Уншиж байна...
 
Элчин сайд Шэнь Миньжуань: БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсад сургалтын боломжийг цаашид нэмэгдүүлнэ“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлаа
Чихрийн шижин, астма, хаван хөөх зэрэг 19 төрлийн эмийг 100 хувь хөнгөлүүлж авах боломжтой

ЭМДEГ-ын удирдлагууд "Новартис Глобал” эрүүл мэндийн байгууллагын төлөөлөгчидтэй цахимаар хуралдлаа.

Уулзалтын эхэнд ЭМДЕГ-ын дарга Л.Бямбасүрэн хэлэхдээ “ЭМДЕГ 2021 оноос Швейцарын Холбооны Улсын “Новартис Глобал” эрүүл мэндийн байгууллагатай хамтран ажиллаж байна. Энэ хүрээнд даатгуулагчдыг санхүүгийн эрсдэлээс хамгаалах зорилгоор зүрх судас, чихрийн шижин, уушгины эмгэг, хөхний хавдар, астма, хаван хөөх зэрэг 19 төрлийн гол нэрийн эмийг ЭМД-ын сангаас 100 хувийн хөнгөлөлттэй үнээр олгож байгаа.

Эдгээр эмийг орон даяар Новартисийн албан ёсны дистрибьютор, салбар 200 гаруй эмийн сангуудаар тэгш хүртээмжтэй хүргэж байна.”

Мөн хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлж буй ажлын явцын мэдээлэл сонсож, цаашид анхаарах асуудал 2023 онд хамтран ажиллах боломжуудын талаар санал солилцлоо. Уулзалтад ЭМДEГ-ын удирдлагууд болон "Новартис Аккесс хөтөлбөр" -ийн Ази дахь төслийн дарга Шахзад Фурган, "Новартис Фарм"-ийн Монгол дахь бүсийн менежер М.Солонго, "Новартис Аккесс"-ийн төслийн менежер Д.Сувд-Эрдэнэ нар оролцов.

Эх сурвалж: Эрүүл мэндийн яам

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com