Уншиж байна...
 
Монгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэД.Батлут: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлж, үндэсний дархлааг бүх түвшинд төлөвшүүлэх бодлого барьж ажилланаЭрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэвУЛСЫН ХЭМЖЭЭНД 5 АЙМГИЙН 9 СУМАНД ГАРСАН 14 ОЙ, ХЭЭРИЙН ГАЛ ТҮЙМРИЙГ УНТРААХААР АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНАМОНГОЛЫН ВОЛЕЙБОЛЫН ИДЭРЧҮҮДИЙН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ДУНДГОВЬ АЙМАГТ БОЛЖ БАЙНАОнцгой байдлын байгууллагын алба хаагчид 45.153 хүний амь нас, 1.6 их наяд төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллааН.Учралын урвалт буюу орчин цагийн Исмэл сайд“Төгрөг-100” ойн хүрээнд сурагчдын дунд зохион байгуулсан уралдааны шилдгүүд тодорчээДаланзадгад сумын иргэдийг эрт илрүүлгийн шинжилгээнд хамрууллааХүүхдийн төлөө зөвлөл хуралдлаа“Шугаман эргүүл, цагийн менежмент” хяналт шалгалт, нөлөөллийн арга хэмжээг зохион байгуулж байнаН.Өнөрцэцэгийг ч дарамталж дөнгөсөн У.Хүрэлсүх ардчиллыг залгихаар улайрч эхэллээЭРДМИЙН ЗӨВЛӨЛ ДҮРМИЙН ДАГУУ АЖЛАА АЛБАН ЁСООР ЭХЭЛЛЭЭЯпон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Мсарү Игавахараг хүлээн авч уулзлаа
ЭТТ: Нүүрс борлуулалтын үйл ажиллагаа ил тод, нээлттэй явагддаг болов

Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 362 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор Засгийн газрын 385 тогтоолоор  “Эрдэнэс Тавантолгой” ХК-д онцгой дэглэм тогтоон 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөс Засгийн газрын Онцгой бүрэн эрхт төлөөлөгч томилсон. Онцгой дэглэмийн хугацаанд компанийн засаглалыг сайжруулах, борлуулалтыг нэмэгдүүлэх, үйл ажиллагааг ил тод, нээлттэй болгох замаар Монгол Улсын валютын нөөцийг нэмэгдүүлэх бодлого баримтлан ажиллаж байна.

Монгол Улсын Засгийн газраас өгсөн үүрэг чиглэлийн дагуу онцгой дэглэм тогтоосон 10 сарын хугацаанд дараах мэдээллүүдийг олон нийтэд ил тод болгов.

ОФФТЭЙК БУЮУ НУУЦАД ХАМААРАХ ГЭРЭЭГ ИЛ БОЛГОВ

Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 449 дүгээр тогтоолоор “Эрдэнэс Тавантолгой” ХК-тай холбоотой нууцад хамаарах гэрээний мэдээллийг нууцаас гаргаж, ил тод болгох шийдвэр гарсан. Үүний дагуу “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас хэрэгжүүлж буй төслүүдтэй холбоотой нууцын зэрэглэлтэй гэрээнүүдийг ил болгож https://ett.mn/mn/agreement/10090 цахим хуудсанд байршуулсан.

 

ОЛГОСОН “С” ЗӨВШӨӨРЛИЙН МЭДЭЭЛЛИЙГ НЭЭЛТТЭЙ БОЛГОВ

Монгол Улсын Засгийн газрын 362 дугаар тогтоолоор нүүрсийг хил үнээр худалдан борлуулах, байнгын ачаа тээврийн хил нэвтрэх “С” төрлийн зөвшөөрөл олгох эрхийг олборлолтын үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгжүүдэд шилжүүлэх шийдвэр гарсан. Үүний дагуу “Эрдэнэс Тавантолгой” ХК нүүрсийг хил үнээр худалдан борлуулах, тээвэрлэлтийг гүйцэтгэх аж ахуйн нэгжүүдийг Ерөнхий гэрээний журмаар нээлттэй, ил тод сонгон шалгаруулж “С” төрлийн зөвшөөрлийг олгож байна.  “С” зөвшөөрөл авсан аж ахуйн нэгжүүдийн мэдээллийг https://ett.mn/mn/files-by-category/10093 цахим хуудсанд нээлттэй байршуулсан.

БОРЛУУЛАЛТЫН  ГЭРЭЭГ ИЛ БОЛГОВ

Ил тод, нээлттэй болгох ажлын хүрээнд “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн уурхайгаас ачигдсан болон хилээр гарсан нүүрсний тоо хэмжээ, худалдан авагчийн мэдээллийг жил, улирал, сар,  өдрөөр нь харах боломжтой болов. Мөн нүүрс худалдан авахаар гэрээ байгуулсан бүх аж ахуйн нэгжийн мэдээллийг байгууллагын албан ёсны вэб сайтын “НЭЭЛТТЭЙ УУРХАЙ” цэсэнд https://ett.mn/mn/file-viewer/4869?full-screen=true байршуулав.

НҮҮРС БОРЛУУЛАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ИЛ ТОД, НЭЭЛТТЭЙ ЯВАГДДАГ БОЛОВ

Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хууль хэрэгжиж эхэлснээр "Эрдэнэс Тавантолгой" ХК, Монголын хөрөнгийн биржээр 3.5 сая тонн нүүрсийг 43 удаагийн арилжаагаар, хил нөхцөлөөр борлуулж,  121.7 сая ам.доллар буюу 420.0 тэрбум төгрөгийн нэмэлт орлого оллоо. Биржийн арилжааны мэдээллийг цахим хуудсанд https://ett.mn/mn/news/single/5411?full-screen=true нээлттэй байршуулав.

ХӨРС ХУУЛАЛТ, ОЛБОРЛОЛТЫН ГЭРЭЭНИЙ МЭДЭЭЛЛИЙГ НЭЭЛТТЭЙ БОЛГОВ

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хөрс хуулалт, нүүрс олборлолтын ажлыг гүйцэтгэхээр шалгарсан аж ахуйн нэгжүүдийн гэрээний мэдээллийг www.ett.mn сайтын https://ett.mn/mn/news/single/4870 “ОЛБОРЛОЛТЫН ГЭРЭЭ” цэсээр орж танилцах боломжтой болов.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
ХАЙРЫН «ХООЛ»
4 сарын өмнөөмнө
Маргааш “Celebrity match”-тай
4 сарын өмнөөмнө
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com