Уншиж байна...
 
Р.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэД.Батлут: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлж, үндэсний дархлааг бүх түвшинд төлөвшүүлэх бодлого барьж ажилланаЭрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэвУЛСЫН ХЭМЖЭЭНД 5 АЙМГИЙН 9 СУМАНД ГАРСАН 14 ОЙ, ХЭЭРИЙН ГАЛ ТҮЙМРИЙГ УНТРААХААР АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНАМОНГОЛЫН ВОЛЕЙБОЛЫН ИДЭРЧҮҮДИЙН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ДУНДГОВЬ АЙМАГТ БОЛЖ БАЙНАОнцгой байдлын байгууллагын алба хаагчид 45.153 хүний амь нас, 1.6 их наяд төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллааН.Учралын урвалт буюу орчин цагийн Исмэл сайд“Төгрөг-100” ойн хүрээнд сурагчдын дунд зохион байгуулсан уралдааны шилдгүүд тодорчээДаланзадгад сумын иргэдийг эрт илрүүлгийн шинжилгээнд хамрууллааХүүхдийн төлөө зөвлөл хуралдлаа“Шугаман эргүүл, цагийн менежмент” хяналт шалгалт, нөлөөллийн арга хэмжээг зохион байгуулж байнаН.Өнөрцэцэгийг ч дарамталж дөнгөсөн У.Хүрэлсүх ардчиллыг залгихаар улайрч эхэллээЭРДМИЙН ЗӨВЛӨЛ ДҮРМИЙН ДАГУУ АЖЛАА АЛБАН ЁСООР ЭХЭЛЛЭЭ
Б.Цэрмаа: Модыг устгадаг биш ургуулдаг, хайрладаг сэтгэлтэй ёс суртахуунтай хүмүүсийг бий болгох нь хамгийн чухал

Өнөөдөр “Цөлжилтийн эсрэг тэмцэх арга зам, инновацийг нэвтрүүлэх нь” эрдэм шинжилгээний хурал боллоо.

Хурлыг Хил хязгааргүй нэг дэлхий ТББ-ын санаачлагаар НЭМҮТ, МУИС-ийн Нийгмийн судалгааны хүрээлэн, ШУА-ийн Газарзүй, Геоэкологийн хүрээлэн, Иргэний зориг ногоон хөгжил ТББ, Эко шийдэл ТББ, Судалгааны онлайн сэтгүүл хамтран зохион байгууллаа.

Монгол Улсын нийт газар нутгийн 76.8 хувь нь их бага хэмжээгээр цөлжилтөд өртсөн гэсэн судалгааг эрдэмтэд гаргасан.

Цаашид олон улсын жишгээр цаг алдалгүй цөлжилтийн эсрэг арга хэмжээ авахгүй бол 2080 он гэхэд Хэнтий, Хөвсгөл аймагаас бусад хэсэг цөлжилтөд өртөж дахин ургамал ургах боломжгүй гэсэн тооцоо гарчээ.

Цөлжилтийг хүчтэй, нэн хүчтэй болон доройтсон гэж ангилдаг бөгөөд манай улсын хувьд цөлжилтөд өртсөн нийт газар нутгийн 6.1 хувь нь нэн хүчтэй, 17 хувь нь хүчтэй, дунд зэрэг 27.9 хувь байгаа бол сул 21 хувь байна гэсэн судалгаа гарсан байна.

Гэхдээ цөлжилтийн асуудал нь зөвхөн Монгол орны өмнө тулгамдсан асуудал биш юм. Дэлхийн бүх улс орнуудад хөрсний доройтол, цөлжилт их бага хэмжээгээр бий болсон бөгөөд тус бүртээ цөлжилттэй тэмцэх арга замыг хайсаар байна. Иймээс салбар хоорондын уялдаа холбоог сайжруулах, цөлжилтийн талаарх ойлголтоо нэгтгэх, цөлжилтийн эсрэг шинж, шинэлэг арга туршлагыг судлах зорилгоор “Цөлжилтийн эсрэг тэмцэх арга зам, инновацийг нэвтрүүлэх нь” эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулж байна гэж Хил хязгааргүй нэг дэлхий ТББ-ын тэргүүн Б.Батбаатар мэдээллээ.

Хил хязгааргүй нэг дэлхий Б.Батбаатар: “Цөлжилт зөвхөн байгальд хамааралтай асуудал юм шиг ойлгож ирсэн нь буруу байсан гэдгийг бид өдөр тутмын амьдралдаа мэдэрч байна. Тиймээс одоо цөлжилтийн эсрэг хүмүүс бид юу хийх вэ гэдэгт анхаарах ёстой. Хэдхэн жилийн өмнө бид байгальд хог хаяхгүй байхыг байгаль хамгаалж байна гэж ойлгодог байсан. Гэтэл тэр цагаас хойш байгаль, экологийг хамгаалах, нөхөн сэргээх ажил шинэ түвшинд гарч ирсэн. Одоо ногоон эдийн засаг, ногоон хөгжлийг ярьж байгаа бөгөөд үүнийг ч шинэ түвшинд гаргах хэрэгтэй. Хамгийн түрүүн ногоон соёл иргэншил байх ёстой юм гэдгийг ухаарч байна. Ногоон соёл иргэншил гэдэг нь ногоон амьдрал юм. Өөрөөр хэлбэл байгаль орчин гэдгийг хүний нийгмээс тусад нь салгаж, өөрсдөө холдуулах биш байгаль бидний эргэн тойронд байгаа нэг цутгамал зүйл гэдгийг ухамсарлах цаг нь болжээ. Ер нь бол цөлжилтийн эсрэг улс орнууд том жижиг, хил хязгаар, хэл соёл , баян ядуу гэхгүйгээр хамтран ажиллах хэрэгтэй гэв.  

Өнөөдрийн эрдэм шинжилгээний хурлаар салбарын эрдэмтэн, судлаачид...
  • Цөлжилт, газрын доройтол ба Монгол орон
  • Цөлжилт уур амьсгалын өөрчлөлт хийгээд ядуурал
  • Цөлжилт нийгмийн эрүүл мэндэд нөлөөлөх нь
  • Цөлжилт газрын доройтолыг эсрэг тэмцэж буй Монгол орны туршлага зарим шийдлүүд зэрэг сэдвээр санаа бодлоо уралдууллаа.

Дээр илтгэлүүдээс үзэхэд манай орон нь газарзүйн байршил, эх газрын эрс тэс уур амьсгал зэргээс хамааран дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлтөд эрчимтэй өртөж байгаа 10 улсын нэг бөгөөд дулааны улиралд хур тунадасны хэмжээ буурч хуурайших, гандуу болох, цөлжих явц илүү ажиглагдах болсон байна. Мөн хүний буруутай үйл ажиллагааны нөлөөллөөс үүдэж цөлжилт эрчимжиж байгааг олон төрлийн судалгаанаас харж болохоор байна. Тэр дундаа уул уурхай, мал ахуйгаас үүдэлтэй хөрсний доройтол эрчимжиж байна. Өөрөөр хэлбэл цөлжилтийг үүсгэж байгаа гол хүчин зүйл нь хүний үйл ажиллагаа бол цөлжилтөөс урьдчилан сэргийлэхийн тулд иргэдийн ёс суртахууныг өөрчлөх ёстой гэж ШУА-ын Философийн хүрээлэнгийн Ёсзүй, сэтгэл судлалын салбарын эрдэм шинжилгээний ажилтан Б.Цэрмаа “Цөлжилтийг бууруулах арга зам” Хувь хүний ёс суртахуун, үүрэг хариуцлагын асуудал” сэдэвт илтгэлдээ дурьдлаа.

Энд нэг жишээ дурьдахад...

Есдүгээр сар бол Монгол оронд жимс жимсгэнэ бүрэн боловсродог сар. Гэтэл болц гүйцээгүй жимсийг түүхийн тулд бид байгаль орчноо сүйтгэж байна. Тухайлбал, Хуш модны самар нь жил бүрийн 9-р сарын 15-аас дараа оныхоо 2-р сарын 15 хүртэл болц гүйцдэг ч самар аль хэдийнээ худалдаанд гарсан. Хуш мод нь 150-170 насалдаг бөгөөд 50 жилээс дээш насалсан модонд самар ургадаг байна. Гэтэл нас бие гүйцэж байгаль орчинд эерэг нөлөө үзүүлдэг хуш модны болц гүйцээгүй самрыг авахын тулд мунаар зохиж гэмтээх нь эргээд тухайн модны насжилтыг 30 орчим хувиар бууруулж байна. Насжилт богиносоод ирэхээд самар ургуулах болон бусад байгальд үзүүлэх нөлөө нь буурдаг байна. Энэ мэтээр иргэд бид байгаль орчноо сүйтгэж гэмтээсээр байгаа бөгөөд энэ нь зөвхөн хувь хүний ёс суртахуун, хүмүүжилтэй холбоотой асуудал гэдгийг онцолж байна.

ШУА-ын Философийн хүрээлэнгийн Ёсзүй, сэтгэл судлалын салбарын эрдэм шинжилгээний ажилтан Б.Цэрмаа... Байгаль орчинд ээлтэй маш олон төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлдэг ч хүн гэдгийг ойлголтыг орхигдуулдаг. Хүмүүсийн ёс суртахуунтай холбоотой нөлөөллийн ажлыг орхигдуулдаг гэсэн үг. Жишээлбэл, Ерөнхийлөгчийн санаачилсан Тэрбум мод төсөл нь маш чухал хөдөлгөөн. Гэтэл хүмүүс мод тарьж байхад нөгөө талд нь модыг устгадаг хүмүүс байж л байдаг. Өөрөөр хэлбэл модыг устгадаг биш ургуулдаг, хайрладаг сэтгэлтэй ёс суртахуунтай хүмүүсийг бий болгох нь хамгийн чухал юм. Үүнд анхаарахгүй бол байгаль орчныг хамгаалах ямар ч төсөл хөтөлбөр хэрэгжүүлээд үр дүнгүй болно гэсэн санаа юм. Хувь хүний ёс суртахууныг сайжруулах ёстой гэж би хэлж байгаа ч энэ бол төр, иргэн, байлгаль орчны цогц арга хэмжээ байх хэрэгтэй. Төр засаг нь хүүхдэд боловсролоор дамжуулж ёс суртахуун олгох бол иргэд үр хүүхэддээ үлгэрлэх замаар ёс суртахуунд нь зөвөөр нөлөөлөх хэрэгтэй юм” гэлээ.

Хурлын төгсгөлд өнөөдөр хэлэлцсэн  илтгэлүүд болон хуралд оролцогсодын саналыг үндэслэн зөвлөмж гаргаж БОАЖЯ болон холбогдох газруудад хүргүүлэхээр боллоо.   

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
ХАЙРЫН «ХООЛ»
4 сарын өмнөөмнө
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com