Уншиж байна...
 
Элчин сайд Шэнь Миньжуань: БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсад сургалтын боломжийг цаашид нэмэгдүүлнэ“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлаа
Бизнес инкубатор төв дахин үйл ажиллагаагаа явуулж эхэлнэ

Гарааны бизнесүүдийг дэмжих, залуучуудыг ажиллах таатай орчноор хангах зорилготойгоор “Hub innovation center” дундын оффис, бизнес инкубатор төвийг 2018 онд анх байгуулж байсан. Коронавирусийн нөхцөл байдалтай холбоотойгоор тус төв сүүлийн хоёр жил үйл ажиллагаа явуулаагүй. Тэгвэл өдгөө сурч хөгжих хүсэлтэй залуусаа угтан авахад бэлэн боллоо. Нээлтийн арга хэмжээг аравдугаар сарын 24-28-нд “Innovation community week” нэртэйгээр таван сонирхолтой сэдвээр Нийслэлийн Бизнес инновац хөгжлийн газар, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг /GIZ Mongolia/, Unread болон ЦойлогсоZ хамтран зохион байгуулж байгаа юм.

Тус арга хэмжээнд дэлхийн хэмжээнд үйл ажиллагаагаа таниулсан, инновац, технологи болон бусад шийдлийг нэвтрүүлж буй гарааны компаниуд, салбар бүрийн төлөөлөл болсон 1000 гаруй залуус оролцоно. Мөн сонирхолтой илтгэл, хэлэлцүүлэг, гарааны компаниудын инновацлаг бүтээгдэхүүний үзэсгэлэнг танилцуулахаас гадна "Cmart city with blockchain" буюу блокчейнээр хотын тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх, иргэдийн амьдралд энтрепрёнер ур чадвар, шийдлээр эергээр нөлөөлөх, ухаалаг дэд бүтцийг бий болгох зорилгоор Хакатон тэмцээн зохион байгуулна.

“Innovation community week” арга хэмжээнд оролцоод дундын оффист долоо хоног суух эрх үнэгүй авахаас гадна IT, технологи, блокчейн, шинжлэх ухаан, хувь хүний хөгжлийн чиглэлээр амжилттай яваа эрхмүүд, залуучуудтай мэдлэг, туршлагаа хуваалцаж, танилцах боломжтой юм.

Арга хэмжээний холбоос: https://fb.me/e/2nDMhk0ix

НИЙСЛЭЛИЙН БИЗНЕСИЙН ИННОВАЦ ХӨГЖЛИЙН ГАЗАР

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com