Уншиж байна...
 
Элчин сайд Шэнь Миньжуань: БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсад сургалтын боломжийг цаашид нэмэгдүүлнэ“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлаа
Эрхлэх ажлынхаа чиглэлийг мэддэггүй Шадар сайд махны асуудлаа хэрхэн цэгцлэх вэ?

Эмээлтийн махны захын хэрүүлээс үүдэлтэй сүүлийн хэд хоногт эрүүл мах идэж байгаа эсэхэд иргэд эргэлзэж эхлэв. Чухам энэ асуудалд хэн хариуцлага хүлээх вэ. Хэдэн хэвлэл очиж сурвалжлаад зогсчих асуудал биш. Үндэсний аюулгүй байдлын асуудал.  Мэргэжлийн хяналт гэж байгууллага энэ хооронд юу хийж байв. Шадар сайдын эрхлэх ажлын хүрээнд Мэргэжлийн хяналтын байгууллага багтдаг.

Гэтэл хариуцаж ажиллах ёстой хүмүүс нь асуудлыг өөр тийш нь эргүүлэх гэж, бүр цаашлаад Эмээлт орчмын мах бэлтгэлийн ажил муу байсан гээд Шадар сайд С.Амарсайхан  яриад сууж байх юм. Өөрийнх нь эрхлэх ажлын хүрээнд багтдагийг сая л мэдсэн гэлтэй хэн нэгнээс хариуцлага нэхээд байгаа бололтой шүүмжиллээ.   Хамгийн чухал хүнсний асуудал сөхөгдсөнөөс хойш гэнэт л ухаарав уу. Яг энэ үед Хүнсний аюулгүй байдлын асуудлыг Ерөнхийлөгч хөндөн УИХ-ын байнгын хороогоор  энэ талаар хэлэлцэж, дараа нь чуулганы хуралдаанаар  хэлэлцэнэ.

Өнгөрсөн лхагва гаригт Засгийн газрын хуралдаанаар мах боловсруулах үйлдвэрийн хяналт шалгалтын явцыг сонсож, Шадар сайд С.Амарсайханд  Ерөнхий сайд үүрэг чиглэл өгсөн. Эрхлэх ажлынхаа хүрээг мэдэхгүй явж ирсэн Шадар сайд хэл ам дагуулсан махны хэрүүлийн асуудлыг хэрхэн шийдэхийг харж л сууя.

М.Хүслэн 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com