Уншиж байна...
 
Элчин сайд Шэнь Миньжуань: БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсад сургалтын боломжийг цаашид нэмэгдүүлнэ“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлаа
Имартаас “Өрх бүрт мод тарья” аяны хүрээнд 500 айл өрхөд мод тарьж эхлүүллээ

“Скай хайпермаркет” ХХК буюу Имартаас “Өрх бүрт мод таръя” аяны хүрээнд 500 айл өрхөд мод тарьж эхлүүллээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” хөтөлбөрийг дэмжин, тогтвортой хөгжлийн бодлогын хүрээнд цаг уурын өөрчлөлтийг багасгах, цаг уурын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах зорилгоор 2016 оноос эхлэн Имартын хамт олон мод тарих аяныг өрнүүлдэг уламжлалтай. 2020 оноос УИХ-ын гишүүн С.Батболдын санаачилгаар Дундговь аймагт цаг уурын өөрчлөлтийн нөлөөллийг буруулах зорилгоор мод тарих ажлыг эхлүүлсэн.

Харин энэ жил “Өрх бүрт мод таръя” аяны хүрээнд Дундговь аймгийн 500 айл өрхөд 3000 мод, суулгацыг хамтран суулгах ажлыг эхлүүлж байна. Ингэхдээ сайн дурын үндсэн дээр 500 өрхийг сонгосон бөгөөд нэг өрхөд зургаан төрлийн модны тарьц, суулгац болон бордоог хүлээлгэн өгч, иргэдийг мод тарих, арчлах сургалтад хамрууллаа.

Дундговь аймгийн нутаг дэвсгэрийн 90 орчих хувь нь цөлжсөн гэх судалгаа бий. Тиймээс тарих модоо сонгохдоо орон нутгийн цаг агаарын онцлогт тохирсон, ургах чадвар сайтай говийн бүст үрслүүлэн нутагшуулсан хайлаас, буйлс, сухай зэрэг моднуудын суулгацыг өрх бүрийн хашаанд тарьсанаараа онцлог юм. Тус аймагт цөлжилттэй тэмцэх ажлыг эрчимжүүлэхээр Имартын хамт олон дан ганц тарих суулгацаас гадна сургалтын баг болон сургагч багш, бордоо, усалгааг бүрэн шийдвэрлэж өгснөөрөө давуу талтай юм.

Дашрамд дурдахад, Имарт хамт олон Тогтвортой хөгжлийн зорилгын хүрээнд чанартай боловсролыг дэмжих, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөг бууруулах, үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих зорилтот аян гэх мэт нийгмийн төлөөх сайн үйлсийн үйл ажиллагааг тогтмол санаачлан хэрэгжүүлж ирсэн юм.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com