Уншиж байна...
 
Элчин сайд Шэнь Миньжуань: БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсад сургалтын боломжийг цаашид нэмэгдүүлнэ“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлаа
Тавантолгой түлш ХХК-ийн зарим ажлын байрыг хөдөлмөрийн хортой нөхцөлд тооцно

“Тавантолгой түлш” ХХК-ийн зарим ажлын байранд ажиллаж байгаа ажилчдыг хөдөлмөрийн хортой нөхцөлд хамруулах асуудлаар БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ, Нийслэлийн Засаг даргын орлогч З.Төмөртөмөө, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамны төлөөлөл, компанийн Гүйцэтгэх захирал Ц.Даваацэрэн тэргүүтэй удирдлагуудтай уулзлаа.

Хөдөлмөрийн нөхцлийг тодорхойлох ажлын талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар компанийн Захиргаа  удирдлагын албаны дарга Э.Ууганцэцэг танилцуулсан юм. Тэрээр “Хөдөлмөрийн нөхцлийг тодорхойлох асуудлаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам-Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвөөр 2021.10.25 – 2021.11.02 – ны өдрийг хүртэл 21 ажлын байранд хөдөлмөрийн нөхцлийн үнэлгээ хийлгүүлэн, ирүүлсэн зөвлөмж, тайланд үндэслэн гүйцэтгэх захирлаар батлуусан ажлын хэсэг, удирдамж, төлөвлөгөө гарган, хэрэгжүүлэн ажиллаж байна.

Хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ хийлгэх  92 ажлын байранд 1793 ажилтан байгаагаас 2022 онд 30 ажлын байранд үнэлгээ хийлгэхээр төлөвлөн ажиллаж байна” гэв.

Дээрх ажлын байранд ажиллаж байгаа хүмүүсийг Хөдөлмөрийн хүнд нөхцөлд хамруулснаар эхний таван жилд 102, арван жилийн хугацаанд 153 хүн тэтгэвэрт гарах судалгаа байгаа юм.

БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ, “Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахын тулд хүнд хүчир ажлыг амаргүй нөхцөлд хийж байгаа ажилчдын хөдөлмөрийн нөхцлийг тодорхой болгох асуудлыг даруйхан шийдэх хэрэгтэй байгааг холбогдох салбарынханд уламжлав.

Тавантолгой түлш ХХК-ийн ажилчдын зарим ажил, мэргэжлийг хөдөлмөрийн хортой нөхцөлд хамруулснаар тэтгэвэрт гарах насыг таван жилээр наашлуулах, цалин нэмэгдэх, амралтын хугацаа уртсах боломжтой юм. 

Хөдөлмөрийн үндэсний зөвлөл ирэх долоо хоногт хуралдаж Тавантолгой түлш ХХК-ийн зарим ажлын байр, түүнд ажиллаж байгаа ажилчдыг хөдөлмөрийн хортой нөхцөлд оруулах асуудлыг эцэслэн шийдвэрлэнэ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com