Уншиж байна...
 
Элчин сайд Шэнь Миньжуань: БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсад сургалтын боломжийг цаашид нэмэгдүүлнэ“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлаа
Говьсүмбэр, Увс, Завхан, Баян-Өлгий аймгийн цэвэрлэх байгууламжуудыг өргөтгөж, шинээр барих төслийн ажил эхэллээ
Увс, Завхан, Баян-Өлгий, Говьсүмбэр, Дорнод аймагт Польш улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр цэвэрлэх байгууламж барих төслийн нээлтийг 2022.09.19-09.23-ны өдрүүдэд зохион байгууллаа.
 
Баруун аймгуудын цэвэрлэх байгууламжийг шинээр барих ажлыг Польш улсын “Эй Би Индастри” ХХК гүйцэтгэхээр болсон. Харин зураг төсөл боловсруулах, орчуулах, баталгаажуулах ажлын гүйцэтгэгчээр Монгол компаниуд ажиллах юм. Нийт 52,5 тэрбум төгрөгөөр барьж байгуулах таван аймгийн цэвэрлэх байгууламжийн шав тавих арга хэмжээнд Барилга, хот байгуулалтын дэд сайд Э.Золбоо, Төслийн ерөнхий зохицуулагч Кшиштоп Хородецки, БХБЯ-ны Санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга Э.Ганхүү, төслийн зохицуулагч О.Лхагвацэдэн тэргүүтэй албаны төлөөллүүд, аймгийн удирдлагууд, гүйцэтгэгч байгууллагуудын албан хаагч нар оролцлоо.
 
 
 
 
Баруун аймгуудын цэвэрлэх байгууламж 1970-1980-аад оны үед баригдсан хүчин чадлын хувьд одоогийн болон цаашид өсөн нэмэгдэх ачааллыг хүлээн авахад багадаж, мөн цэвэрлэгээний хүчин чадал нь 70 гаруй хувьтай хийгдэж байгаа юм.
 
Тухайлбал Завхан аймаг одоогоор хоногт дунджаар 1300 м3 цэвэр ус олборлон түгээж, 1170 м.3 бохир усыг татан зайлуулж, 73 хувьтай цэвэрлэж байна.  Тэгвэл Завхан, Увс, Говьсүмбэр аймгуудад шинээр барих цэвэрлэх байгууламж нь 3000м3 бохир усыг 90 гаруй хувьтай цэвэрлэх хүчин чадалтай, байгальд ээлтэй, орчин үеийн агааржуулалтын системтэй, автоматжуулсан цэвэрлэх байгууламж болох юм. Харин Баян-Өлгий аймгийн одоогийн 2700м3 бохир цэвэрлэх хүчин чадалтай цэвэрлэх байгууламжийг хоногт 4200м3 лагийг цэвэршүүлэх хүчин чадалтай болгон өргөтгөж, шинээр барих юм.
 
Дээрх аймгуудын цэвэрлэх байгууламжийн хүчин чадлыг өртгөтгөж шинээр барих ажлын барилга угсралтын ажлыг хоёр жилийн хугацаанд хийж, 2024 онд багтаан ашиглалтад хүлээлгэн өгөх юм.
 
БХБЯ ийнхүү аймгийн төвүүдийг цэвэрлэх байгууламжийн асуудлыг шийдвэрлэн ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар Азийн хөгжлийн банкны хөрөнгө оруулалтаар 9 аймгийн цэвэрлэх байгууламжийг шинэчилж ашиглалтад хүлээлгэн өгөөд байна.
 
 
 
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com