Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
Цахилгаангүй байрнуудад цахилгааны холболт хийн, үерт автаж болзошгүй хорооллуудад шороо буулгажээ
Барилга, хот байгуулалтын улсын албаны шуурхай штабаас Улсын онцгой комиссоос өгсөн үүргийн дагуу Нийслэлийн онцгой комисст дэмжлэг үзүүлэн ажиллаж байна. Өнгөрсөн шөнө буюу 2023 оны долдугаар сарын 06-ны өдрийн 20:00 цагаас 07-ны өдрийн 08:00 цаг хүртэл дараах ажлыг зохион байгуулж ажиллав.
 
БХБЯ дээр хариуцлагатай жижүүрийг томилон ажиллуулж, мөн бохир усыг тусгай зориулалтын машинаар зөөвөрлөх үйчилгээг эрхэлдэг тусгай зөвшөөрөл эзэмшигч 81 компанийн 120 автомашин судалгааг гарган Улсын онцгой байдлын комисст хүргүүлэв.
 
11 БАЙРНЫ УСЫГ СОРУУЛЖ, ЦАХИЛГААНЫ ХОЛБОЛТ ХИЙВ
 
Хот суурины ус хангамж ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах хорооноос 2023.07.06-ны 08 цагийн байдлаар ирүүлсэн мэдээгээр УСУГ-аас 2023 оны 07 дугаар сарын 5-6 шилжих шөнө бохир соруулах 3 машин, 9 гном насос, 17 хүний бүрэлдэхүүнтэйгээр усанд автсан байрны В1 гражийн давхрын усыг соруулж, усны түвшин 80 см доошилсон байна.
 
ОСНААУГ-ын ХҮТ-4-ийн нийт 23 байр усанд автсанаас 11 байрны усыг соруулж цахилгааны хүчдэл залгасан байна. Одоогоор 12 байрны усыг соруулах ажил үргэлжилж байна. 1,2 м устай байсныг 60см болгон буурууллаа.
УСУГ-аас цэвэр ус зөөврийн 1 машин өчигдөр 20 цаг хүртэл ус түгээж ажиллалаа. Мөн хувийн хэвшлийн 5 компанийн 11 гном насосоор ус соруулах ажлыг зохион байгуулж ажиллаж байна.
 
УСАНД АВТАЖ БОЛЗОШГҮЙ БАРИЛГУУДЫН СУДАЛГААГ ГАРГАЛАА
 
2023 оны 07 дугаар сарын 06-ны байдлаар Барилга, хот байгуулалтын Улсын албаны шуурхай штабаас Сэлбэ голын дагуу байрласан нийт 141 орон сууц үерийн усанд автсан байна. Усанд автсан СБД-н 1,7,8,11-р хороо, БЗД-н 1,6,15,25-р хороо, ХУД-н 1,2-р БГД-н 3,24,25-р хорооны барилгууд байгааг НОБГ-с тодруулах ажил хийгдэж байна. Мөн голын эрэг дагуу зөвшөөрөл өгсөн, Архитектур төлөвлөлтийн даалгавар болон загвар зураг батлагдсан усанд автах эрсдэлтэй 230 барилгын дэлгэрэнгүй судалгааг Хот байгуулалт хөгжлийн газраас гаргаж нийслэлийн онцгой комисст хүлээлгэн өгөв.
 
БОХИР ЗӨӨВӨРЛӨХ МАШИНУУДЫГ БЭЛЭН БАЙДЛЫГ ХАНГАЛАА
 
Төв цэвэрлэх байгууламж хоногт 160-170 шоо метр ус хүлээн авах хүчин чадалтай. Гэвч одоогийн байдлаар хоногт хүлээн авч буй усны хэмжээ 221 шоо метрт хүрч, хүчин чадлаас нь 30 хувь хэтэрсэн талаар мэдээллийг хүлээн авч холбогдох хүмүүст мэдээллийг хүргүүлсэн.
БЗД-ийн 43-р хороо Натурын орчим босгосон далан дахин сэтэрсэн, СБД-ийн 13-17-р хороо, зуслангийн чиглэлийн айлуудын жорлон, муу усны нүх дүүрч бохир зөөврийн автомашинуудын дуудлагын ачаалал их байна. Тиймээс бохир зөөвөрлөх автомашины бэлэн байх талаар зар хүргэж, зардлыг шийдвэрлэвэл дайчилгаанд 20-30 машин оруулах бэлэн байдлыг хангасан.
 
БАРИЛГЫН ТАЛБАЙГААС ЭЛС ХАЙРГА ЗӨӨВӨРЛӨЖ ҮЕРТ АВТСАН ГАЗРУУД РУУ ХҮРГҮҮЛЖ БАЙНА
 
Нийслэлийн онцгой байдлын комиссоос ирүүлсэн мэдээллийн дагуу
-Улаанбаатар буян ХХК-ийн урд S.Outlet дэлгүүр орчим,
- СБ дүүрэг 15-р хороо Дамбадаржаа орчим
-Алтай хотхоны орчимд элс, шороо хайрга асгуулахаар Халдвартын эмнэлгийн ойролцоогоос, Дүнжингарав худалдааны төвийн дэргэд Соёлж төвийн орчим, Сансарын И-мартын хажууд үйл ажиллагаа явуулж байгаа барилгын талбайн хашаанаас элс, шороог авч тухайн газруудад хүргэх ажлыг зохион байгуулан ажиллаж байна.
 
Мөн эдгээр газруудад БХБЯ, БХТ, ТОСК-ийн 5 албан хаанч 3 байршилд зохион байгуулалт хийн ажиллаж байна.
1. Улаанбаатар буян ХХК-ийн урд S.Outlet дэлгүүр орчим үерийн далангийн хамгаалалтад "Ногоон нуур 1008 айлын орон сууц төсөл"-өөс 3-4 машинаар шороо тээвэрлэж байна. Түүнчлэн Эсэн трейд
/эко констракшн/-аас 2 машин, “Номт” ХХК-аас 1 машин "Альтернатив" ХХК-аас Эксоватор, 2 машинаар, Их наяд ХХК-ийн хашаанаас шороо зөөх ажлыг хийж байна.
, иргэд, ААНБ-уудад шуудайлж өгч байна.
2. СБ дүүрэг 15-р хороо Дамбадаржаа орчим үерийн далангийн үерийн хамгаалалтад “Хурд” ХХК-аас 4 хово машин шороо, “Люкси Монгол” ХХК-аас шороо зөөж асгах ажлыг зохион байгууллаа.
3. Алтай хотхоны үерийн далангийн хамгаалалтад "Каяак" ХХК-аас 6 машинаар 4-5 эргэлтээр шороо асгахаар төлөвлөж эхнээсээ асгаж байна. Биокомбинатаас ирэх тул УОК-той хамтран Замын цагдаагаар гуперлүүлэн шуурхай ажиллаж байна.
Мөн далан сувгийг өртгөх ажилд зориулан 30 ковш болон 140 эксковатор нэмж гаргуулаад байна.
 
БХБЯ-ны Төрийн нарийн бичийн даргаас өгөгдсөн үүргийн дагуу өргөгч кран машины судалгааг салбарын хяналтын газраас гаргуулж бэлэн байдлын хангах ажлыг зохион байгуулан ажиллаж байна.
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com