Уншиж байна...
 
Элчин сайд Шэнь Миньжуань: БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсад сургалтын боломжийг цаашид нэмэгдүүлнэ“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлаа
З.Мэндсайхан: ХАА-н салбарын нэгдсэн багц хуультай болсноор тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэнэ

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан, Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Есөн-Эрдэнэ, ахлах шинжээч Б.Одонхүү, Монголын тариаланчдын үндэсний холбоо, Хөдөө аж ахуйг дэмжих сангийн төлөөлөл ургац хураалтын ажил хаяанд ирж, бэлтгэлээ хангаж байгаа энэ чухал цаг үед тариалангийн бүс нутаг болох Төв аймгийн Цээл, Эрдэнэсант, Өвөрхангай аймгийн Хархорин сум, Архангай аймгийн тариаланчидтай уулзаж, санал солилцлоо.  

Тариаланчдын зүгээс буудайн борлуулалт, таримлын нэр төрөл, шатахуун, бордоо, ургамал хамгааллын бодисын үнийн өсөлт, хөнгөлөлттэй зээл олголт, цахим систем, мэргэжлийн хүний нөөцтэй холбоотой санал хүсэлтүүдийг хэлж байлаа. 

Сайд З.Мэндсайхан:

“Улс даяар өрнүүлж байгаа “Хүнсний хангамж аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хэрэгжилтэд Засгийн газар, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас онцгойлон анхаарахын зэрэгцээ энэ намрын ургац хураалтын бэлтгэл ажлыг хангах чиглэлээр дараах шийдвэрийг гарган хэрэгжүүлж байгаа. 
1. Ургац хураалтад шаардлагатай 10 мянган тонн дизель түлшний үнийг хаврын тариалалтын үеийн төвшинд барихаар болсон. 
2. Энэ намрын ургац хураалтад нийт 10-15 мянган ажиллах хүчин шаардлагатай байгаа учир оюутнууд болон хугацаат цэргийн алба хаагчдыг оролцуулахаар болсон. Оюутнуудыг сайн дураар ургац хураалтын ажилд оролцуулах ажлыг Боловсрол, шинжлэх ухааны яамтай хамтран зохион байгуулж байна. 

Төрийн зүгээс тариаланчдын дуу хоолой болсон мэргэжлийн холбоодтой хамтран нэгдсэн бодлого, зорилготойгоор ажиллахыг чухалчилж байна. Тиймээс энэхүү уулзалтад салбарын яам, мэргэжлийн холбоод, тариаланчид, орон нутгийн удирдлагууд гэсэн тал бүрийн төлөөлөл оролцож, эх орноо дотоодынхоо хүнсээр тогтвортой хангахад тулгамдаж буй асуудлыг шуурхай шийдвэрлэх гарц шийдлийг эрэлхийлж байгаа юм.

Газар тариалангийн салбарт тулгамдаж байгаа дээрх асуудлуудыг шийдвэрлэхэд хөдөө аж ахуйн салбарын нэгдсэн багц хууль, тариалангийн эрсдэлийн тухай хууль чухал учраас боловсруулж, өргөн барихаар ажиллаж байна.” гэдгийг уулзалтын үеэр онцолж байв.

Тариаланчид өөрсдийн өмнө тулгамдаж буй асуудлаар салбарын сайдтайгаа илэн далангуй ярилцаж, шуурхай шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлж байгаад талархалтай байгаагаа илэрхийлсэн юм. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com