Уншиж байна...
 
Элчин сайд Шэнь Миньжуань: БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсад сургалтын боломжийг цаашид нэмэгдүүлнэ“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлаа
Баянхонгор аймгийн Цагдаагийн газрын санаачилгаар Эрүүлжүүлэх, баривчлах байрны өргөтгөл барих ажлын СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫГ ЗАРЛАЖЭЭ

Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн Б.Энхболдоор ахлуулсан ажлын хэсэг Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газарт 2023 оны 09 дүгээр сарын 07, 08-ны өдөр ажиллах үеэр хүний эрхийг хангаж, хамгаалах чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, үр дүнтэй танилцаж, мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч төвтэй арга зүйг ашиглаж буй байдал, алба хаагчдын хөдөлмөрлөх эрх, алба хаагчдын талаар иргэдээс ирүүлсэн гомдол мэдээллийн талаар санал солилцов.

Түүнчэн Цагдаагийн газрын эрүүлжүүлэх, баривчлах байрны нөхцөл байдалтай танилцаж, хүний эрхийг хангах чиглэлээр санаачилгатай ажиллаж байгааг сайшаагаад, цаашид баривчлагдсан иргэдийн эрхийг хангах, алба хаагчдын хөдөлмөрийн аятай нөхцөлийг хангах чиглэлээрх үйл ажиллагаагаа сулруулахгүй байхыг зөвлөв.

Тухайлбал, Баянхонгор аймгийн Цагдаагийн газрын санаачилгаар аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас орон нутгийн санхүүжилтээр Эрүүлжүүлэх, баривчлах байрны өргөтгөл барих ажлыг эхлүүлж, сонгон шалгаруулалтыг зарласан байна.

Ажлын хэсэг тус аймаг дахь Цагдаагийн газарт ажиллах үеэрээ “Хүний эрхийг хамгаалах үндэсний тогтолцоо, цагдаагийн байгууллагын гүйцэтгэх үүрэг” сэдвээр сургалт явуулж, цагдаагийн алба хаагчийн эрх хууль ёсны эрх ашгийг хамгаалах, хөдөлмөрлөх эрхийн нөхцөл байдлын талаар ХЭҮК-оос хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээний талаар танилцуулж, асуултад хариулав.  

Ташрамд дурдахад, Зөрчлийн тухай хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зөрчил үйлдэж баривчлах шийтгэл оногдуулсан шүүхийн шийдвэрийг зориулалтын байр, стандартын шаардлага хангасан нөхцөлд эдлүүлнэ гэж заасан нь хүний эрхийг хангахад ач холбогдолтой зохицуулалт хэдий ч санхүүгийн нөхцөл байдлаас шалтгаалан өнөөдрийн байдлаар 6 аймагт л дээрх хуулийн хэрэгжилт хангагдаад байгаа юм.   

 
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com