Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
Төсөлд шалгарагсдад халуун баярыг хүргэе
Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн хөнгөлөлттэй зээл олгох Төсөл сонгон шалгаруулалтын сүүлийн шатнаас....

Би хэрэглэгч, бас гэрийн эзэгтэй. Энэ өдрөөс лав өндөгний томыг харж сонголт хийхгүй. Өндөг жижиг тусмаа залуу тахианых байх бөгөөд шим тэжээлээр илүү гэнэ. Бас чанаад хальс нь салахгүй бол хуучин өндөг гэж “мэдэмхийрч” ирсэн маань ч бурууг мэдлээ.

Аж ахуй эрхлэх тухай бодож байгаагүй л дээ. Гэхдээ хэрэглэгчийн хувьд сонирхвол, тахианы аж ахуй нь махны ба өндөгний чиглэлийн гэж хоёр янз байна. Инкубатораас гарсан нэг хоногийн настай дэгдээхийг 120 хоног буюу 4 сар тэжээж, түүнээс хойш өндөглөж эхэлнэ. Энэ нь 640 хоног хүртэл үргэлжлэх бөгөөд үүний дараа махны зах зээлд нийлүүлдэг.  Нэг хоногтой дэгдээхийг эхний 2 долоо хоног өндөр температурт, дулаан байранд тусгай хоол тэжээлээр технологийн горимын дагуу бойжуулах хэрэгтэй байдаг. Дэгдээхий хэрхэн бойжсоноос өндөглөлт, ашиг шим ихээхэн хамаарна. Мөн тэжээл, орчин нөхцөл /байр,дулаан, агаар/,тахианы үүлдэр угсаа гол нөлөөлөх хүчин зүйлүүд болдог. Энэ нь өндөглөгч тахиа нь жишээ нь Голландын Хайсекс цагаан тахианы өндөг цагаан байхад, Америкийн Хайлайн, Оросын Рдонит гэх мэт бор өнгөтэй тахианы өндөг бор байдаг. Гэхдээ зарим тохиолдолд хоол тэжээлээр өндөгний хальсны өнгийг өөрчилдөг. Жишээ нь, тэжээлийн агууламжид юу түлхүү орж байгаагаас шалтгаалж өнгө өөрчлөгдөж болно. Тиймээс өндөгний өнгө амт, чанарт нөлөө үзүүлдэггүй тухай “Ар Үр фермер” ХХК-ийн захирал С.Мөнх-Эрдэнэ ярьж байна. Тэрээр математикийн багш мэргэжилтэй ч хоббигоо ажил хэрэг болгон, тахианы аж ахуй эрхлээд долоон жил болжээ. Харин энэ удаад аж ахуйгаа өргөжүүлэх зорилгоор Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн хөнгөлөлттэй зээл олгох Төсөл сонгон шалгаруулалтын сүүлийн шатанд оролцож байгаа нь энэ ажээ.

УЛС ОРНЫ ЭДИЙН ЗАСАГ ЖДБ ЭРХЛЭГЧДИЙН АМЖИЛТТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААНААС ХАМААРДАГ

2023 оны зургаадугаар сарын 21-ний өдөр. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны хурлын заал. Жижиг дунд үйлдвэрийн газраас зохион байгуулж буй сонгон шалгаруулалтын ажил өглөөний 08:00 цагтай уралдан эхэллээ. Энэ удаад ЖДҮХС-гаас  санхүүжилт хүссэн 43 АНН, 8,6 тэрбум төгрөгийн төслөө танилцуулахаар болжээ. Уг 43 ААН  нь нийт гурван шатны сонгон шалгаруулалтаар шалгарч үлдсэн бөгөөд сүүлийн шатанд ийнхүү биеэр ирж төслөө танилцуулсанаас: мах махан бүтээгдэхүүний боловсруулах үйлдвэр 4, төмс хүнсний ногоо, жимс жимсгэнэ боловсруулах 1, хүнсний зориулалтын сав баглаа боодлын үйлдвэр 7, “Тэр бум мод” хөдөлгөөний хүрээнд хүлэмжийн аж ахуй - мод, жимс, хүнсний ногооны үрсэлгээ, хүнсний зоорь, агуулах 10, оёмол бүтээгдэхүүн 8, арьс ширэн бүтээгдэхүүн 1, гоо сайхны бүтээгдэхүүн  2, гахай, шувуу, зөгийн аж ахуй 2, эрчимжсэн мал аж ахуй 1, мал эмнэлгийн үйлчилгээ 1 тус тус компанийн төлөөлөл ирсэн юм.

Төсөл сонгон шалгаруулах хорооны бүрэлдэхүүнд төрийн бус байгууллагын 4, төрийн байгууллагын 3 гишүүн ажиллах бөгөөд дор бүрнээ оноо өгнө. Тэднийг хуралд ороход нь гар утаснуудыг нь түр хурааж авах бөгөөд компаниуд төслөө танилцуулж дуусахад дүнгээ нэгтгэн дүнгээ гаргана.
Дэлхийн эдийн засагт ялангуяа хөгжиж буй орнуудын хувьд жижиг, дунд үйлдвэр (ЖДҮ) чухал үүрэгтэй бөгөөд нийт бизнесийн 90 орчим хувь, ажлын байрны 50 гаруй хувийг  бүрдүүлдэг. Албан ёсны бүртгэлтэй ЖДҮ нь хөгжиж буй орнуудын ДНБ-ий 40 хувийг бүрдүүлдэг. Хөгжиж буй орнуудын зах зээлийн хувьд 10 ажлын байр тутмын долоог ЖДҮ эрхлэгчид бүрдүүлдэг. Тухайлбал, АНУ-д хүн амын 53%  жижиг дунд бизнесийн салбарт ажилладаг тухай уншиж байлаа.  Японд гэхэд ЖДҮ-үүд эдийн засагт 40 хувийг эзлэх ба барилга, хөнгөн аж үйлдвэр, үйлчилгээний салбарын төлөөлөл байх жишээний. ЖДҮ нь тухайн улс орныхоо хөгжилд чухал үүрэг гүйцэтгэж, улмаар шударга өрсөлдөх нөхцлийг бүрдүүлнэ. Улс орны эдийн засаг ЖДБ эрхлэгчдийн амжилттай үйл ажиллагаанаас хамаарах учраас өндөр ач  холбогдлыг өгдөг юм.

Тайлбар байхгүй.

“МӨНГӨН БАЯСГАЛАНТ” ХХК-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ Ч.МӨНХЗАЯА: ХООЛ ХҮНСЭНДЭЭ ЭРЭЛ ХАЙГУУЛЧ БАЙГААСАЙ

Би хэрэглэгч, бас гэрийн эзэгтэй. “Эхийн сэтгэл шингэсэн” эх орны хөрсөнд ургуулж, тариаланчаас хэрэглэгчид шууд хүрэх хүнсний ногоо... Сайхан сонстож байна. Уг төсөлд “Мөнгөн баясгалант” ХХК-ийн хамт олон оролцож байна. Гүйцэтгэх захирал Ч.Мөнхзаяа “Уг төслийн сүүлийн шатны сонгон шалгаруулалтад багтсандаа баяртай байгаа” гэнэ. Тэд энэхүү төсөлд хагас жил бэлтгэснээс төслөө энэ гуравдугаар сард боловсруулан өгчээ.

- Дүн удахгүй гарна. Догдолж байна уу?

- Тэр мэдээж. Улсын хэмжээний том төсөлд анх удаа оролцож байна. Хүрэх оргил нь хол юм шиг санагддаг байсан үе бий. Гэхдээ компанийн хувьд 2011 онд үүсгэн байгуулагдсан учраас бидэнд туршлага байна. Энэ 12 жилд юу эсийг үзэх вэ. Туршлага туулаад ирэхээр чадавхижиж, хүнсний бодлого хөтөлбөртэйгөө уялдуулаад ажиллаж байгаа учраас сүүлийн шат хүртэл амжилттай оролцлоо. Одоо  сайхан хариуг хүлээж байна.

Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн хөнгөлөлттэй зээлээр бид өөрийн капиталыг бий болгож, монгол хүнд монгол хөрсөнд ургасан эрүүл цэвэр, эко хүнсийг хүргэнэ. Энэ бол бидний төслийн онцлог. Тариаланч бидний энэ хүслийг улсын бодлого хөтөлбөрүүд, Хүнсний хувьсгал, 36-р тогтоолуудаар дэмжиж өгч байгаад таатай байна.  Мэдээж Монголын нөхцөлд ЖДҮ эрхэлнэ гэдэг асар их тэвчээр, тууштай байдлыг шаарддаг, амаргүй. Гэхдээ компани зорилгоо тодорхойлоод, бизнес төлөвлөгөөгөө гаргаж, компанийн засаглалдаа орчихсон байхад төсөл хэрэгжүүлэх боломжтой болж байгаа юм. Магадгүй шинээр бизнесээ эхэлж байгаа, бизнесийн моделио угсраагүй, бизнесийн болоод брэндингийн үнэ цэнээ мэдрээгүй хүмүүсийн хувьд асар хүнд ажил шиг санагдах болов уу.

... Эднийх 11 төрлийн нарийн ногоог тариалдаг. Үүнээс хүлэмжийн аж ахуй дээр өргөст хэмх тариалалт 60 хувийг эзэлдэг байна. Цаашлаад брокли, юуцай, бууцай, улаан лооль, ногоон сонгино гэх мэт өргөн хэрэглээний нарийн ногооны тариалалтаа өргөжүүлнэ. Харин задгай талбайдаа бүх л төрлийн бүдүүн ногоог тарьдаг. Төсөлд хамрагдсанаар өвлийн хүлэмжээ нэмж, жилийн дөрвөн улиралдаа шинэ ногоог хэрэглэгчдэд хүргэх зорилготой тухайгаа ярих захирал бүсгүй шинэ ногооныхоо дээжээс бэлэглэсэн юм. Нэг үеэ бодвол нарийн ногооны ач тусыг мэддэг, хүнсэндээ түлхүү хэрэглэх эрмэлзлэлтэй болсон эзэгтэй бидний хувьд амтын ялгааг төвөггүй л мэддэг болж дээ. Өөр шүү.

Өглөөний нараас урьтан, үдшийн бүрий хүртэл амсхийх завгүй жилийн долоон  сард нэгэн хэмнэлээр ажиллана. Тэд ашиг орлогоосоо гадна хэрэглэгчдийн талархалд урамшина.“Мөнгөн баясгалант” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ч.Мөнхзаяа: “Нарийн ногоо хэрэглэж мэддэггүй үе ард хоцорчээ. Дэлхий нийтээр гадна төрхөөс илүү эрүүл биеэр гангардаг болж байна. Нүүрэндээ түрхэх тос,  өмсөх хувцсаа худалдан авахын тулд бид ямар их эрэл сурал болдог билээ. Үүн шиг хоол хүнсэндээ эрэл хайгуулч байгаасай. Гарал үүсэл тодорхой, үнэ цэнтэй, химийн бордоо хэрэглээгүй шинэ ногоог  өөрийн биемахбодын болоод эрүүл мэндийн онцлогтоо тохируулан хэрэглэдэг, эрэл хайгуулч байгаасай” гэж төслийн танилцуулгын дараа яриа өрнүүллээ.

Тайлбар байхгүй.

“ГАРААНЫ ПРАЙМЕР” ХХК-ИЙН  ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ Б.МӨНХТОГТОХ: ХҮНСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ОНОШЛУУРГҮЙГЭЭР ХЯНАХ БОЛОМЖГҮЙ

Би хэрэглэгч, бас гэрийн эзэгтэй. Эрүүл аюулгүй, баталгаатай хүнсний хэрэглээ. Энд маш олон зүйл багтана даа гээд бодоод үзсэн ямартаа ч цэг бол тавиагүй. Тэгэхээр их урт үргэлжлэх юм шиг байна лээ. Дээрхи 43 ААН-ээс “ГАРААНЫ ПРАЙМЕР” ХХК-ийн  үйл ажиллагаа сонирхол татлаа. Яг өнөөдрийн байдлаар хотын бид  шингэн сүү худалдан авахад үнэндээ асуудалтай шүү дээ. Эмээ бол ус хольчихож гэж толгой сэгсрэх нь амьдралд байх л зүйл мэт болжээ. Жоохон болхи тайлбарлаж мэдэх ч оролдоод үзвэл: Тус компанийн нэг бүтээгдэхүүн болох Сүүний магадлан шинжилгээний цомог нь сүүний найрлагад өөрчлөлт орсон эсэх, шинэ хуучныг ялгах гэхчилэн сүүний чанарыг заавал лабораториор гэлтгүй оношлуураар үзчихнэ. Өнгөний хувирлаар нь үр дүнг нь уншаад явчихдаг гэнэ.  Энэ тухай сонссон учраас лавшруулан Хүнсний аюулгүй байдлыг хангах чиглэлээр 2016 оноос хойш үйл ажиллагаа явуулж буй тус компанийн Гүйцэтгэх захирал Б.Мөнхтогтохтой цөөн хором ярилцлаа.  “...Манай компани Оношлуурын технологи хөгжүүлэлт болон PCR-ийн оношлуур хөгжүүлэлт төслөөр энд оролцож байна. Монгол улсад өнөөдөр нийт оношлуурын хэрэглээний нэг хувийг дотооддоо үйлдвэрлэж байгаа. Үлдсэн 99 хувь нь импортоор орж ирдэг. Бид Хүнсний аюулгүй байдлын асуудлыг оношлуургүйгээр хянах боломжгүй шүү дээ. Манай компанийн хувьд аль ч түвшинд хэрэглэж болох оношлуурыг зах зээлд нийлүүлдэг. Үүнд, магадлах, баталгаажуулах, маргаан таслах хэмжээнд PCR-ийн оношлуурыг, стандартын хамтаар гаргаж, зах зээлд нийлүүлээд явж байна. Компани маш олон төрлийн үйл ажиллагаа явуулдагаас: шинжлэх ухаан, туршилт судалгаа, хүнсний аюулгүй байдлын зөвлөх үйлчилгээ, нийгмийн эрүүл мэндийн арга зүйч бэлтгэх сургалт, махны судалгаа хөгжүүлэлтийн лабраторийн чиглэлээр ажилладаг. Эндээс Монголд анх удаа хүнсний аюулгүй байдлын стандартыг үүсгэн байгуулагч Лхагвасүрэн доктор “Мах маркет” компани дээр зөвлөн ажилласнаас хойш өнөөдөр 25-30 махны үйлдвэрүүдэд уг стандартын зөвлөх үйлчилгээг үзүүллээ. Энэ бол манай компанийн брэнд үйлчилгээ. Ер нь Лхагвасүрэн доктор болон компанийн зөвлөхүүд махны салбарт ашиглагдаж байгаа 20-иод стандартыг гаргасан. Тухайлбал, махны гарал үүслийн код, махны ангиллын стандартуудыг нэрлэж болно.

Энэ удаагийн оношлуурын хувьд практикт нэвтэрсэн гурван PCR-ийн цомог, хоёр нь анхан шатны буюу мах, сүүний тус тус магадлан шинжилгээний цомгоо төсөлд танилцууллаа. ЖДҮ-ийн зээлийн хүрээнд энэ цомгууддаа технологийн шинэчлэлт хийж, өндөр технологийн лабратори байгуулна. Төслийг авснаар тоон үзүүлэлтээр яривал хүнсний аюулгүй байдлын чиглэлээр хийж байгаа шинжилгээг тодорхой хувиар нэмэгдүүлнэ. Шууд утгаараа компанийн борлуулалтын орлогыг нэг дахин  нэмэгдэнэ. Үйлдвэрлэж байгаа оношлуураа томоохон лабораториудад өгч, баталгаажуулах, олон улсад өрсөлдөх боломж нээгдэнэ гэж харж байна гэв. 

Тайлбар байхгүй.

ЭКО ОРГАНИК МОНГОЛ ТҮҮХИЙ ЭДЭЭР БҮТЭЭСЭН ҮНЭРТЭНГ  ДЭЛХИЙН БРЭНД БОЛГОНО, ТЭД

Би хэрэглэгч, бас гэрийн эзэгтэй. Health care. Пробиотик идэвхитэй бактерийн биохимийн  шинж чанар, ихсийн идэвхтэй бүрэлдэхүүн хэсгүүд, Монгол орны эмийн ургамлын эмчилгээний идэвхит нэгдлүүдийг лабораторийн нөхцөлд туршин, судалж гаргасан уруулын маск, мист, хөл тохойн тосны үйлдвэрлэл эрхэлдэг “Микро Ворлд” ХХК-иас төсөлд оролцсон нь мөн л “сонирхол” татсан үйлдвэрлэгчдийн нэг байлаа. Мөн тансаг зэрэглэлийн лаа, үнэртүүлэгчийг хэрэглэгч бидэнд санал болгодог “Аригүн” брэндийг үүсгэн байгуулагч Х.Ихбаяр удаах шалгарагсдын нэг байлаа. Тэрээр төслөө танилцуулахаар орохын өмнөхөн бид цөөн хором ярилцаж амжлаа.

- Нэг хүний дараа орох нь дээ. Юу бодогдож байна вэ?

- Төслийнхөө талаар бодоод л сууна. Монголын нөхцөлд ЖДҮ эрхлэгчид бид бүхнийг өөрсдөө хийдэг. Гэхдээ ЖДҮ-ийг улсаас дэмжлэг үзүүлж, зээл авах боломжийг бүрдүүлэн дэмжиж байгаад таатай байна. Сонгон шалгаруулалт ч үнэн зөв явдагийг өөрийн биеэр үзлээ. Бид сая ковидын хөл хорионы үеэр үйлдвэрлэгч орон биш болохоо нийтээрээ харлаа шүү дээ. 90 хувийг нь импортоор бараа бүтээгдэхүүнээ авч байна. Тэгэхээр үндэсний үйлдвэрлэлээ тогтвор суурьшилтайгаар санхүүжүүлээд, татварын бодлогоор хангаад явбал удахгүй үйлдвэрлэгч орнуудын тоонд нэгдэх байх гэж хардаг.  

-Хэрвээ дараагийн удаад энэ төсөлд хамрагдах нэгэн байвал ямар зөвлөгөөг өгөх вэ?

Төслөө өөрөө бичиж өөрийн болгох хэрэгтэй. Хоёрт бичиг баримтыг бүрдэл дээрээ хянаж нягтлах. Гуравт өмнө нь орж байсан хүмүүсээс зөвлөгөө авах хэрэгтэй. Төслийн шалгаруулалтын гурав дахь шатанд үйлдвэр дээр очдог. Үйлдвэрлэл явуулж байгаа маань үнэн учраас энд асуудал гараагүй. Товчхондоо төсөл бичихээс эхлээд тухайн бизнес эрхлэгчийн ёс зүй, компанийн зарчим, бизнестээ хэрхэн хандаж байгаа хандлага энэ төслийн шалгаруулалтаас харагдаж байна.

-Өнөөдөр хэчнээн нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна вэ?

- Компани 2017 онд анхилуун үнэрт лааны үйлдвэрийг байгуулагдаж, өнөөдөр шар буурцагны тостой лаа, тасалгааны болоод машины үнэртүүлэгч, тосон үнэртүүлэгч гэхчилэн 10 гаруй төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Бид малын дайвар бүтээгдэхүүнийг шар буурцагны тостой холиод шинэ түүхий эд гаргаж авахаар ажиллаж байна. Түрүүчээсээ хэрэглэгчдийн гарт хүрсэн нь ам сайтай байгаа юм. Бид төсөлд шинэ тоног төхөөрөмж авч, үйлдвэрлэлээ өргөтгөх зорилгоор оролцож байна. ЖДҮ эрхлэгчдийн хувьд санхүүгийн эх үүсвэртэй байж тогтвор суурьшилтай ажиллана. Тэр утгаараа яг үйлдвэрлэл эрхэлсэн эзэндээ  очоосой гэж хүсч байна.

Гэртээ хийж эхэлсэн энэ бизнес зөвхөн мон лаа-гаар лаагаар төсөөлдөг хэрэглээг өөрчилж, соёлыг хэвшүүлсэн тухай захирал бүсгүй ярьж байна. Лааны соёл гэхээр юм ухмаар санагдаад, үзвэл  МЭӨ 500 онд ромчууд анх зохион бүтээснээс хойш олон янзын соёлд чухал үүрэг гүйцэтгэсээр ирсэн ч, лааны гол хэрэглээ нь хүний өдөр тутмын амьдралтай салшгүй холбоотой билээ. Эртний ромчууд лааны гэрлийг ариун гал хэмээн үзэж бурхдад хүндэтгэл үзүүлэхийн тулд сүм хийдэд асаан хэрэглэдэг байв. Энэхүү уламжлалыг бид одоо ч хэрэглэдэг ба бясалгал, хурим найр, баяр ёслолын өдрүүдээр лаа асааж уур амьсгалыг бүрдүүлсээр иржээ.  Улс үндэстэн бүр лааг өөр өөр соёлоор хэрэглэдэг ба америкчууд гэхэд гэртээ байх үедээ цонхон дээрээ лаа асаан гадаа байгаа хүмүүсийн итгэл найдвар болон гэрэлт цамхагийг төлөөлүүлэн лааг хэрэглэдэг байна.  Харин бид өдөр тутмын амьдралдаа лааг нэмэн тухайн гэрийн агаарын урсгал, галын дөлөөр энергийг тэнцвэржүүлж, гэр бүлдээ халуун дулаан уур амьсгал, амар тайван байдлыг бүрдүүлэх боломжтой юм. Лааны соёл улам бүр хөгжин тэлсээр байгаа ба зөвхөн галын дөлөөр бус таатай сайхан үнэрийг гарган сэтгэл засах увдистай ажээ.

Ийнхүү Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн хөнгөлөлттэй зээл олгох Төсөл сонгон шалгаруулалтын үеийн эргэн тойрноос өөрийн “хард”-д тэмдэглэснээ сийрүүллээ. Ахинтаа “Би хэрэглэгч, бас гэрийн эзэгтэй” хэмээгээд байгаа нь тэр өнцгөөс л харсан хэрэг. Тиймдээ ч тоо бодож, толгойгоо эргүүлээгүй юм. Эрүүл монгол хүн байна гэдэг эрүүл үйлдвэрлэлээс эхлэлтэй болов уу. Нөгөө талаас шинээр ЖДҮ эрхлэхээр зэхэж буй хүмүүст дээрх төсөлд оролцогчийн бэлтгэсэн PPD “шифи” болохоор санагдсаныг бас “шифи” болгон илгээв.

ТӨГСГӨЛД

Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн хөнгөлөлттэй зээл олгох Төсөл сонгон шалгаруулах хорооны хурал өчигдөр /2023.06.21/ болж, Улаанбаатар хотод тэргүүн ээлжинд санхүүжүүлэх нийт 6.953.861.800 төгрөгийн зээлийн хүсэлт бүхий 36 төслийг шалгаруулллаа.

Харин 1.364.031.107 төгрөгийн зээлийн хүсэлт бүхий зургаан төслийг дараагийн ээлжинд буюу, санхүүжилтийн эх үүсвэр үлдсэн тохиолдолд санхүүжүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com