Уншиж байна...
 
Элчин сайд Шэнь Миньжуань: БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсад сургалтын боломжийг цаашид нэмэгдүүлнэ“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлаа
“Скай хайпермаркет” ХХК МҮОХ-ны “Албан ёсны мөнгөн түнш” байгууллага боллоо

“Скай хайпермаркет” буюу Имарт хайпермаркет нь “Монголын Үндэсний Олимпын Хороо”-той “Албан ёсны мөнгөн түнш” байгууллагаар хоёр жилийн хугацаатай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Санамж бичигт МҮОХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар, “Скай хайпермаркет” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Л.Жавзмаа нар гарын үсэг зурав.

Тус санамж бичигт хамтын ажиллагааны хүрээнд жил бүр төлөвлөгөө боловсруулан олимпизмын хөдөлгөөнийг сурталчлан таниулж 2025 он хүртэл зохион байгуулагдах “Улаанбаатар 2023” Зүүн азийн залуучуудын II наадам, “Ханжоу-2022” Азийн зуны XIХ наадам, “Бангкок-Чонбури-2022” Азийн танхимын болон тулааны спортын VI наадам, “Канвон-2024” Залуучуудын IV өвлийн олимпын наадам, “Парис-2024” Зуны XXXIII Олимпын наадамд оролцох Монгол Улсын баг тамирчдыг дэмжин хамтран ажиллахаар тусгажээ.

“Скай хайпермаркет” ХХК буюу Имарт нь үйл ажиллагаагаа эхлүүлсэн цагаасаа эхлэн тогтмол нийтийн биеийн тамирыг дэмжих зорилгоор олон талт хөтөлбөр, арга хэмжээ, үйл ажиллагааг дэмжин зохион байгуулсаар ирсэн. Скай хайпермаркет ХХК нь МҮОХ-ноос зохион байгуулагдах уулзалт, сургалт, хурал, олон нийтийн үйл ажиллагаа, олимпын наадамд оролцох баг тамирчдын бэлтгэл сургуулилт, тэмцээн уралдаанд зориулан өөрийн брэндийн бүтээгдэхүүнээр онцгой эрхтэйгээр дэмжлэг үзүүлэн ажиллах юм байна

 

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com