Уншиж байна...
 
Элчин сайд Шэнь Миньжуань: БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсад сургалтын боломжийг цаашид нэмэгдүүлнэ“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлаа
Л.Жавзмаа: Дэвшилтэт технологи ашигласан дижитал “Имарт Баянгол” салбараар үйлчлүүлээрэй
Хэрэглэгчдийн үйлчлүүлж заншсан Имартын 4 дэх салбар болох “Имарт-Баянгол” салбар маргааш буюу энэ есдүгээр сарын 7-ны өдөр нээх гэж байна. Хэрэглэгчдэдээ улам бүр ойртож Баянгол дүүргийн 6-р хороо буюу 10-р хороололд нээх болсон нь зөвхөн Баянгол төдийгүй Сонгино-Хайрхан, хотын баруун тийш явж байгаа бүхий л хэрэглэгчдэд ойртож байгаа хэрэг юм.
 
“Имарт Баянгол” салбар нь нээлтээ хийхийн өмнө есдүгээр сарын 5-ны өдөр тест опенинг хийж олон нийтийн төлөөллөөс урьж товч мэдээлэл хийсэн юм.
“Скай хайпермаркет” ХХК-ийн гүйцэтгэх захирал Л.Жавзмаа хэлэхдээ “Улаанбаатар хотын баруун хэсэгт байрлалтай Имарт Баянгол салбарын онцлог нь бусад гурван салбараасаа ялгарах онцлогтой буюу дижитал Имарт болж байна. Хиймэл оюун ухаанд суурилсан дэвшилтэт технологийг нэвтрүүлсэн. Барилгын хувьд дулаан, эрчим хүчний хэмнэлттэй эко ногоон, А+” ангиллын шаардлага хангасан барилгатай. Хэрэглэгчдийн аюулгүй байдлыг хангасан стандарт тогтоосон. Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний цэгүүдтэй бүрэн цогцолбор төв юм.
Энэ салбар нь залуусын чиг хандлагад нийцүүлсэн, шинэлэг олон үйлчилгээтэй. Хэрэглэгчдэдээ сэтгэл ханамжийн баталгааг үзүүлэх дижитал “Имарт Баянгол” салбараар тав тухтай үйлчлүүлээрэй” хэмээн шинэ салбарынхаа онцлогоос танилцуулав. Имартын Баянгол салбарт шинэ бүс булангууд нээгдсэн нь сонирхол татам байв. Тухайлбал, хүүхэд багачуудад зориулсан тусгай хэсэг, өглөөний цайны хэсэг, дэлгүүр доторх дэлгүүр, виноны тусгай бүс гэх мэт хэрэглэгчдэд үйлчлүүлэхэд амар хялбар, шинэлэг олон үйлчилгээг санал болгожээ. Энэхүү шинэ салбар нь 350 автомашины зогсоол, 60 мянга гаруй нэр төрлийн бараа бүтээгдэхүүн, 80 гаруй худалдаа үйлчилгээний газартай томоохон цогцолбор.
 
 
Ингэж олон үйлчилгээг төвлөрүүлснээр нэг зогсоолоос бүхий л хүссэн үйлчилгээгээ авах боломж бүрджээ.
 
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com