Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
М.Өлзийчимэг: Өнчин хүүхдийн дотоожны төсвийг 850 төгрөгөөр баталсан
-Энэ оны арванхоёрдугаар сараас эхлэн хүүхдүүд хоол хүнсгүй болох эрсдэл үүсээд байна-

Хүүхэд асран хүмүүжүүлэх төвд ирэх хүүхдийн тоо жил бүр нэмэгдсээр байгааг мэргэжилтнүүд хэлж буй. Тиймээс тэдний нийгмийн асуудлыг шийдэх, хэрэгцээг хангах чиглэлд манай улсын төрийн бодлого хэр уялдаж байгаа эсэх талаар “Өнөр бүл хүүхдийн төв”-ийн ерөнхий захирал М.Өлзийчимэгтэй ярилцлаа. Тэрээр 2016 оноос Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын харьяа “Өнөр бүл хүүхдийн төв”-ийн ерөнхий захирлаар томилогдон ажиллаж байгаа юм.

- Өнөөдрийн байдлаар “Өнөр бүл хүүхдийн төв”-ийн харьяанд хэдэн хүүхэд асран хамгаалуулж байна вэ ?

- Манай байгууллага 1974 онд  үйл ажиллагаагаа эхэлж, өнөөг хүртэл 700-аад хүүхэд хүмүүжиж, амьдралд хөл тавьсан гэсэн судалгаа байдаг. Тус төв нь төрөөс  зайлшгүй асран хамгаалах хэрэгцээ, шаардлага үүссэн 2-18 хүртэлх насны бүтэн болон хагас өнчин хүүхдүүдийг хүлээн авч, гэр бүлд дүйцэхүйц асрамж, халамж, хамгааллын үйлчилгээг төрийн нэрийн өмнөөс үзүүлэх чиг үүрэг бүхий үйлчилгээний онцгой байгууллага юм. Өнөөдрийн байдлаар манай төвд бүтэн өнчин 56, хагас өнчин 55, эцэг эхтэй 66 нийт 177 хүүхэд асран хамгаалалтад байна. Манай тоо байнга хэлбэлзэж байдаг. Захирамж нь гарчихаад хамгаалалтад авах шаардлагатай хүлээгдэж буй хүүхдүүд бий. Тиймээс ирээдүйд энэ тоо нэмэгдэнэ. Тэд ээлтэй орчинд эсэн мэнд амьдрах, сурч боловсрох, хөгжих, нийгмийн амьдралд оролцох, хамгаалуулах үндсэн эрхийг ханган, бие даан амьдрах чадвартай хүн болгон төлөвшүүлэх зорилт тавин ажиллаж байна.

- Эцэг эхтэй хүүхдүүдийн хувьд энд ирэх болсон гол шалтгаан юу вэ?

- Эцэг эхтэй хүүхдүүдийн хувьд асран хамгаалагч нь архины хамааралтай, гэр бүл салалт, гэр бүлийн хүчирхийллийн улмаас хүүхэд хамгааллын төвд ирдэг. Ихэнхдээ үл хайхрах, бие махбод, сэтгэл санааны хүчирхийлэлд өртсөн байдаг. Хагас өнчин хүүхдүүдийн эцэг эхийн аль нэг нь байгаа хэдий ч хаана амьдарч буй нь тодорхойгүй, эсвэл мөн адил хүчирхийлэлд өртсөн гэдэг үндэслэлээр манай төвд ирдэг. Нийт хүүхдүүдийн 20 орчим хувь нь эмгэг, сэтгэцийн өөрчлөлттэй, 67 хүүхэд сэтгэцийн тулгамдсан асуудалтай, оюун ухааны хөнгөн хомсдолтой 12 болон хүнд хомсдолтой хүүхэд ч бий. Мөн дауны синдром, тархины саажилт, аутизм, хэл яриа, сонсгол болон хөгжлийн бэрхшээлтэй тусгай асаргаа шаардлагатай хүүхдүүд байдаг. Одоогийн байдлаар Монгол Улсад тусгай асаргаа шаардлагатай хүүхдэд зориулсан газар байхгүй учраас яалт ч үгүй харж хандаж байна. Манайх нийслэл хотын есөн дүүргээс гадна хөдөө орон нутгаас хүүхдүүд ирж асран хамгаалуулдаг Монголын хамгийн том хүүхэд асран хамгаалах газар.

- Энэ олон хүүхдийг асран хамгаалахад төрөөс жилд хэдэн төгрөгийн төсөв олгодог вэ. Хангалттай хүрэлцдэг үү?

- Улсаас төсөвлөсөн мөнгө хүрэлцдэггүй. 2022 онд 2.4 тэрбум төгрөг төсөвлөсөн. Намайг 2016 онд уг ажлыг хүлээн авахад мөн адил үүнтэй дүйцэхүйц төсөвтэй байсан. Зарим онд төсөв багассан тохиолдол ч бий. Гэтэл энэ оны төсвийн тодотголоор 148 сая төгрөг хасагдсан. Үүний 79 сая нь хоол хүнсний зардлаас хасагдсан юм. Энэ нь хүүхдүүдийн хоёр сарын хоол, хүнсний зардалтай тэнцэж байгаа. Үнэндээ, төсвийн тодотгол болон зах зээлд бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтөөс шалтгаалан энэ оны арванхоёрдугаар сараас эхлэн хүүхдийн хоол хүнсгүй болох эрсдэл үүсээд байна. Тиймээс аргагүйг эрхэнд хүүхдэд өдөрт олгодог хоол хүнсийг багасгахад хүрээд буй.

Тайлбар байхгүй.

- Асрамжийн үйлчилгээнд хамрагдаж бай­гаа хүүхдүүдэд зориул­сан тусгай батал­сан нор­матив байдаг биздээ?

- Байлгүй яахав. Төрөлжсөн асрамжийн үйлчилгээнд хамрагдаж байгаа хүүхдийн хоногт хэрэглэх хоолны норм, илчлэгийн хэмжээ, зардлын дундаж норматив болон иргэний хувцас, ариун цэвэр, хичээлийн хэрэглэлийн зардлын дундаж нормативууд бий. Гэтэл үүнийг батлахдаа өнөөгийн зах зээлтэй уялдуулаагүй, 2013 оны нормативтай ижилхэн хэмжээнд баталчихсан байгаа юм. 2021 оны есдүгээр сард батлахад нь манай байгууллагын зүгээс зах зээлийн үнийг сайн судалж батлаарай гэдэг саналаа Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяад хэлж байсан.

- Та дэлгэрэнгүй тайлбарлахгүй юу?

- Сангийн сайд, ХНХ-ын сайдын 2021 оны есдүгээр сарын 23-ны өдрийн хамтарсан тушаалын хавсралтад хүүхдийн дотоож 850 төгрөг, нимгэн оймс 1200, зузаан оймс 1400, унтлагын хувцас 10700, дүрэмт хувцас 56800, гэрийн шаахай 2800, хөхний даруулга 3500, тирко 4200, бээлий 4250, хүзүүний ороолт 7100, зуны гутал 28400, өвлийн гутал 56800 төгрөг гээд баталчихсан. Ийм хямдхан үнэтэй хувцас хэрэглэл одоо хаана ч байхгүй. Монголд битгий хэл дэлхийгээс хайгаад олдохгүй болсон цаг үе. Өнөө цагт өвлийн гутал гэхэд 100 мянгаас дээш үнэтэй болчихсон байх жишээний. 170 гаруй хүүхдийн хагасыг нь гуталгүй байлгах юм уу гэж төсөв баталсан хүмүүсээс асуумаар байна.

Тайлбар байхгүй.

Тайлбар байхгүй.

- Хоол, хүнсний зардал нь хэрхэн тусгагдсан бэ?

- Нэг хүүхэд өдөрт 12 грамм өндөг иднэ. Өдрийн үнэ нь 80 төгрөг. Өндөг худалдаж авах үнийг 400 төгрөгөөр бодсон. Тэгэхээр таван өдрийн турш нэг өндөг хувааж иднэ гэсэн үг. Түүнчлэн тараг, аарцыг 2850, сүү 2130, гурил 1280, гурилан бүтээгдэхүүн 2850, ургамлын тос 4000, төмс 1420, төрөл бүрийн будаа 2550, махыг 12200 төгрөгөөр бодож нормативыг баталсан. Хүүхэд өдөрт 110 грамм мах иднэ гэж заасан. Гэтэл ястай махны үнээр бодоод өгчихсөн учир ясны хорогдол гарч хүрэлцэхгүй байгаа. Үүнийг зайлшгүй эргэж харах асуудал. Хүнсний үнэ ямар хэмжээнд өсчихөөд байгааг монголчууд бүгд мэднэ.

- Хүүхдүүдийн ахуйн хэрэглээний зардал их өндөр гардаг байх. Энэ тухайд...?

- Хүүхдүүдийнхээ үсийг сард нэг удаа, заримдаа сургууль нь арга хэмжээтэй үед хоёр удаа засуулдаг. Үсчинээр үсийг нь засуулах гэхээр хамгийн багадаа 8000 төгрөг гэдэг. Хүн гуйж илүү хямдаар засуулна. Усанд ороход баталж өгсөн шампунь, савангийн мөнгө нь хүрэлцэхгүй. Шампунь гэхэд 2900 төгрөгөөр бодсон байгаа юм. Үүнд жижиг савлагаатай шампунь л авна. Манай төвд эмэгтэй хүүхэд олон байдаг. Тэд ямар хэмжээнд хэрэглэх нь ойлгомжтой. Мөн гарын саван 700, эдийн саван 700, ариун цэврийн цаас 700, шүдний оо  1450 төгрөгөөр бодсон байх жишээтэй. Тэр байтугай эмэгтэй хүүхдүүд ариун цэврийн хэрэглэл, жаахан хүүхдүүд живх хэрэглэнэ. Энэ мөнгө төсөвт суугаагүй. Ер нь, төсвийг олон хүүхдээр бодоод тооцохоор их мөнгө өгчихлөө гэж боддог байх. Үнэн хэрэгтээ, төсөв нь хаанаа ч хүрэлцэхгүй байгааг хариуцаж ажиллаж байгаа хүний хувьд онцлон хэлмээр байна. Тухайлбал, бусад засвар дээр есөн сая төгрөг төсөвлөсөн. Энэ нь хаанаа ч хүрдэггүй. Манай байгууллага улсын хамгийн том хүүхдийн байгууллага учир урсгал зардал их гардаг. Монгол Улс хүүхэд нэгдүгээрт гэж тунхагласан. Гэсэн хэдий ч өнөөдөр бодит байдал дээр хоол хүнс нь хүрэлцээгүй, хувцас хэрэглэл нь хангалтгүй, хүүхдийг тээвэрлэдэг автобус нь ашиглалтын хугацаа хэтрээд эвдэрчихсэн. Арай гэж л засварлаж тээвэрлэлт хийж байна. 

- Хүүхдүүдийг асран хамгаалж байгаа хүний нөөцийн бодлого тогтвортой байж чадаж байна уу. Цалин урамшууллын хувьд ямар байна вэ?

- Цалин урамшуулал бага тул хүний нөөцийн бодлого тогтворгүй байна. Багш нарыг хүүхдүүд эцэг эх шиг үздэг. Гэтэл багш нар тогтвор суурьшилгүй байхаар дахин хагацсан мэдрэмжийг авдаг. Манай байгууллагын цалингийн дундаж хэмжээ 523-850 мянган төгрөгийн хооронд байна. Үүнээс НДШ, ЭМД, татварууд хасагдана. Хүүхэд асран хамгаалж, хүмүүжүүлнэ гэдэг хүнд ажил. Бие нь өвдөхөд эмнэлэгт сахиж хэвтэнэ, хүүхэд алга болоход бүгд гарч хайж олно гэх мэт олон асуудал багш, сурган хүмүүжүүлэгч, ажилчдад байнга тохиолддог зүйл. Ер нь манай байгууллагыг асрамж, халамж гэдгээр тусад нь оруулж ирж цалингийн системийг өөрчилж тогтвор суурьшилтай ажиллах нөхцөлийг бүрдүүлэх зайлшгүй шаардага бий. Ингэвэл асрамж, халамжинд байгаа хүүхдүүдэд эерэг нөлөөтэй.

 

Эх сурвалж: Үндэсний шуудан сонин Г.Атарболд

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com