Уншиж байна...
 
Гуравдагч хөршид дургүй сайдтай гэж дэлхийд харагдмааргүй байнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэД.Батлут: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлж, үндэсний дархлааг бүх түвшинд төлөвшүүлэх бодлого барьж ажилланаЭрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэвУЛСЫН ХЭМЖЭЭНД 5 АЙМГИЙН 9 СУМАНД ГАРСАН 14 ОЙ, ХЭЭРИЙН ГАЛ ТҮЙМРИЙГ УНТРААХААР АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНАМОНГОЛЫН ВОЛЕЙБОЛЫН ИДЭРЧҮҮДИЙН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ДУНДГОВЬ АЙМАГТ БОЛЖ БАЙНАОнцгой байдлын байгууллагын алба хаагчид 45.153 хүний амь нас, 1.6 их наяд төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллааН.Учралын урвалт буюу орчин цагийн Исмэл сайд“Төгрөг-100” ойн хүрээнд сурагчдын дунд зохион байгуулсан уралдааны шилдгүүд тодорчээДаланзадгад сумын иргэдийг эрт илрүүлгийн шинжилгээнд хамрууллааХүүхдийн төлөө зөвлөл хуралдлаа“Шугаман эргүүл, цагийн менежмент” хяналт шалгалт, нөлөөллийн арга хэмжээг зохион байгуулж байна
Баяр, наадмын өдрүүдэд зам тээврийн ослын улмаас 15 хүний амь нас хохирч, 70 хүн гэмтжээ

Улсын хэмжээнд 2023.07.09 -нөөс 2023.07.15-ны өдрийн хооронд зам тээврийн ослын шинжтэй  дуудлага, мэдээлэл 972,  зам тээврийн  осол 408 бүртгэгдэж нийт зам тээврийн ослын улмаас 15 хүний амь нас хохирч, 70 хүн гэмтсэн байна. Тухайлбал:

  • Нийслэлд зам тээврийн ослын улмаас 2 хүний амь нас хохирч, 26 хүн хүнд, хөнгөн хэлбэрээр бэртэж, 7 хүүхэд зам тээврийн осолд өртөж хохирсон байна.
  • Харин орон нутагт 13 хүний амь нас хохирч, 44 хүн хүнд, хөнгөн хэлбэрээр бэртэж, 14 хүүхэд зам тээврийн ослын улмаас өртөж хохирсон байна.

Энэ хугацаанд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 513, жолоодох эрхгүй үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 195 зөрчлийг тус тус илрүүлж, эрэн сурвалжлагдаж байсан 11 хүн, эд зүйлийг олж тогтоон, гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй 2 үйлдлийг таслан зогсоож ажилласан байна.

Хүний амь нас хохирсон зам тээврийн ослын голлох шалтгаан согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох, тээврийн хэрэгслийн хурдыг зөв тохируулж яваагүйн улмаас онхолдох, аюултай нөхцөлд буюу замын үзэгдэлт хязгаарлагдмал хэсэгт /Өгсүүр, эргэлт, өөдөөс автомашинтай үед болон явж байгаа чиглэлд гүйцэж түрүүлээд буцаад байр эзлэх боломжгүй цуварсан олон автомашинтай үед/ гүйцэж түрүүлэх үйлдлийг хийх явцдаа өөдөөс яваа автомашинтай мөргөлдөх гэсэн ослын улмаас хүний амь нас хохирсон байна.

Цагдаагийн байгууллагаас орон нутгийн замд хяналт шалгалтыг сайжруулах зорилгоор “Орон нутгийн зам хөдөлгөөний соёл” нэгдсэн арга хэмжээний хүрээнд “Нэг зам Нэг соёл” аяныг энэ оны 07 дугаар сарын 03-наас 08 дугаар сарыг дуусталх хугацаанд зохион байгуулж иргэдийн ухамсар, соёл, замын хөдөлгөөний дүрмийн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор зорилтот өдөрлөг, видео контент, зөвлөмж сэрэмжлүүлэг бүхий зурагт хуудас зэргийг бэлтгэн цахим орчин болон хэвлэл мэдээллийн бүхий л сувгуудаар түгээж байна.

Мөн улсын чанартай авто замуудад цагийн менежментийн дагуу хяналт шалгалтыг эрчимжүүлж хурд хэтрүүлэх, бүх зорчигч, жолооч нарын хамгаалах бүсийг бүслүүлэх, шөнийн цагт холын гэрлийг шилжүүлэх, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зөрчилд хяналт шалгалтыг тогтмол тавин ажиллаж байна.

 

 

ТЭЭВРИЙН ЦАГДААГИЙН АЛБА

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com