үзүүлэх шаардлагатай. Энэ бол үнэгүй, тусламжаар юм авах гэсэн ойлголт биш. Ингэж авто угаалгын газруудаа дэмжихгүй л бол шийдэгдэх асуудал биш. Энэ асуудлаа шийдэхийн тулд авто угаалгын газруудын тоог цөөлөх ёстой. Ингээд ашигласан усаа саарал болгодог, саарал усаар автомашин угаадаг тоног төхөөрөмж нэвтрүүлсэн газруудаа нийтээрээ дэмжих хэрэгтэй. Ингэж чадвал саарал усыг гаргах, саарал усаар үйлчлэх технологийн шийдэлд хүрч чадахгүй газрууд цэгцэрч, авто угаалгын нэгдсэн сүлжээтэй болох боломж бүрдэнэ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com