Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
Түрээсийн орон сууцны бүртгэл эхэллээ

“Буянт-Ухаа 2” 972 айлын орон сууцны 30 хувийг худалдан борлуулахгүйгээр энгийн журмаар түрээслэх, 30 хувийг түрээслэх замаар өмчлүүлэх, 40 хувийг гэр хорооллын дахин төлөвлөлтөд ашиглахаар болсон. Түрээсийн орон сууцанд орох хүсэлтэй иргэдийн цахим бүртгэл даваа гаргаас буюу энэ сарын 22-нд эхэлнэ. Үүнтэй холбоотойгоор Нийслэлийн орон сууцны корпорацаас мэдээлэл хийсэн.
Түрээсийн орон сууцны цахим бүртгэл энэ даваа гаргаас эхлээд, 14 хоног үргэлжилж, наймдугаар сарын 5-нд дуусах юм байна. НОСК-ийн захирал Б.Сүхбаатар: “Багш, эмч гэх мэт хэн нэгэнд квот өгөхгүй. Мөн түрүүлж, сүүлд бүртгүүлсэн гэх мэтээр эрэмбэлэхгүй. Шаардлагыг хэрхэн хангаж байна вэ гэдгээс л хамаарна. Тэтгэвэртээ гарсан ахмад багш бол ахмад гэдэг ангилалд, ажиллаж байгаа багш бол төрийн албан хаагч гэсэн ангилалд бүртгэнэ.

Түрээсийн орон сууцны
бүртгэл эхэллээ

 


Аль нэг байгууллага, мэргэжилд давуу эрх үүсэхгүй. Цахим ертөнцөд мөн худал мэдээлэл түгээд байна. Иргэдийг түүнд хууртахгүй байхыг хүсье. Одоогоор “Буянт-Ухаа 2” 972 айлын орон сууцанд нэг ч айл ороогүй, ямар ч гэрчилгээ өгөөгүй гэдгийг хариуцлагатайгаар хэлье” гэлээ. Мөн тэрбээр, энэ ажил агаар, хөрсний бохирдлыг бууруулах зорилготой тул гэр хорооллын иргэд л орно гэдгийг онцоллоо. Түүнчлэн орон гэргүй иргэд энэ байранд цахимаараа бүртгүүлээд орох боломжтой. Тэдэнд нийгмийн даатгал хамаарахгүй аж. НОСК зөвхөн бүртгэлийн ажлыг хариуцаж байгаа бөгөөд бүртгэл дууссаны дараа иргэдийг байранд орох эсэх ажлыг Орон сууцны сонгон шалгаруулах комиссын зөвлөл хуралдаж шийдвэрээ гаргах нь.
“Буянт-Ухаа 2” 972 айлын орон сууцанд гурван төрлийн байр байгаа юм байна. Тухайлбал, байрууд нь 68.59, 49.23, 39.30 ам.метрийн хэмжээтэй аж. Түрээслээд өмчлөх хэлбэрийн байр нь ам.метр нь 1.4 сая төгрөг юм байна. Хэрэв 30 хувиа төлөөд байрандаа орсон бол хамгийн багадаа сард 280 мянган төгрөг төлөөд өмчлөх боломжтойг хэллээ. Харин хамгийн дээд хэмжээндээ сард ам.метрээсээ шалтгаалаад 1.6 сая төгрөг төлөөд өмчлөх гэнэ. Өмчлөхгүйгээр энгийнээр түрээслэвэл, ам.метрээсээ шалтгаалаад сард 137-411 мянган төгрөг төлөх гэнэ.
Эдгээр байрыг түрээслэхтэй холбоотой журам баталсан. Журамд хэрхэн заасныг доор хүргэе ээ.

Түрээсийн орон сууцанд хэн хамрагдах вэ?

Журамд тусгаснаар түрээсийн орон сууцанд залуу гэр бүл, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, гачигдалтай иргэн, төрийн албан хаагч, хувийн хэвшилд ажиллагсад, өрх толгойлсон эцэг, эх, 4 ба түүнээс дээш хүүхэдтэй өрхүүдийг хамруулах аж. Ингэхдээ түрээсийн орон сууцны нэг ам.метрийн үнийг сарын 6000 төгрөгөөр тооцож, гурав хүртэлх жилээр түрээслүүлэхээр тусгасан байна. Тэгвэл түрээслээд өмчлөх иргэдийн хувьд нийт тав хүртэлх жилийн хугацаанд түрээслээд өмчлөх боломжтойгоор тусгажээ.
Залуу гэр бүл буюу гэрлэлтээ батлуулсан 35 хүртэлх насны эхнэр, нөхөр- 20 хувь
Төрийн албан хаагч- 25 хувь
Хувийн байгууллагад ажиллагч болон хувиараа хөдөлмөр эрхлэгч- 20 хувь
18 насны дөрөв ба түүнээс дээш хүүхэдтэй гэр бүл- 5 хувь
Өрх толгойлсон эцэг, эх- 5 хувь
Өндөр насны тэтгэвэр тогтоолгосон ахмад настан- 15 хувь
Хөгжлийн бэрхшээлтэй иргэн, түүнийг халамжилдаг гэр бүл- 5 хувь
Гамшигт, аюулт үзэгдлийн улмаас орон гэргүй болсон иргэн- 5 хувь

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгох түрээсийн орон сууцуудыг дараах байдлаар хуваарилна.
Харааны бэрхшээлтэй-1 хувь
Сонсгол, хэл ярианы бэрхшээлтэй-1 хувь
Хөдлөх, тулах эрхтний бэрхшээлтэй-1 хувь
Оюун сэтгэцийн бэрхшээлтэй-1 хувь
Бусад-1 хувь

Түрээсийн орон сууцанд яаж хамрагдах вэ?

Иргэдийн зүгээс түрээсийн орон сууцанд хамрагдах хүсэлтээ Нийслэлийн орон сууцны корпорац ХК-ийн цахим мэдээллийн санд хүсэлтийн хамт ирүүлэх бөгөөд үүндээ иргэний үнэмлэхийн хуулбар, гэр бүлийн гишүүний хамт ТҮЦ машины тодорхойлолт, орлого тодорхойлох баримт бичиг зэргийг хавсаргах юм. Орлого тодорхойлох баримтад нийгмийн даатгалын болон тэтгэвэр тэтгэмжийн дэвтэр, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн орлого нотлох баримт зэргийг оруулжээ. Мөн өөрийн өмчлөлийн инженерийн хангамжтай, эсвэл нийтийн зориулалттай орон сууцгүй болохыг тодорхойлсон эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа, залуу гэр бол гэрлэлтийн лавлагаа, ахмад настан бол тэтгэврийн дэвтрийн хуулбар, гачигдалтай иргэн бол гамшгаас хамгаалах төрийн захиргааны байгууллагын дүгнэлт, акт, тухайн дүүргийн тодорхойлолт зэргийг мөн бүрдүүлэх ёстой юм байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэний тухайд халамжийн дэвтэр, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээг тогтоосон акт бүрдүүлэх бол өрх толгойлсон эцэг, эхийн тухайд өрх толгойлсон болохыг нотлох баримт бүрдүүлэхээр тусгажээ. Тэгвэл 18 хүртэлх насны 4 ба түүнээс дээш насны хүүхэдтэй гэр бүлийн тухайд хүүхдүүдийн гэрчилгээ холбогдох баримт бичгийг бүрдүүлэхээр журамд тусгасан аж.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com