Цахим орчинд иргэдийн анхаарал болгоомжгүй байдлыг ашиглан хуурамч пост мэдэгдэл хийж иргэдийг залилсан хэргүүд бүртгэгджээ. Тухайлбал, “Онлайн дэлгүүрийн захиалгын туслах ажилд авна” хэмээн худал шаардлага, өндөр цалин санал болгож иргэдийг хуурсан тохиолдол сүүлийн 3- сард эрчимтэй олширч байна.
Олны танил хүмүүсийн нүүр царай нэр хүндийг ашиглан өндөр цалин амлан цахим орчинд хуурамч зурган болон видео зар мэдээлэл нийтлэгдсэн. Иргэд энэхүү зар мэдээлэлд итгэн хувийн мэдээллээ илгээснээр цахим гэмт хэргийн хохирогч болон эд хөрөнгөө залилуулснаар байна.
Мөн олон улсын нэр хүнд бүхий компаниудын логог ашиглан онлайн салбар тун удахгүй нээгдэх болно гэсэн хуурамч мэдээллийг залуусын ихэд сонирхдог Инстаграм мэдээллийн сувагт байршуулан хувийн нууцад хамаарагдах зурагнуудыг цуглуулан ОУ-н хууль бус мэдээллийн сайтуудад байршуулан нэр хүндийг хохироосон тохиолдол бүртгэгдсэн байна.
Энэхүү мэдээллийн дагуу Имарт хайпермаркет ХХК-аас тодруулахад “Тус компанийн шинэ салбар нээгдэж буйтай холбоотойгоор нээлттэй ажлын байрны зар мэдээлэл түгээж байгаа нь үнэн бөгөөд зөвхөн албан ёсны цахим хуудас болох Emart, Emart Mongolia HR хуудсуудаар мэдээллээ дамжуулсан” гэдэг тайлбар мэдээлэл өгсөн.