Уншиж байна...
 
Монгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэД.Батлут: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлж, үндэсний дархлааг бүх түвшинд төлөвшүүлэх бодлого барьж ажилланаЭрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэвУЛСЫН ХЭМЖЭЭНД 5 АЙМГИЙН 9 СУМАНД ГАРСАН 14 ОЙ, ХЭЭРИЙН ГАЛ ТҮЙМРИЙГ УНТРААХААР АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНАМОНГОЛЫН ВОЛЕЙБОЛЫН ИДЭРЧҮҮДИЙН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ДУНДГОВЬ АЙМАГТ БОЛЖ БАЙНАОнцгой байдлын байгууллагын алба хаагчид 45.153 хүний амь нас, 1.6 их наяд төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллааН.Учралын урвалт буюу орчин цагийн Исмэл сайд“Төгрөг-100” ойн хүрээнд сурагчдын дунд зохион байгуулсан уралдааны шилдгүүд тодорчээДаланзадгад сумын иргэдийг эрт илрүүлгийн шинжилгээнд хамрууллааХүүхдийн төлөө зөвлөл хуралдлаа“Шугаман эргүүл, цагийн менежмент” хяналт шалгалт, нөлөөллийн арга хэмжээг зохион байгуулж байнаН.Өнөрцэцэгийг ч дарамталж дөнгөсөн У.Хүрэлсүх ардчиллыг залгихаар улайрч эхэллээЭРДМИЙН ЗӨВЛӨЛ ДҮРМИЙН ДАГУУ АЖЛАА АЛБАН ЁСООР ЭХЭЛЛЭЭЯпон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Мсарү Игавахараг хүлээн авч уулзлаа
"Зээлийн батлан даалтын сангаас ипотекийн зээлийн урьдчилгаа авахад хоёр шаардлага тавьж байна"

Зээлийн батлан даалтын сангаас ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрийн 60 хувьд батлан даалт гаргаж байна. Нийт орон сууцны үнийн дүнгийн 18 хувийг тус сангаас батлан дааж байгаа гэсэн үг юм. 2021 онд Зээлийн батлан даалтын сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, ипотекийн урьдчилгаа төлбөрийн батлан даалт гаргах эрх зүйн орчин бүрдсэн байна. Засгийн газрын 2021 оны 42 дугаар тогтоолоор Зээлийн батлан даалтын сангийн өөрийн хөрөнгийг нэмэгдүүлж, ипотекийн зээлийн батлан даалт гаргах санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэжээ. Хуулийн хэрэгжилт энэ оны хоёрдугаар сарын 15-наас хэрэгжиж эхлээд Дархан-Уул, Орхон аймгуудад нийт дөрвөн харилцагчтайгаар анхны ипотекийн урьдчилгаа төлбөрийн батлан даалтыг гаргаж эхэлсэн байна.

Үүнтэй холбоотой мэдээллийг Зээлийн батлан даалтын сангийн газрын дарга Э.Тамир өглөө. Тэрээр “Монголбанкны орон сууцны ипотекийн зээлийн санхүүжилтийн журам гэж бий. Энэ журамд зээлийн хэмжээ, хугацаа зэргийг заасан байдаг төдийгүй одоог хэр нь хэвээр мөрдөгдөж байна. Өнөөдрийн байдлаар орон нутагт орон сууц худалдан авах иргэдэд 100 сая хүртэлх төгрөгийн зээл, нийслэлд 150 сая төгрөгийн зээл олголт хийгдэж байгаа. Тодруулбал ипотекийн урьдчилгаа төлбөрийн батлан даалт нь зөвхөн орон нутаг болон Улаанбаатар хотын алслагдсан гурван дүүрэгт /Налайх, Багануур, Багахангай/ олгогдож байгаа юм. Одоогийн байдлаар Төрийн банк, Капитрон банк, Худалдаа хөгжлийн банк, Богд банк гэсэн арилжааны дөрвөн банктай гэрээ байгуулсан. Үлдсэн арилжааны банкнууд удахгүй хамтран ажиллана. Мөн Ипотекийн урьдчилгаа төлбөрийн батлан даалт нь Нийслэл хотын төвлөрлийг сааруулах, иргэдийг орон сууцжуулах хүрээнд хэрэгжиж байгаа. Гол тавигдах шаардлага нь Монголбанкны орон сууцны ипотекийн санхүүжилтийн журамд заасан шаардлагад үндэслэнэ. Харин Зээлийн батлан даалтын сангаас урьдчилгаа төлбөрийн хуримтлал үүсгэж чадаагүй иргэн байх, орон нутагт орон сууц худалдаж авах гэж байгаа иргэн байх гэсэн үндсэн хоёр шаардлагыг тавьж байна. Насны хувьд хязгаарлалт тавьсан зүйл байхгүй. Зээлийн эх үүсвэрийг Монголбанк, Засгийн газрын аль нь ч шийдсэн бай ипотекийн урьдчилгаа төлбөрийн батлан даалт “Зээлийн батлан даалтын сан”-гаас хэвийн гарна. Өнөөдрийн байдлаар Зээлийн батлан даалтын сан дээр ирсэн хүсэлт байхгүй.

Ипотекийн урьдчилгаа төлбөрийн батлан даалтад Засгийн газраас 50 тэрбум төгрөгийг төсөвлөхөөр болсон бөгөөд 20 дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр батлан даалт гаргах боломжтой гэсэн үг. Ерөнхийдөө нэг их наяд төгрөгийн батлан даалт гаргах боломж бүрдэж байгаа юм” гэв. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
ХАЙРЫН «ХООЛ»
4 сарын өмнөөмнө
Маргааш “Celebrity match”-тай
4 сарын өмнөөмнө
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com