Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
Насанд хүрээгүй хүнийг ажиллуулахыг хориглосон ажлын байрны жагсаалт

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2022 оны зургаадугаар сарын 10-ны өдрийн А/122 дугаар тушаалын хавсралт

Нэг. Насанд хүрээгүй хүнийг ажиллуулахыг хориглосон хөдөлмөрийн нөхцөл

1.1."Хөдөлмөрийн нөхцөл" Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т заасан ажлын байрны болон үйлдвэрлэлийн орчин нөхцөлийг хэлэх бөгөөд хүүхдийн бие, физиологийн хүчин чадлаас хэтэрсэн хүчин чармайлт шаардах, эсхүл хүүхдийн амь нас, бие махбодид аюул учруулах, эсхүл хүүхдийн бие махбод, оюун ухаан, сэтгэлзүйн хөгжилд саад учруулахуйц ажлын хэлбэр, тухайн ажлыг гүйцэтгэх байршил багтана.

1.2.Хүүхдийн хөдөлмөрт албадлага, хүч хэрэглэсэнд тооцох нөхцөл:

  •  1.2.1.ажил олгогчийн мэдлийн байранд хорих;
  •  1.2.2.эцэг, эхээсээ хол байрлаж, хоноглож ажиллах нөхцөл үүсгэх;
  •  1.2.3.ажлын байрнаас гадуур бусадтай харилцах боломжгүй байх эсхүл хориглох;
  •  1.2.4.ажил олгогч нь хүүхдийн баримт бичгийг барьцаалж, ажилтанд өгөхгүй байх;
  •  1.2.5.эцэг, эх, харгалзан дэмжигч болон бусад хүмүүсийн өрийн барьцаа, төлөөсөнд ажил олгогчид ажиллах;
  •  1.2.6.ямар нэгэн хариуцлага хүлээлгэхээр айлган сүрдүүлэх;
  •  1.2.7.залилан эсхүл хуурч мэхлэх замаар ажиллуулах.

1.3.Хүүхдийн ёс суртахуун, хүмүүжилд сөргөөр нөлөөлөх ажил:

  •  1.3.1.бооцоот уралдаан, интернет мөрийтэй тоглоом зэрэг мөрийцэх, бооцоо тавих бүх төрлийн ажил;
  •  1.3.2.мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдах зэрэг бүх төрлийн хууль бус ажил, үйл ажиллагаа;
  •  1.3.3.эротик үзүүлбэртэй холбоотой ажил эсхүл эротик үзүүлбэр үзүүлдэг газар ажиллах;
  •  1.3.4.согтууруулах ундаа бэлтгэдэг, худалдаалдаг, түүгээр үйлчилдэг ажил;
  •  1.3.5.хууль ёсоор болон хууль бусаар мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эд (үүнд янжуур тамхи багтана) бодис тариалах, хураах, бэлтгэх, худалдаалах, түгээхтэй холбоотой ажил.

1.4.Хүүхдийг хүчирхийлэлд өртүүлэх магадлалтай ажил:

  •  1.4.1.гэр бүл, хамт амьдардаг хүмүүсээс нь тусгаарлан, хүүхэд хүчирхийлэлд өртөж байгаа эсэхийг хянах боломжгүй ажил;
  •  1.4.2.харуул хамгаалалт зэрэг зэвсэг хэрэглэх, зөөх, хүч хэрэглэх шаардлага гарах ажил.

1.5.Хорт бодист хүүхэд хордох эрсдэлтэй ажил:

  •  1.5.1.хавдар үүсгэгч, үр удамд сөрөг нөлөөтэй, нөхөн үржихүйн эрхтэнг хордуулах эрсдэлтэй ажил;
  •  1.5.2.барилга зэрэг асбест агуулсан материалтай харьцах ажил;
  •  1.5.3.химийн уусгагч, будагч бодис хэрэглэдэг ажил;
  •  1.5.4.удаан задардаг органик (POPs), тогтвортой органик бохирдуулагч (POPs), тодорхой төрлийн песцитит ашиглах ажил;
  •  1.5.5.хар тугалга, мөнгөн ус, хүнцэл, никель, берилли, бусад хортой металл ашиглах ажил;
  •  1.5.6.ажлын байрны химийн сөрөг хүчин зүйлс, хөдөлмөрийн эрүүл ахуйн стандартад заасан зөвшөөрөгдөх дээд хэмжээний 50 хувиас илүү өртөлт бүхий ажил.

1.6.Хүүхдийн аюулгүй байдалд аюул учруулах ажил:

  •  1.6.1.газрын түвшнээс 2 метрээс илүү өндөрт дээвэр, тавцан, тагт, цонх, мод зэрэг дээр ажиллах;
  •  1.6.2.цахилгаан, хийгээр ажиллах машин тоног төхөөрөмж (цахилгаан хөрөө, өрөм гэх мэт)-тэй харьцаж ажиллах;
  •  1.6.3.галд шатах, дэлбэрэх аюултай бодистой харьцаж ажиллах;
  •  1.6.4.хязгаарлагдмал орчинд ажиллах (үйлдвэрлэлийн зориулалттай хөргүүр гэх мэт);
  •  1.6.5.цахилгаан үүсгүүр, цахилгаан утастай ажиллах, цахилгаанд цохиулах эрсдэлтэй ажил.

1.7.Хүүхдийн эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй физикийн хүчин зүйлсэд өртөх эрсдэлтэй ажил:

  •  1.7.1.өндөр хурдтайгаар эргэлдэх болон тууш, долгионт хөдөлгөөн бүхий тоног төхөөрөмж, тухайлбал туузан дамжлага, өрмийн машин дээр гүйцэтгэх зэрэг ажил;
  •  1.7.2.ажлын зааварчилгаа сонсох боломжгүй их дуу чимээтэй ажил;
  •  1.7.3.радиацтай холбоотой ажил;
  •  1.7.4.хэт халуун, хүйтэн цаг агаарын нөхцөлд олон цагаар ажиллах;
  •  1.7.5.ажлын байрны физикийн сөрөг хүчин зүйлс хөдөлмөрийн эрүүл ахуйн стандартад заасан зөвшөөрөгдөх дээд хэмжээний 50 хувиас илүү өртөлт бүхий ажил.

1.8.Хүүхдийн эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй биологийн аюулд өртөх эрсдэлтэй ажил:

  •  1.8.1.мал амьтны дайралтад өртөх магадлалтай (мал үржүүлгийн үйл ажиллагааны явцад);
  •  1.8.2.өвчтэй мал, шумуул зэрэг амьтдаас зоонозын гаралтай вирүс, бактери, паразитын халдвар авах магадлалтай;
  •  1.8.3.үхсэн малын сэг, зэмтэй харьцаж ажиллах;
  •  1.8.4.эмгэг төрүүлэх нөлөөтэй бактери, вирүс зэрэг биологийн аюултай хүчин зүйлсийн нөлөөлөлд өртөх эрсдэлтэй.

1.9.Хүүхдэд эргономикийн аюул үүсгэх ажил:

  •  1.9.1. Өргөх зөөх ачааны зөвшөөрөгдөх дээд хэмжээ:

гараар - 16 нас хүртэлх /эрэгтэй хүүхэд 8 кг, эмэгтэй 5 кг/;

  •  1.9.2.олон давтагдах эсхүл хүчилсэн хөдөлгөөн шаардах ажил.

Эх сурвалж: Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com