Уншиж байна...
 
Элчин сайд Шэнь Миньжуань: БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсад сургалтын боломжийг цаашид нэмэгдүүлнэ“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлаа
Ойрын 2-3 жилд ерөнхий боловсролын сургуульд сурах хүүхдийн тоо 900 мянгыг давна

Улсын хэмжээнд бүрэн дунд боловсрол олгодог төр, хувийн хэвшлийн 839 ерөнхий боловсролын сургуульд нийт 700 мянган хүүхэд суралцаж байна. Үүнээс хувийн 167 сургуульд 50 мянган хүүхэд суралцдаг. Нөгөө талд улсын сургуулийн нэг анги 50-60 хүүхэдтэй, 2-3 ээлжээр ачаалал өндөртэйгээр хичээллэдэг.

Сүүлийн жилүүдэд төрөлт нэмэгдэхийн хэрээр сургууль цэцэрлэгийн хүрэлцээ улам бүр хангалтгүй болж байгаа бөгөөд статистик мэдээллээс харахад 2025 онд ЕБС-д суралцагчдын тоо одоогийн байгаагаас 250 мянган хүүхдийн тоогоор нэмэгдэхээр байгаа юм байна. Өөрөөр хэлбэл ойрын 2-3 жилд ерөнхий боловсролын сургуульд сурах хүүхдийн тоо 900 мянгыг давна гэсэн үг. Гэтэл аль хэдийнээ ачааллаа даахаа байсан улсын сургуулиуд ирэх жилүүдэд нэмэгдэх ачааллыг хэрхэн даах вэ?
Нэг сургууль 1000 хүүхдийн багтаамжтай гэж үзвэл шинээр 200 орчим сургууль барих хэрэгцээ үүсэх ч улсын төсөв үүнийг даахгүй гэдэг нь мэдээж. Мөн 250 мянгаар нэмэгдэж буй хүүхдийг сургахад мэргэжлийн 23 мянган багш шаардагдана  өнөөдөр хууль баталж байгаа эрхэм УИХ-ын гишүүд тооцоолсон болов уу?

Манай улсын боловсролын бодит нөхцөл байдал бол төрийн өмчит сургуулийн дийлэнх нь барилгын насжилт өндөртэй, анги танхим нь хөгц мөөгөнцөрт “идэгдсэн”, спорт заалгүй гэх мэт наад захын стандарт, эрүүл, аюулгүй орчинд суралцах боломж, нөхцлөөр хангагдаж чаддаггүй. Нэг ангид 50-60 хүүхэд хичээллэж, үүнийг дагаад багшид ирэх ачаалал нэмэгддэг. Хэт их ачаалалтай ажиллаж  байгаа багшаас чанартай, хүртээмжтэй боловсрол хүлээгэд нэмэргүй.

Тиймээс улсын сургуулийн сурах орчин, сургалтын арга барил нь таалагдаагүй тул эцэг эхчүүд хүүхдээ эцэг эхчүүд хүүхдээ хувийн сургуульд сургахаар өөр сонголтгүй болж байгаа юм.

Одоогийн боловсролд хөрөнгө зарж байж, ирээдүйд тэд баялаг бүтээнэ. Сургуулийн тоог нэмэхгүйгээр хэчнээн сайн багшаар хичээл заалгаад ч нэг ангид 50-60 хүүхэдтэй тохиолдолд хичээл хүртээмжгүй хэвээр байх болно. Хэрвээ улсын төсвөөс хөрөнгө зарахгүй гэж байгаа бол хувийн сургуулиудтайгаа учир зүйгээ олоод, тэднийг төр бодлогоор дэмжээд явах ёстой. Одоогоор үйл ажиллагаа явуулж буй 167 хувийн сургууль дээрх ачааллыг хуваалцахад бэлэн байсаар байна.

 

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com