Уншиж байна...
 
ЭРДМИЙН ЗӨВЛӨЛ ДҮРМИЙН ДАГУУ АЖЛАА АЛБАН ЁСООР ЭХЭЛЛЭЭЯпон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Мсарү Игавахараг хүлээн авч уулзлааХӨЛБӨМБӨГИЙН ХОЛБОО ба ХӨШИГНИЙ ЦААДАХ ӨРНӨЛОлон улсын спортын хутга шидэлтийн холбоо манай улсад сургалт зохион байгуулж байнаИМАРТ ДРАГОН салбар энэ сарын 20–ны өдөр нээлтээ хийнэЛ.Төр-Од: УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин танхимын ерөнхийлөгч байхдаа ОХУ-тай чөлөөт худалдааны түр хэлэлцээр байгуулахад бэлэн гэдгээ илэрхийлчихсэн#СБД: Жендэрийн дэд салбар хороо 2024 онд хэрэгжүүлсэн ажлынхаа үр дүнг хэлэлцэв#СБД: Албан хаагчид түүхий нүүрсний хэрэглээнд хяналт тавьж ажилланаТөрийн өмчийн 36 цэцэрлэгт хүүхдийн хөгжлийг дэмжих сургалтын хэрэглэгдэхүүн нийлүүллээ‘‘Имарт драгон’’ салбар энэ сарын 11-нд нээлтээ хийнэМонголд бурхан шашныг дэлгэрүүлхэд гүйцэтгэж буй Энэтхэгийн нөлөөСҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВ
“Төмрийн завод” ХК бизнес эрхлэгчдийн эрхэнд халдаж, тог цахилгааныг хүчээр тасалжээ

УИХ-ын гишүүн Т.Доржхандын төрсөн ахын компани болох  “Төмрийн завод” ХК нь өнгөрсөн наймдугаар сарын 29-31-нд шөнийн цагаар харуул хамгаалалтын алба хөлсөлж “Имэкс Корпорейшн” ХХК-ийн байр руу хүчээр нэвтэрч халджээ. Шөнийн цагаар хар маск зүүсэн хамгаалалтын албаны 50, 60 залуу “Имэкс Корпорейшн” ХХК-ийн өмч хөрөнгө рүү дайрч, цоожтой өрөөний хаалгыг хүчээр эвдэлж, өмч хөрөнгийг гадагш нь гаргасан байна. Гурван шөнө дараалан хүч хэрэглэн халдсан гэмт үйлдэл гарсан учраас хохирогчид Баянгол дүүргийн Эрүүгийн цагдаагийн газарт хандаж шалгуулахаар өргөдөл гаргажээ. Өнөөг болтол цагдаагийн байгууллагаас дорвитой шалгах арга хэмжээ авахгүй байгаад гомдолтой байгаагаа тэд хэлж байв. Хууль шүүхийн ямарваа нэгэн шийдвэргүйгээр шууд хүч хэрэглэн яагаад дайрах болов. Баянгол дүүргийн 3 дугаар  хорооны нутаг дэвсгэрт орших  Ширэм цутгуурын цехийн 1.764 м.кв талбайтай хоёр давхар нурсан балгасыг “Төмрийн завод” ХК нь 2017 онд “Имэкс корпорейшн” ХХК-д  10 жилийн хугацаатайгаар түрээслэх, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааны гэрээ байгуулжээ. 1990-ээд оны хувьчлалаар хувьчлагдсан уг  нуранги балгасыг “Имэкс корпорейшн” ХХК нь 2017 оноос хойш өнөөг хүртэлх  хугацаанд олон тэрбумын хөрөнгө оруулалт хийж, давхар нэмж барьж хөрөнгө оруулалт хийжээ. Үйл ажиллагаа явуулах эцэсгүй балгасыг нураахыг нь нурааж шинэчилж засахыг нь засаж цоо шинэ барилга обьект болгон боловсрол, соёл олон нийтийн үйл ажиллагаа явуулдаг газар болгожээ.

Үйл ажиллагаа дөнгөж жигдэрч эхэлтэл “Төмрийн завод” ХК нь 10 жилийн хугацаатай байгуулсан гэрээгээ зөрчиж, хөрөнгө оруулалт хийсэн аж ахуйн нэгжийг хөөж гаргах шаардлага тавих болжээ. Ингээд хоёр тал шүүхийн журмаар маргаанаа цэглэхээр явж байгаа аж. Тодруулбал, “Төмрийн завод” ХК нь шүүхэд хандахад түрээслэгч талыг албадан чөлөөлүүлэх нэхэмжлэлийг хүлээн авах боломжгүй. Уг барилгад тухайн хөрөнгө оруулалт хийсэн “Имэкс корпорейшн” ХХК-ийн мэдэлд хэвээр үлдээх шийдвэрийг шүүхээс гаргасан байна. Энэ нь “Төмрийн завод” ХК-ийг “Түрээсийн гэрээ” гэх хууль бус хэлцэл хийсэн, бусдын хөрөнгө оруулалтыг үгүйсгэж болохгүйг Монгол Улсын шүүх шийдвэрээрээ баталсан хэрэг.

 Хоёр тал ийнхүү шүүхийн маргаантай, шүүхийн шийдвэр эцэслэн гараагүй байхад “Төмрийн завод” ХК нь харанхуй шөнө хүч хэрэглэн дайрсан гэмт үйлдэл гаргах болжээ.  Түүнчлэн тухайн барилгад үйл ажиллагаа явуулдаг байгууллага, газруудын эрхийг зөрчиж тог цахилгааныг нь хүчээр тасалжээ. Одоо боловсрол соёл, сургалтын үйл ажиллагаа явуулдаг түрээслэгч газрууд гэрэл цахилгаангүй болсноос бизнесийн үйл ажиллагаа саатаж, зогсонги байдалд орж хүндхэн байгаа талаар ярьж байв. Түрээслэгч А хэлэхдээ “Манайх 2019 оноос дөрөв дэх жилдээ ажиллаж байна. Манайх эрүүл мэндийн бүтээгдэхүүн зарж борлуулдаг. Наймдугаар сарын 28-нд хөдөө явчихаад ирэхэд тог тасарчихсан байсан. “Төмрийн завод” ХК-ниас албан бичиг ирчихсэн. Албан бичигт түрээслэж буй өрөөгөө яг одоо сулла гэсэн байсан. Энэ бол “Төмрийн завод” ХК болон “Имэкс Корпорейшн” гэх хоёр байгууллагын хоорондын асуудал. Гэтэл түрээслэгч бидний тог цахилгааныг шууд тасалчихлаа. Уг нь  бид хуультай дүрэмтэй улсад ажиллаж амьдарч байгаа юмсан. Шүүхийн шат шатандаа шийдээд явах асуудлыг улам хүндрүүлж байгаад харамсаж байна. Хүний анхдагч хэрэглээ болох тог цахилгааныг шууд хүчээр тасдсан нь УБЦТС төрийн өмчит компанийн буруу юм. Одоо бидний бизнесийн үйл ажиллагаанд маш сөргөөр нөлөөлж байна. Маш их хохирол амслаа. Тоон дүнгээр хэлэх боломжгүй байна. Ажилчиддаа оффис тог, усгүй болчихлоо цалинг чинь өгөхгүй гэж хэлж болохгүй болохоор үйл ажиллагаагаа явуулахгүй байгаа ч цалинг нь өгч байна” гэв.

Ийнхүү “УБЦТС” ТӨҮК нь сар бүр тогтмол тог цахилгааны мөнгөө төлж ирсэн олон газруудын эрхэнд халдаж цахилгааныг нь хязгаарлаад байна. Хэрвээ цахилгаан тог ирүүлэхгүй удах юм бол хуулийн дагуу эрхээ хамгаалж хохирсон байгууллагууд УБЦТС компанид гомдол гаргаж, жагсахаар зэхэж байгаа бололтой.Шүүхийн маргаан цэглэгдээгүй байхад бусдын өмч хөрөнгө руу хүч хэрэглэн дайрсан хэргээр одоо цагдаагийн байгууллага шалгаж байгаа. Мөн түрээслэгч аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг хааж, гэрэл цахилгааныг хүчээр тасалсан гэх асуудлаар буруудахаар байна. Манай улсад шүүх, хуулийн шийдвэр үйлчлэх ёстой. Түүнээс биш хэнбугай нь ч шүүхийн шийдвэргүйгээр хэн нэгний өмч хөрөнгөнд хүч хэрэглэн халдаж болохгүй юм.

Б.ОД

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
ХАЙРЫН «ХООЛ»
1 сарын өмнөөмнө
Маргааш “Celebrity match”-тай
2 сарын өмнөөмнө
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com