Говь-Алтай аймгийн Жаргалан сумаас зүүн урд зүгт 17 км-ийн зайд өчигдөр буюу хоёрдугаар сарын 19-ний өдрийн 21:14:38 цагт 4.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ. Газар хөдлөлтийн чичирхийлэл иргэдэд мэдрэгдсэн бөгөөд учирсан хохиролгүй талаар ОБЕГ-аас мэдээллээ.