Уламжлал болон зохион байгуулагддаг Номын баяр 2023 оны тавдугаар сарын 19-21-нд 33 дахь удаагаа Сүхбаатарын талбайд болно. 32 дахь удаагийн номын баяр “Илүү их уншъя” уриатайгаар есдүгээр сарын 16-18-ны өдрүүдэд болсон юм. Уг баярыг улс даяар зохион байгуулж, 150 гаруй аж ахуйн нэгж байгууллага, 250 орчим шилдэг хэвлэн нийтлэлч, зохиолч, яруу найрагч зэрэг уран бүтээлчид оролцож байсан билээ.