Уншиж байна...
 
Элчин сайд Шэнь Миньжуань: БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсад сургалтын боломжийг цаашид нэмэгдүүлнэ“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлаа
Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 383 жилийн ойн баярын мэнд хүргэе

Эрхэм хүндэт Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын иргэд ээ!

Монгол эх орныхоо нийслэл хотын түүхийг бичилцэж, монгол түмнийхээ бүтээн туурвиж, өвлүүлэн үлдээсэн гүн бат зам мөрийг үргэлжлүүлэн зурж, бүтээлцэж яваа эрхэм ТАНД нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 383 жилийн ойн баярын мэндийг хүргэн мэндчилье.

Улаанбаатар хотын түүхийн эхлэлийг шастир номын хуудаснаа “Монгол гүрний төв цэг Их, Бага Монгол уулын хормой, Ширээт цагаан нуурын хөвөөнөө Түшээт хан Гомбодоржийн хүү Занабазарын “Өргөө” шар бүсийн ордыг байгуулав” хэмээн тэмдэглэн үлдээсэн байдаг бөгөөд энэ цаг мөчөөс нийслэл хот маань монгол хүн бүрийн хөгжин дэвжих, хотжин хөгжих хүсэл тэмүүллийн эх нутаг, өргөө хот болсон билээ. Иймд нийгэм, соёл болоод эдийн засгийн төв цэг болсон Улаанбаатар хотоо өнө хэтдээ өвлүүлэн үлдээх цэлгэр цэвэрхэн, аюул эрсдэлгүй, иргэн төвтэй шинэ хот болгон шинэчлэн бүтээх эрхэм зорилгын төлөө хамтран зүтгэж, нэгдэн ажиллахыг хүсье.

Улаанбаатар хотын хэмжээнд мэдээлэл технологийн чиглэлийн 70 гаруй компани, 1000 гаруй монгол инженерийн оролцоотойгоор хоёр жилийн хугацаанд цахим засаглал, зам тээврийн нэгдсэн ухаалаг систем, аюулгүй хот гэсэн гурван дэд чиглэлээр хамтран хэрэгжүүлэх “Дижитал шилжилт”-д Та бүхнийг урьж байна. Та бидний хамтын хичээл зүтгэлийн үр дүнд “Дижитал шилжилт” хэрэгжсэнээр Улаанбаатар хотын замын хөдөлгөөний менежмент сайжирч, боловсролын чанар, хүртээмжийг нэмэгдүүлж, төрийн албаны хяналт, хариуцлагыг сайжруулж, хөрөнгө оруулалт, төсвийг нэмэгдүүлж, авлига, хүнд суртлыг бууруулан, иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах орчныг бүрдүүлэх учиртай юм.

Эрхэм хүндэт улаанбаатарчууд аа!

Та бидний хувьд өнгөрсөн хоёр жил дэлхий нийтийг хамарсан “Ковид-19” цар тахлын дэгдэлтийг бууруулж, эдгэрэл илааршлын төлөө хөл хөдөлгөөнөө хорьж, хориулж, эдийн засаг бүхэлдээ сульдан доройтсон амаргүй цаг хугацаа байлаа. Энэ цаг хугацаанд хайртай бүхнийхээ төлөө, ирээдүйн сайн сайхны төлөө хамтран ажиллаж, тэвчин хүлээсэн нийслэл хотын иргэн ТАНД гүн талархал илэрхийлье.

Ажил, амьдралын хүнд хэцүү бүхнийг даван туулж буй энэ цаг хугацаа Та бидэнд илүү сайныг бүтээж, илүү сайханд тэмүүлэх түмэн шалтгааныг учирлаж, түмэн алдааг ч нээн харууллаа. Иймд Монгол эх орны маань нүүр царай, нэрийн хуудас болсон Улаанбаатар хотоо дэлхийн энтэй хөгжүүлж, дэлхийн түвшинд хүргэх эрхэм ерөөлийг өргөе.

Нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 383 жилийн ойн баярын мэндийг хүргэе.

Нийслэл Улаанбаатар хот үүрд мандан бадраг!

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч

Долгорсүрэнгийн СУМЪЯАБАЗАР

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com