Уншиж байна...
 
Элчин сайд Шэнь Миньжуань: БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсад сургалтын боломжийг цаашид нэмэгдүүлнэ“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлаа
Нийтийн тээврийн парк шинэчлэлийг НИТХ-аас дэмжлээ

НИТХ-ын ээлжит XIV хуралдаан үргэлжилж байна. Нийслэл Улаанбаатар хотод өнөөдрийн байдлаар 101 чиглэлд 985 тээврийн хэрэгслээр нийтийн тээврийн үйлчилгээг үзүүлж байна. Үүнийг 124 чиглэл, 1425 тээврийн хэрэгсэлд хүргэж байж нийтийн тээвэр хүртээмжтэй, хүлээлтгүй болно гэдгийг Нийслэлийн Засаг даргын эдийн засгийн хөгжил, төр, хувийн хэвшлийн түншлэлийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн НИТХ-д танилцуулахдаа дурдсан.

Зорчигч тээвэрлэж буй автобуснуудын 75 хувь нь арваас дээш жил ашигласан байхын дээр 540 автобусыг нийтийн тээврээс хасахаар болсон нь хамгийн тулгамдсан асуудал юм. Тиймээс нийтийн тээврийн салбарт шинэчлэлт хийхээс аргагүйд хүрсэн бөгөөд нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалт, гадаад, дотоод зээллэг, төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд парк шинэчлэл хийхээр төлөвлөсөн. Засгийн газраас хэрэгжүүлж буй Шинэ сэргэлтийн бодлогод нийслэлийн гурван асуудал багтсаны нэг нь Нийтийн тээврийн парк шинэчлэл юм. Олон жилийн турш яригдсан хүлээлттэй байгаа нийтийн тээврийн парк шинэчлэлтийг хугацаа алдалгүй хийх нь зүйтэй гэдэгт НИТХ-ын төлөөлөгчид санал нэгдлээ. Ингэхдээ ирээдүйд үр ашигтай цахилгаан автобусыг олноор нь оруулж ирэх, алсдаа агаар бохирдуулагч эх үүсвэр болдог дизель хөдөлгүүрт автобуснаас аль болох татгалзах саналыг хэлж байлаа.

Ингээд НИТХ-аас нийслэл Улаанбаатар хотын нийтийн тээврийн парк шинэчлэлтийг үе шаттай хэрэгжүүлэхийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчид даалгаж, тогтоол гаргалаа.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com