Уншиж байна...
 
Гуравдагч хөршид дургүй сайдтай гэж дэлхийд харагдмааргүй байнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэД.Батлут: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлж, үндэсний дархлааг бүх түвшинд төлөвшүүлэх бодлого барьж ажилланаЭрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэвУЛСЫН ХЭМЖЭЭНД 5 АЙМГИЙН 9 СУМАНД ГАРСАН 14 ОЙ, ХЭЭРИЙН ГАЛ ТҮЙМРИЙГ УНТРААХААР АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНАМОНГОЛЫН ВОЛЕЙБОЛЫН ИДЭРЧҮҮДИЙН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ДУНДГОВЬ АЙМАГТ БОЛЖ БАЙНАОнцгой байдлын байгууллагын алба хаагчид 45.153 хүний амь нас, 1.6 их наяд төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллааН.Учралын урвалт буюу орчин цагийн Исмэл сайд“Төгрөг-100” ойн хүрээнд сурагчдын дунд зохион байгуулсан уралдааны шилдгүүд тодорчээДаланзадгад сумын иргэдийг эрт илрүүлгийн шинжилгээнд хамрууллааХүүхдийн төлөө зөвлөл хуралдлаа“Шугаман эргүүл, цагийн менежмент” хяналт шалгалт, нөлөөллийн арга хэмжээг зохион байгуулж байна
М.Ганбаатар: Энэ жил 650 мянган тонн сайжруулсан түлш үйлдвэрлэнэ гэсэн тооцоо гаргасан

Улаанбаатар хотын агаарын бохирдол эрс нэмэгдсэн нь сайжруулсан түлшний чанар, стандарт шаардлага хангахгүй байгаатай холбоотой гэдэг мэдээлэл иргэдийн дунд байна. “Тавантолгой түлш” ХХК-ийн захирал М.Ганбаатар “Улаан бал” ярилцлагын нэвтрүүлэгт орж, компанийн хийж хэрэгжүүлж буй ажил болон сайжруулсан түлшний чанар, стандартын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгчээ.

Тэрээр...СХД-т 12 шугамтай 4 үйлдвэрийг 70 орчим тэрбум төгрөг, 2-р цахилгаан станцад 2 шугамтай үйлдвэрийг 10 тэрбум төгрөг, Зүүн бүсийн үйлдвэрийг 100 тэрбум төгрөрөөр бүтээн байгуулалт хийсэн. Энэ үйлдвэр бол хэнтэй ч аль ч улстай булаацалдахгүй үйлдвэр болж чадсан. Тавантолгойн нүүрс бол дэлхийд тэргүүлэх чанартай нүүрс шүү дээ. Тэгэхээр манай үйлдвэрийн бүтээгдэхүүн бол бусад улс орнуудын адил үйлдвэрүүдээс гарч байгаа бүтээгдэхүүнээс олон талын давуу талтай бүтээгдэхүүн юм. Хамгийн гол нь өөрийн гэсэн стандарт, чанартай болсон. Мөн хэмжих нэгжтэй болсон. Өмнө нь хэн, хэдий хэмжээний түүхий нүүрсийг яаж түлж байгааг нь хэмжих боломжгүй байсан. Манай түлш огт утаагүй түлш биш. Эхлээд галлахад 10-15 минут утаа гардаг. Тиймээс цаашид энэ утааг бууруулахад анхаарч байна. Мах шардаг ямар ч утаагүй түлш байдаг шүү дээ. Бидний зорилго бол өөрсдийн бүтээгдэхүүнийг тийм хэмжээнд аваачих явдал юм.

Энэ жил бид хямдарсан үнээр иргэдийг хангах хангалтад илүү ихээр анхаарсан.  Үүний улмаас бүтээгдэхүүний хөгжил дээр хойш тавьсан зүйл байгаа” гэв.

2019-2020 оны өвөл 345 мянган тонн түлш үйлдвэрлэсэн бол 2020-2021 оны өвөл 420 мянган тонн түлш үйлдвэрлэсэн. Энэ жил 650 мянган тонн түлш үйлдвэрлэнэ гэсэн тооцоо гарсан байна.

Анх шахмал түлшний үйлдвэрийг байгуулахад түлшний эцсийн үнэ150 мянган төгрөгт өртөг нь багтаж байсан ч одоо шатахууны өсөлт зэрэг бусад хүчин зүйлээс болж өртөг нэмэгджээ. Одоо нэг тонн түлш 215 мянган төгрөгийг өртөгөөр бүтээд 75 мянган төгрөгийн үнээр хэрэглэгчдийн гар дээр очиж байна.

Тавантолгой түлш ХХК-ийн захирал М.Ганбаатар: 2019-2022 онуудад үйлдвэрлэж байгаа түлшнүүд яг нэг түвшиндээ л байна. Энэ жил 250 мянга орчим түлш худалдаж авах карт ашиглагдаж байна. Карт бүрийн ард нэг айл байгаа гэж тооцоолох юм бол төдий тооны айл Улаанбаатар хотод өвөлжиж байна. Тэгэхээр 47 хувь буурсан агаарын бохирдол маань 37 хувь болсон байж болно. Цаашлаад 27, 17 хувь руу буурах вий гэсэн айдас иргэдийн дунд байгаа нь үнэн. Гэхдээ тийм зүйл болохгүй. Түлшний бүх стандарт, чийг нэг хувийн хэмжээндээ байгаа гэдэг мэдээллийг өглөө.

Иргэдээс Тавантолгой түлш компанид нэг өрхөд өгдөг 6 шуудай түлшний тоог нэмж 7 болгох 10 болгох хүсэлт их ирдэг байна. Хэрэв түлшний чанар, стандарт муу, утаа их гаргадаг байсан бол нэг өрхөд олгодог 6 шуудай түлшний тоог нэмэх хүсэлт иргэдээс ирэхгүй байсан гэдэг хариултыг өгч байна.

 

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com