Уншиж байна...
 
Монгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэД.Батлут: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлж, үндэсний дархлааг бүх түвшинд төлөвшүүлэх бодлого барьж ажилланаЭрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэвУЛСЫН ХЭМЖЭЭНД 5 АЙМГИЙН 9 СУМАНД ГАРСАН 14 ОЙ, ХЭЭРИЙН ГАЛ ТҮЙМРИЙГ УНТРААХААР АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНАМОНГОЛЫН ВОЛЕЙБОЛЫН ИДЭРЧҮҮДИЙН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ДУНДГОВЬ АЙМАГТ БОЛЖ БАЙНАОнцгой байдлын байгууллагын алба хаагчид 45.153 хүний амь нас, 1.6 их наяд төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллааН.Учралын урвалт буюу орчин цагийн Исмэл сайд“Төгрөг-100” ойн хүрээнд сурагчдын дунд зохион байгуулсан уралдааны шилдгүүд тодорчээДаланзадгад сумын иргэдийг эрт илрүүлгийн шинжилгээнд хамрууллааХүүхдийн төлөө зөвлөл хуралдлаа“Шугаман эргүүл, цагийн менежмент” хяналт шалгалт, нөлөөллийн арга хэмжээг зохион байгуулж байнаН.Өнөрцэцэгийг ч дарамталж дөнгөсөн У.Хүрэлсүх ардчиллыг залгихаар улайрч эхэллээЭРДМИЙН ЗӨВЛӨЛ ДҮРМИЙН ДАГУУ АЖЛАА АЛБАН ЁСООР ЭХЭЛЛЭЭЯпон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Мсарү Игавахараг хүлээн авч уулзлаа
ФОТО: 1000 хүүхэд “Хүмүүнлэг зүрх” флашмоб бүжиглэлээ

Монголын улаан загалмай нийгэмлэгээс  Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар хөдөлгөөний өдөр, Монголын хүмүүнлэгийн өдөрт зориулсан “Хүмүүнлэг Зүрх” өдөрлөг Сүхбаатарын талбайд боллоо. Жил бүрийн 5 дугаар сарын 8-ны өдрийг 1948 оноос эхлэн Дэлхий даяар Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар хөдөлгөөний өдөр болгон тэмдэглэж, хүмүүнлэгийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх, сурталчлах, Улаан загалмайн ажилчид, сайн дурынхан, гишүүд дэмжигчдэд талархалаа илэрхийлэх өдөр болгон өнгөрүүлдэг. Энэ өдрийг Монгол Улсын Засгийн газар 2011 онд Монголын Хүмүүнлэгийн өдөр болгох шийдвэр гаргаж, үүнээс хойш Монголын улаан загалмай нийгэмлэг олон нийт, хүүхэд залуучуудад хүмүүнлэг үйлсийг сурталчлах кампанит ажлыг жил бүр зохион байгуулж байна.

Жил бүрийн 5 дугаар сарын 8-ны өдрийг тодорхой уриан дор тэмдэглэн өнгөрүүлдэг бөгөөд энэ жил “Хүмүүнлэг зүрх” уриатайгаар Монгол орны өнцөг булан бүрт тэмдэглэн өнгөрүүлж, олон нийтийн дунд хүнлэг, энэрэнгүй үзэл санааг түгээн дэлгэрүүлэх, хүн бүхний хүмүүнлэг, гэгээлэг зүрх сэтгэлийг бадрааж, бие биедээ хайр энэрлийг түгээхийг уриалав.

Энэ жилийн Хүмүүнлэгийн өдрийн онцлог нь Монголын улаан загалмай нийгэмлэгийн брэнд дуу болох “Сахиусан тэнгэр” дуун дээр бүжиг дэглэж, орон даяар флашмоб бүжгийн чэлленжийг зарлаж, бүжгийг Moon dance бүжгийн клуб, Royal dance бүжгийн хамтлаг дэглэж, хамтран оролцлоо.  

Энэхүү арга хэмжээний үеэр Монголын улаан загалмай нийгэмлэгийн үйл ажиллагааг сурталчилсан “Мэдээллийн асар”, гишүүд, сайн дурын идэвхтнийг элсүүлэх “Бүртгэлийн асар”, Хүмүүнлэгийн үйл ажиллагааг дэмжих “Хүмүүнлэгийн дэлгүүр” хандивын асар, иргэдэд эрүүл мэндийн зөвлөгөө өгөх “Эрүүл мэндийн асар”, Гамшгийн бэлэн байдал, гар угаахын ач холбогдлыг харуулсан “Virtual reality” тоглоомын асар, Анхны тусламжийн мэдлэг, мэдээлэл олгох өртөө болон хүүхэд, залуучуудыг чөлөөт цагаа өнгөрөөх, мэдлэгээ дээшлүүлэх боломж олгосон өртөөчилсөн үйл ажиллагаануудыг зохион байгууллаа.

“Хүмүүнлэг зүрх” үйл ажиллагаанд Moon dance болон Royal dance бүжгийн хамтлаг, “The Voice of Mongolia” шоуны шилдэг оролцогчид нэгдэхийн сацуу нийслэлийн 7 дүүргийн 1000 сайн дурын идэвхтэн нэгэн дор цуглаж, Сүхбаатарын талбайд “Сахиусан тэнгэр” флашмоб бүжгийг бүжиглэж, нийслэл хотод урин дулаан цагтай хамт инээд баясал, баяр хөөр дүүрэн нэг өдрийгхамт өнгөрүүллээ. 

“Хүмүүнлэг зүрх” арга хэмжээг “Айсмарк” ХХК, “Монос косметик” ХХК-ийн “Санитас” брэнд дэмжин хамтран ажиллав.

Хүмүүнлэгийн үйл ажиллагааг дэмжиж, хамтран ажилласан Та бүхэнд баярлалаа.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
ХАЙРЫН «ХООЛ»
4 сарын өмнөөмнө
Маргааш “Celebrity match”-тай
4 сарын өмнөөмнө
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com