Уншиж байна...
 
Элчин сайд Шэнь Миньжуань: БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсад сургалтын боломжийг цаашид нэмэгдүүлнэ“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлаа
Дарханы замыг аравдугаар сарын 30-нд нээхээр төлөвлөж байна

Монгол Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооноос өнгөрсөн оны аравдугаар сард Дархан-Улаанбаатар хот хоорондын авто зам барих ажлын явцыг эрчимжүүлэх, хэрэгжилтэд хяналт тавих, тодорхой асуудлаар үүрэг, чиглэл өгөх үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан билээ.

Улсын Их Хурлын гишүүн Г.Дамдиннямаар ахлуулсан тус ажлын хэсэг өнөөдөр (2022.01.19) Зам, тээврийн хөгжлийн яамны удирдлагуудтай уулзаж, ажлын явцын талаар мэдээлэл сонслоо.

Азийн хөгжлийн банкны зээлийн хөрөнгөөр хэрэгжиж буй “Бүс нутгийн авто зам хөгжүүлэх, засвар арчлалтын төсөл”-ийн Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын өргөтгөл шинэчлэлтийн ажлыг таван багц хэсэгт хуваан ажлыг эхлүүлсэн. Төслийн хүрээнд 2021 онд нийт таван багц хэсгийн барилгын ажлын гүйцэтгэл санхүүжилтийн өртгөөр 60 хувь, ажлын тоо хэмжээгээр 70.5 хувьд хүрсэн байна.  

Харин  Европын сэргээн босголт, хөгжлийн банкны хөрөнгө оруулалтаар хэрэгжиж буй “Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын өргөтгөлийн төсөл”-ийн зам барилгын ажил өнгөрсөн оны гуравдугаар сард эхэлсэн. Төслийн зам барилгын ажлыг мөн таван багц хэсгээр хэрэгжилтийг зохион байгуулж буй аж. Нийт таван багц хэсгийн барилгын ажлын гүйцэтгэл санхүүжилтийн өртгөөр 26.5 хувь, хийсэн ажлын тоо хэмжээгээр 45.33 хувийн хэрэгжилттэй байгаа аж.

Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замыг дөрвөн эгнээ болгож өргөтгөн шинэчлэх үндсэн ажлууд болох гүүр, хоолой хиймэл байгууламж, далан, суурь, хучилтын ажлыг 2022 оны аравдугаар сарын 30-нд дуусгаж, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг нээхээр төлөвлөн ажиллаж байгаа гэж. Мөн ирэх оны аравдугаар сарын 30-нд бүрэн ашиглалтад оруулна хэмээн Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд танилцуулгынхаа үеэр ярилаа.

Ажлын хэсгийнхэн Зам, тээврийн хөгжлийн яамны удирдлагуудад Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын барилгын ажилд тавьж буй хяналт шалгалтын тайлан гаргах, цаашид хэрхэн ажиллах ажлын төлөвлөгөөгөө нарийн гаргаж танилцуулах, барилгын ажлын явцыг 14 хоногоор багцалж, явцын мэдээллийг байнга өгч байх, цар тахлын үеийг бодолцож бараа, материалынхаа нөөц бүрдүүлэлтэд анхаарах, туслах замын асуудлыг нарийн тооцоолж шийдэх зэрэг үүрэг, чиглэл өглөө. 

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com