Уншиж байна...
 
Сумдын номын санд “Сонгогчийн булан” ажиллаж эхэллээХүлээн авсан өргөдөл, гомдол, мэдээллийн 55.0 хувь нь гэмт хэргийн шинжтэй байвTestЭлчин сайд Шэнь Миньжуань: БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсад сургалтын боломжийг цаашид нэмэгдүүлнэ“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилна
Шилдэг стартап залуучуудад санхүүгийн дэмжлэг олгоно

Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлөөс баталсан хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагааны хүрээнд Шилдэг стартап залуучуудад санхүүгийн дэмжлэг олгох арга хэмжээг долоодугаар сарын 5-наас есдүгээр сарын 5 хүртэл зохион байгуулсан. Тэгвэл тус арга хэмжээний сүүлийн шатны шалгаруулалт буюу “Demo day” өдөрлөгийг есдүгээр сарын 8-нд зохион байгуулах гэж байна.

Шилдэг стартап залуучуудад санхүүгийн дэмжлэг олгох арга хэмжээний хүрээнд хоёр сарын турш нийслэлд шинэ стартап бизнес эхлүүлж буй, ажилгүй, 15-34 насны залуусыг Bootcamp, Хурдасгуур хөтөлбөр зэрэг бизнес эрхлэлтийн сургалтуудад үе шаттайгаар хамруулсан.

Тус арга хэмжээний сүүлийн шатны шалгаруулалт болох “Demo day” өдөрлөгт 43 багийн 105 оролцогч өрсөлдөх бөгөөд шилдэг 18 багийг шалгаруулж, баг тус бүрд 10 сая төгрөгийн санхүүгийн дэмжлэг олгох юм.

Шилдэг стартап залуучуудад санхүүгийн дэмжлэг олгох арга хэмжээг Нийслэлийн Хөдөлмөр, халамжийн газар, “Стартап Маркетинг Спэйс” ХХК, “Хөгжлийн шийдэл” ТББ, “Жи Эс Эй Эс” ХХК, “Алтан алхам” ТББ-тай хамтран зохион байгуулж байна.

НИЙСЛЭЛИЙН ХӨДӨЛМӨР, ХАЛАМЖИЙН ГАЗАР

 
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Test
8 өдрийн өмнө
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com